ОХУ руу хил дамнасан хуурай замын ажиллагааг эхлүүлэв

ОХУ руу хил дамнасан хуурай замын ажиллагааг эхлүүлэв

ОХУ руу хил дамнасан хуурай замын ажиллагааг эхлүүлэв

"Оросын эрх чөлөөний легион", "Оросын сайн дурын корпус" бүлэглэлүүд Белгород муж руу халджээ. Эдгээр бүлэглэл нь Путиныг эсэргүүцэгч орос иргэдээс бүрддэг. Бүлэглэлийнхэн өөрсдийн телеграм хуудсандаа Украинтай хиллэдэг Белгород мужийн нэгэн сууринг чөлөөллөө гэжээ.

Белгород дахь халдлага нь ОХУ руу чиглэж хил дамнасан хуурай замын ажиллагаа эхлүүлсэн анхны тохиолдол гэж үзэж байна. Халдлага нэлээн өргөн цар хүрээтэй бөгөөд Кремльд биш юм аа гэхэд орон нутгийн эрх баригчдыг багагүй сандаргах зорилготой гэж "CNN" агентлаг мэдээлжээ. Бүс нутгийн захирагч Гладковын мэдээлснээр халдлагын улмаас наад зах нь найман хүн шархаджээ. Хуурай замын ажиллагаа Ням гаригийн шөнө эхэлсэн.

Кремлийнхэн хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг гаргахаар ажиллаж байна гэж Дмитрий Песков мэдэгдсэн. Харин Гладковын мэдээлснээр хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг, Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагынхан бүгд байлдааны даалгавар гүйцэтгэхээр нутаг дэвсгэрт хэдийнэ нэвтэрчээ.

Белгородын засгийн газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хил орчмын тосгод болон Грайворон хотод айлуудаар орж, мэдээлэл хүргэн, тусламж үзүүлж байна. Гэхдээ хүн амын дийлэнх нь хувийн унаагаар хэдийнэ дүрвэжээ. Өөрсдөө явах боломжгүй хүмүүст Онцгой байдлын газар болон цагдаа нар хамтран тусламж үзүүлж байна.

"Оросын эрх чөлөөний легион" бүлэглэлийнхэн эх орноо Путины дарангуйллаас чөлөөлөхийг хүсч байна гэж мэдэгджээ. Тус бүлэглэл нь орчин үеийн хуягт машин, автомат зэвсгээр тоноглогдсон аж. Украины цэргүүд "Оросын эрх чөлөөний легион" бүлэглэлийг хардах маягтай байдаг ч дайны талбарт тэд өөрсдийгөө нотлон харуулна гэв. Энэ халдлага нь орос цэргүүдийн байлдааны сэтгэл зүйг сулруулах зорилготой ажиллагааны нэг хэсэг, цаашилбал, тэд хэзээ мөдгүй эх орон нэгтнүүдийнхээ дайралтайд өртөж болзошгүйг илтгэнэ гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

59 2023-05-23 37.76.40.4

Гүүглээр орчуулсан юм уу !? Үг үгүүлбэрийн утга авцалдаа алга !!! Кремлийнх нь хорлон сүйтгэх тагнуулын ажиллагаагаа ил тодоор зарлачихаад байгаа юм уу !? Хэнийхээ нутаг дэвсгэрт хэн нь нэвтэрсэн нь юм…!?

Avatar

21 2023-05-23 202.126.89.7

baruumihanii sanhujuulj baigaa gedgiig bugd mdej baigaa

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.27.92

хэн мөнгө өгнө, тэр талд нь байлдах согтуу оросууд дүүрэн байгаа.

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Алан хядлага өдөөхөөр 70 аад хөлсний цэрэг Украины нацистүүд Белгород рүү нууцаар илгээсэн нь хил давангуут илэрч бут цохигдсон бололтой.Хядлага үйлдэж нутгийн оршин суугчдыг айлгах,үймээн үүсгэх зориготой байсан ч бүтэлгүйтсэн бололтой. Үнэндээ эдгээр хөлсний цэргийг үхэл рүү явуулсан нь хэрэгжжээ.Үхсний нь хуурай замын ажиллагаа.Нацистүүд ОХУ-тай энэ мөргөлдөөнийг өдөөж одоогийн байдлаар өдөр бүр өөрсдийн1000 залуусын амийг хохироож байна

Avatar

Нэргүй 2023-05-23 202.131.245.243

После вторжения украинской ДРГ в Грайворонский район Белгородской области, ВС РФ вместе с Пограничной службой ФСБ и Росгвардией, а также другими силовыми структурами, начали операцию по ее уничтожению. Ранее сообщалось о том, что в плен попали 39 украинских диверсантов.

Avatar

Зочин 2023-05-23 66.181.160.52

Гайхаад байх юмгүй дээ.. Пригожинч бас хандиваар боссон хувийн арми .. Сайн дурийн корпусч бас энд тэндхийн хандиваар боссон хувийн арми .. Өшөөч цаана нь зөндөө хувийн армууд байгаа ..Хэний талд ,юуны төлөө тулалдах вэ гэдэг нь харин эздүүдийнх нь шийдэх асуудал …Өнгөрсөн зуунд болсон хувьсгалын үеээр ч ийм л жонхуу болж байсан ..

Avatar

Нэргүй 2023-05-23 103.57.93.221

Оросчууд хаана ч явсан дураараа юмдаа. Сахилга бат гэж түй ч алга. Украйны талд мэдэгдэхгүйгээр оровуу, цаадуул нь нүдээ анив уу

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Хуягтаар хамгаалуулсан Украины хэдэн алан хядагч Белоградын 2 тосгоны дэргэд илрээд оросын цэргүүдэд цохиулж хил давж зугтсан байна, Нутгийн иргэдээс 6 хүн шархадаж ээ. Жижиг зүйлийг томруулж сүржгэнэдэг аргаараа л манай хэвлэлүүд сүржигнэсэн байна.. Саяхан Украины тал Бахмутын дэргэд давшилтад орлоо гээд л манай хэвлэлүүд бичээд яриад байсан. Гэтэл маргааш нь Бахмутыг бүрэн чөлөөлсөн тухай гадаадын дотоодын хэвлэлүүдэд гарлаа.Манай мэдээлэлүүд иймэрхүү л байна

Avatar

Зочин 2023-05-23 66.181.160.52

Нохой долоо….140 сая хүнтэй иванууд,, 30 сая хүнтэй Украйнлуу дайраад юу хожив ??? … Яаааааг юу хожив??.. Нусан таглаанууд гэдгээ л нотоллоо шд…

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Барууны 50 орон ОХУ-ыг сүйрүүлж устгахаар дайрсан ч ямарч амжилт олсонгүй харин Украин орныг сүйрүүлж, өөрсдөө оросуудын хямд түүхий эд эрчим хүчний эх үүсвэрээс салж, эдийн засаг нь хүнд байдалд оров..Ороын эдийн засаг бараг гахсангүй. Монголын ардчилагчид хоёр хөршөө яг Украины нацистүүд шиг үзэн яддаг гэж байгаа. Би хоёр хөршид нацистүүд шиг хандвал. эдийн засгаа сүйрүүлээд зогсохгүй ёстой турж үхнэ биз.

Avatar

Оноч 2023-05-23 202.5.205.5

За тэгээд хэн мэдлээ….Оросуудын зохиосон худал дайралт, далимдуулж ямар нэг акц зохион байгуулах гэж байгаа ч юм бил үү. Эсвэл Украйнууд нь дотроос нь хагалаад байгаа ч юм билээ. Ер нь яаж мэдлээ. Дэлхийн 2-р дайн дандаа нэг иймэрхүү тэнэг жүжгээр эхэлсэн байдаг шүү.

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Монголын ардчилагч гэх этгээдүүд бол нэг үгээр хэлбэл Оросын иргэний дайны үеийн цагаантнууд л юм. Одоо ийм нөхөд үндсэндээ ОХУ-д байхгүй, гадаад рүү зугтсан. Барууныхан эдгээр нөхдийг ашиглаж, ОХУ-д тогтворгүй байдал үүсгэн төр булаах гэж оролдсон ч бүтээгүй. Одоо орост дотоодын аюул багассан. Харин оросын иргэд В.Путинээр толгойлуулсан эх оронч хүчийг улам нягт хүрээлэв гэж бичиж байна

Avatar

1121 2023-05-23 202.131.225.242

Орос зад үсрэнээ. үсэрсэн зомголд нь өртчихгүйг одооноос бид бодох хэрэгтэй. Орос задарснаар олон жижиг зэвсэгт бүлэглэлүүд гарч ирж хил орчмын бүсүүд тайван бус болох эрсдэлтэй үүнийг Үндэсний аюулгүй байдлын түвшин тооцож, цайлшгүй нөхцөлд авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг гбодож боловсруулсан байх ёстой. Цаашлаад буриад тагна урианхайг дэмжиж эхний ээлжид де факто болгох дараагийн ээлжинд Монгол улсад нэгтгэх санал асуулга зохион байгуулах гэх зэрэг улс төр дипломат тагнуулын нарийн

Avatar

Нэргүй 2023-05-23 202.131.225.242

ажиллагааг төлөвлөсөн байх ёстой. 76 гахай гудрахаас цаашгүй байж болохгүйсэн.

Avatar

Зочин 2023-05-23 202.126.88.120

монголын тэр бум , сая саяаар нь хулгайлдаг эх орноо харьд зардаг хулгайчууд тэгээд сахлага баттай байна уу . Хүрэлсүхийн дэглэмүү аан

Avatar

зочин 2023-05-23 103.57.94.120

БАХМУТЫГ АНХААРЛЫН ТӨВӨӨС ГАРГАХ ГЭСЭН УКРУУДЫН АЖИЛЛАГАА ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.108.14

Ногооноо хамгаалалтгүй хотруу хил давж террор халдлага хийсэн ч бүрэн дарагдлаа. Одоо Оросын хариу цохилт л аймшиг дагуулна даа.

Avatar

ОЛДОХ 2023-05-23 202.21.127.160

ХАХААХА МӨН ШААВАА. УКРАЙНЫ БОЛОН ХӨЛСНИЙХӨН. ДАНДАА АМЕРИК ТЕХНИКТЭЙ БАЙСАН. ЗАРИМ ТЕХНИК НЬ ОЛЗЛОГДСОН. 39 ХҮНЭЭ АЛУУЛААД БУЦААД УКРАЙНАА ДАВААД ОРЧИХЛОО ГЭЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.107.2

news-iin heden bolovsrolgui guiramchinguud odoo CNN geheer unenii tuil geed itgeed shaasan, tarhia ugaalgasan uruvdultei lalruud. yadaj telegram orood medeelel avch sur daaa

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.107.2

CNN, BBC chin moodnoos garaad udaj baina. Baruuniihan uursduu naaduuliig chin hudlaa shaadgiig ni meddeg bolood toohoo baisan ats mineee

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.107.2

yun hudlaa shaagaad baigaa p***a ve chi, Zugeer l horlon suitgeh buleglel shd. odoo tegeed duusaj baina ustgaad. huurai zamiin ajillagaa ch geh shig erguu l***r

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж