БНСУ-ын тэргүүн хатагтайг гүтгэсэн 6 хүнийг яллагдагчаар татав

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

БНСУ-ын тэргүүн хатагтайг гүтгэсэн 6 хүнийг яллагдагчаар татав

БНСУ-ын тэргүүн хатагтайг гүтгэсэн 6 хүнийг яллагдагчаар татав

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баарны эзэгтэйгээр ажиллаж байсан гэх мэдээлэл гарчээ. Энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдэгдлийг тараасан хэргээр зургаан хүнийг мөрдөн байцаалтад шилжүүлээд байна. Тодруулбал, "Citizen Press the Tamsa" нэртэй "YouTube" сувгийг хөтөлдөг Кан Жин Гу, тус сувагтай холбоотой өөр гурван хүн болон өөр хоёр хүнийг Сөүлийн Сочогийн цагдаагийн газар тавдугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татжээ. "Citizen Press the Tamsa" суваг нь өмнө нь "Open Mind TV" нэртэй байсан. 

Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн нь эрх баригчид гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд ямар ноцтой хандаж байгааг харуулах юм. Үндэслэлгүй, хор хөнөөлтэй гүтгэлэг нь тухайн хүний хувийн болон мэргэжлийн амьдралд сөргөөр нөлөөлж, олон нийтийн алдагдуулна гэж үзэж байна. Өмнөд Солонгос нь бусад орны нэгэн адил ташаа мэдээлэлтэй тэмцсээр байна. Ялангуяа сонгууль гэх мэт эгзэгтэй үед үнэнийг баримталж, хариуцлагатай байх үүрэг амлалтаа эрх баригчид сануулж байна.

Ким Кён Хи өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд Юн Сук Ёлын тангараг өргөх ёслолын үеэр анх удаа албан ёсоор олны өмнө гарчээ. Тэрбээр 1972 онд төрсөн бөгөөд 2012 онд Юнтэй гэрлэсэн. БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кён Хи намтартаа Нью-Йоркийн их сургуулийн Стерн Бизнесийн сургуулийг төгссөн гэж бичсэн байсан. Энэ нь худал мэдээлэл байсан тул буруутай үйлдлийнхээ төлөө уучлал гуйгаад, олны нүднээс нэг хэсэг хол байжээ. Төгссөн сургуулиа худал мэдүүлснээс гадна Сөүл дэх ашгийн бус соёлын төв “Alternative space loop”-д ажиллаж байсан гэж мөн л хуурамчаар мэдүүлжээ. Тэрбээр 1998-2002 онд ажиллаж байсан гэж хэлсэн боловч тус байгууллагын нэг ч албан тушаалтан энэ мэдээллийг нь баталгаажуулж чадаагүй аж. Дээрх худал намтрынхаа төлөө Ким Кён Хи уучлал гуйхдаа, “Би тэр үед төрийн албан хаагч байгаагүй, Юн Сук Ёлтой ч гэрлээгүй байсан. Тиймээс энэ үйлдлүүдийг Юн Сук Ёлтой холбож яриж байгаад харамсалтай байна” гэж хэлж байв.

Ким “Covana contents” урлагийн үзэсгэлэнгийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Урлагийн үзэсгэлэнгийн компаниа Ким 2009 онд байгуулж байсан бөгөөд татвараа төлөөгүй гэсэн хэл аманд орж байсан удаатай. Мөн урлагийн үзэсгэлэн зохион байгуулсныхаа төлөө мөнгө авсан хэргээр шалгагдаж байв.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж