Хилчдийн шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Хилчдийн шүүх хурлыг хойшлууллаа

Увс аймгийн сум дундын шүүхэд хүний амь нас санаатай бүрэлгэсэн гурван хилчний  шүүх хурал энэ сарын 25-ны өдөр болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тус аймгийн 0245 дугаар анги Мөнхцахир заставт алба хааж байсан Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар харуулын дарга, орлогч даргаа буудан хөнөөж ОХУ-ын хил давж оргосон юм. Харин хойд хөршийн хууль хяналтаас тэднийг баривчилж цохих ял оноож, тэд төлөвлөсөн ялыг гүйцэт эдлээд өнгөрсөн оны тавдугаар сард нутагтаа ирсэн билээ. Харин манай улсын цагдаагийн байгууллага уг хэргийг сэргээн шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн шүүхэд шилжүүлсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж