Кино урлагийг дэмжих сан сүүл мушгив

Кино урлагийг дэмжих сан сүүл мушгив

Кино урлагийг дэмжих сан сүүл мушгив

"Шилэн" ажиллагааны хүрээнд Засгийн газрын 25 сангаас есөн сангийн мэдээллийг олон нийтэд ил болгоод буй. Харин Эрүүл мэндийн даатгалын сан, Кино урлагийг дэмжих сан зэрэг сангууд огт мэдээллээ ирүүлээгүй гэнэ.

Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан. Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно. Энэ дагуу жүжигчин Ч. Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар нэг жилийн өмнө томилогдсон. Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ.

Соёлын яам, Кино урлагийн зөвлөлөөс энэ жил Кино урлагийг дэмжих сангийн анхны сонгон шалгаруулалтаар 11 төсөл, арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Энэ санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж буй. Үүний таван хувь буюу таван тэрбум нь зээл. Мөн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулж, дэмжин ажиллах аж.

Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал өмнө нь ярилцлага өгөхдөө "Манай зөвлөлийн дэмжих сан гэж бий. Энэ сангаас уран бүтээлчдэд 50 хувийн зээл, 50 хувийг нь буцалтгүй дэмжин тусалж, ажиллана. Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл нь кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.

Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд сангаас олгох зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байна.

Кино урлагийг дэмжих сан есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний хугацаанд 2022 оны анхны сонгон шалгаруулалтыг зарлаж буй. Энэ хугацаанд Монголын түүхэн, шинэ залуу найруулагчийн бүтээл, хүүхдийн кино, анимейшн хүүхэлдэйн кино гэсэн төрлөөр төсөл хүлээж авна. Төслөө ирүүлж буй уран бүтээлийн 30-70 хувийг дэмжин ажиллах юм. Киноноос гадна киног сэргээн засварлаж хөрвүүлэх, олон улсын кино наадамд оролцуулах, олон улсын сургалт семинар гэсэн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийнэ. Төслийн сонгон шалгаруулалт хүн болгонд нээлттэй. Бид аль болох сайн, нийгэмд ач холбогдолтой төслүүдийг сонгон шалгаруулна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-23 203.98.77.101

юун кино урлагийн сан бэ тэр ундрал одоо болтол юмаа өгөхгүй байна гэдэг чинь бөөн будлиан алж байгаа юм бн дооо

Avatar

Зочин 2023-05-23 91.210.248.232

Энэ олон сангуудыг бүгдийг нь татан буулга Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ээ!

Avatar

Нэргүй 2023-05-23 202.9.47.45

Хүүхдийн төлөө фонд нэрээр 3 тэрбум цугларсан гэсэн шүү тэр мөнгө хаачив… энэ асуудал шүү Ерөнхий сайдаа сангуудыг ил болгож байгаан бол энэ мөнгийг ямар замаар оруулсныг ил тод болгоо

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.186.246

Яана даа бид доромжлуулж ханахгүй

Avatar

зочин 2023-05-23 202.21.100.210

Эмэгтэй хүнээр төр бариулах нэг иймэрхүү л юм болно дөөөө

Avatar

Нэргүй 2023-05-23 202.72.245.121

Элдэв сан байгуулах ч дэмий юм байна дөө. Урлагийнхан баахан турхираад л хүүхдийн сан гэж хулруулаад мөнгө татаад байсан хаачив. Ундармаа нтр одоо шалгуулмаар юм дөө. Одноо Бархүү өөр хэн хэн ч бүлт үсрээд мөнгө хандив цуглуулаад байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж