Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Финпак” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамжийн дагуу ерөнхий боловсролын нийт сургуулийн нэгдүгээр ангийн бүх сурагчдад 12 хуудастай дэвтэр үнэгүй өгөх бөгөөд дэвтрийн арын хуудсанд байрлуулсан мэдээллээр хүүхдэд эрүүл мэндийн мэдлэг олгох "Сурагчийн дэвтэр" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшилд мэргэжилтэй ажилчин дутмаг, мэргэжлийн сургалтын байгууллагын бэлтгэдэг боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдаагүйгээс төгсөгчид нь ажлын байраар хангагддаггүй, сургалтын байгууллага хоорондоо холбоогүйгээс хамтын ажиллагаа хангалтгүй зэрэг бэрхшээлийг шийдэх боломжтой ажээ.
Д.ОЮУН