Өмнөд Солонгос улсаас Украинд мина устгах төхөөрөмж, түргэн тусламжийн машин нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Киевийн талаас тавьсан "үхлийн бус" зэвсгийн хүсэлтийг авч үзэх болно гэж Хөх ордны тэргүүн Юн Сук Ёл мэдэгджээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт Их-7 бүлгийн чуулганы үеэр Юн Сук Ёлтой анх удаа нүүр тулж уулзсан. Энэ үеэр Өмнөд Солонгосын талаас Украинд дээрх машин, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Харин Зеленский Хөх ордны тэргүүнд Өмнөд Солонгосоос авах хүсэлтэй байгаа зэвсгийн жагсаалтаа өгсөн аж.
Өмнөд Солонгос нь өнгөрсөн долоо хоногт Украинд зориулан 130 сая ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг баталсан. Үүнийг Украины тэргүүн хатагтай Олена Зеленска цэргийн тусламж эрэлхийлэн Сөүлд айлчлах үеэр баталсан юм.
Их бууны томоохон үйлдвэрлэгч Өмнөд Солонгос нь ОХУ-тай тогтоосон харилцаагаа бодолцож, Украинд "үхлийн зэвсэг" нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа тавдугаар сарын 21-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол Японоос хамтдаа Сөүлд хүрэлцэн ирсний дараа Германы канцлер Олаф Шольцыг хүлээн авч уулзсан. Юн хэлэхдээ, Өмнөд Солонгос болон Герман улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд цэргийн нууцыг хамгаалах зорилготой гэрээнд удахгүй гарын үсэг зурна гэсэн.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ