Сурвалжлага: Махны үнэ тэнгэрт, манийн цалин газарт!

Сурвалжлага: Махны үнэ тэнгэрт, манийн цалин газарт!

Сурвалжлага: Махны үнэ тэнгэрт, манийн цалин газарт!

Махны үнэ тэнгэрт хадаж, нэг кг үхрийн цул мах 22 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Жил бүрийн хавар махны үнэ нэмэгддэг  ч энэ жилийнх шиг үнэтэй байсан нь үгүй. Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад  жижиглэнгийн хонины ястай махны үнэ 15000 мянган төгрөг байсан бол хонины цул мах 15-16 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах 21000 төгрөг бол, үхрийн цул мах 22.500 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Адууны ястай болон цул мах 12000 мянган төгрөг байна. Ямааны ястай мах 11000 төгрөг, цул мах 11.500 мянган төгрөг байлаа. Энэ нь энэ оны дөрөвдүгээр сартай харьцуулбал 2000-3000 мянган төгрөг нэмэгдсэн үзүүлэлт байлаа.

МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ БУУРЧ НОЙТОН МАХ ХОВОРДОВ 

Худалдаачдын хэлснээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш махны үнэ нэмэгдсэн нь шинэ мах ховордсонтой холбоотой болохыг хэлж байлаа. Махны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар худалдагч Б.Түмэнгэрэл “Хүмүүсийн яриад байгаа шиг хомстол үүсэхгүй л дээ. Гэхдээ нийлүүлэлт бага байгаа учраас л мах үнэтэй байгаа юм. Их хэмжээгээр орж ирэх юм бол үнэ нь буучихдаг. Гэхдээ ойрын хугацаанд махны үнэ тогтворжиж, сулрах шинж байхгүй байна. Шалтгаан нь өнгөрөгч өвөл олон аймагт зудтай байснаас болоод үнэ өсч байна. Цаашдаа ч өсөх байх. Үүнээс гадна энэ жил нөөцийн махны үнэ үхрийн мах 10 мянган төгрөг байна лээ. Ингэж өндөр тогтоосон учраас гар дээрээс зарж байгаа хүмүүс нөөцийн махнаас хямдаар зарах боломжгүй. Ер нь жил жилийн хавар махны үнэ өсдөг. Гэхдээ энэ жилийнх зудтай холбоотой гэж малчид ярьж байна. Худалдан авалт муу байгаа. Хүмүүс ганц нэг кг-аар мөнгөндөө тааруулж авдаг болсон. Наадмаас өмнө махны үнэ буух байх” гэлээ.

Түүнчлэн махны нийлүүлэлт буурч, шинэ мах ховорджээ. Тухайлбал, өдөрт тус захад 50-100 гаруй тонн мах нийлүүлдэг байсан бол нийлүүлэлт буурч өдөртөө 30-40 тонн мах нийлүүлэгдэж байгаа аж. Иргэдийн зүгээс үнэ нэмэгдсэнд бухимдалтай байна. Иргэн Б.Сумъяасүрэн хэлснээр “Тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй байхад махны үнэ өсөхөөр дагаад бүх юмны үнэ өсчихдөг. Бид ямар Япон, Солонгосчууд биш дээ. Хавартаа шинэ нойтон мах авъя гэхээр үнэ нь өсчих юм” гэв. Иргэн Б.Дулам “22 мянган төгрөгөөр мах авна гэдэг хүнд шүү дээ. Монголчуудын ганц хэрэглэдэг зүйл чинь мах шүү дээ. Мал аж ахуйн орон байж үнэ яагаад нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Ер нь худалдаж авахад хэцүү л байна. Махны үнэ шинэ, хуучин бүгд л нэмэгдсэн байна. Цалин тэтгэвэр хөдлөхгүй байхад бүх юмны үнэ өсч байгаа нь үнэхээр иргэдийг туйлдуулж байна” гэв.

Тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж худалдаалах үнэд өөрчлөлт ордог аж. Гэвч махны үнэ өссөнөөр орлогогүй  иргэдийг бухимдуулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал хэвээр үргэлжилсээр. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй.

 

НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР ҮНИЙГ ЭРГЭН ХАРАХ ЦАГ БОЛСОН

Махны үнэ тэнгэрт хадсан  энэ цаг үед үнийг барих зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргадаг. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 431 цэгээр худалдаалж буй. Үндсэндээ борлуулж буй дэлгүүрүүдийн зүгээс нөөцийн махны худалдаа муу байгааг тэд хэлж байна. Борлуулагч Б.Пүрэвням “Нөөцийн махыг хүмүүс үнэтэй, яс ихтэй гээд авахгүй байгаа. Өнгөрсөн Баасан гаригт татан авалт хийхэд одоо болтол дуусаагүй байна. Хүмүүс нөөцийн махыг авахаас илүү нойтон мах авахыг илүүд үзэж байна. Иргэдээс тодруулахад “Энэ жил жаахан үнэтэй байна. Нөөцийн мах, нойтон мах ялгаагүй үнэтэй байна” гэх мэдээллийг өгсөн юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарсан ч үнэд нөлөөлсөнгүй. Учир нь, нөөцийн үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг байна. Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8300 төгрөг аж.  Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ юм.

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэжээ. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоож, борлуулалтыг нийслэл хариуцдаг. Гэвч борлуулалт муу байгаа тул ирэх амралтын өдрүүдэд нөөцийн махыг гулуузаар нь худалдах болжээ.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 7.7 хувиар, хонины цул махны үнэ 6.8 хувиар тус тус өссөн байна.

Мах ховор үед  нөөцийн мах олдоц ихтэй ч үнэ, чанарын хувьд иргэдийн санаанд төдийлөн хүрсэнгүй. Тиймээс нөөцийн махны чанарт анхаарч, үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарахыг иргэд шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.161.164

shal hudlaaheden cheenj nertei heden nowshinuud malchidaas uhtel ni myalj barag unegui shahuul awdag ym bnlee shd tegcheed teriigee homosdol nereer tengert tultal ni nemj zarj ntr

Avatar

Д.Раднаабазар. 2023-05-23 64.119.23.135

Нөөцийн мах гэж худлаа, ямар ч ашиггүй тоглоомоо энэ жилээс эхлээд зогсоогоо чээ…Амьдралдаа нөөцийн мах авч үзсэнгүй . хэрэггүй эд дээ…

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.89.22

энэ үнэн шүү.Нөөцийн махны үнийг өндөр тогтоосноос болж махны үнэ өссөн..зудтай болон бусад зүйлтэй холбоод байх нь утгагүй. Нөөцийн мах мөнгө угаах хэдэн хүмүүсийн хуйвалдаан байсан.Одоо бүр цагаандаа гарчээ.Цаашдаа Нөөцийн мах гэдэг утгагүй юмийг болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-23 103.57.94.11

одоо мах идэхээ болиод улсаараа цагаан, ногоон хоолтон болохоос доо. тэгвэл мал махны худалдаа дампуурч хаалгаа барьж хэрэгцээгүй болноо. зөвхөн гадагш нь гаргахаас өөр зам үгүй болно доо.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.124.69

Ногоо цагаан идээ хоёр чинь махтайгаа бараг адилхан үнэтэй тэгээд бүүр олдохгүй байна. Сүү тараг бол бас байхгүй , намар жаахан ногоо л олдож магадгүй тэр аймаар үнэтэй

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

нэг үе худалдаанд гялгар уут хэрэглэхийг болиулаад гарнаас гарт гялгар уутгүй зарна ч гэх шиг. хачин юм болж байж билээ. мангарууд.

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

хотын хэрэглэгчид малчны хотноос нь шууд авмаар. гар утас фб-ээрээ. дамжлагагүй.

Avatar

Baagii 2023-05-23 202.55.188.105

malchid chini bas hun shuu dee.buh yumnii une nemegdej baihad mah yagaad nemegdej bolohgui gej tednii hudaldan avdag buteegdehuunii une nemegdeed amidrald ni hund l baigaa

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

малчид малаа дийлэхгүй, авах хүнгүй зуданд үхүүлж байна гээд байхад. борлогдохгүй. хятадууд бас их гайтай юмаа.

Avatar

Зочин 2023-05-23 202.126.89.220

Одоо тэгээд яанаа

Avatar

арслан тайж 2023-05-23 103.212.116.55

өөрсдөө аваад л идчих юмыг заавал хятад хүнээр хадгалууд хятад хүнээр зажлуулж хятад хүнээр бүлээрүүлж хятад шүлс хольж амандаа хийлгэх гээд байхын. хятад бантан хятад хүнээр зажлуулж амандаа хийлгүүлж ид

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

хонины шинэ шөл байхгүй. тасарсан. хотын монгол хэлэнд тийм хэлэг байхгүй. монгол ойлголтонд үгүй болж

Avatar

natural bio fresh гэдгийг огт ойлгохгүй байнаа 2023-05-23 103.212.116.55

бохир мах хорт бодисонд дүрээд бактери вирусгүй хөгц мөөггүй болголоо гэж бодьё. танигдахгүй болтол угаалаа. айхтар хор нь шинжилгээгээр илрэхгүй. гэхдээ хортой. маш хортой.

Avatar

хятад мах бэлтгэл - эмээлт 2023-05-23 103.212.116.55

мал ховодож бэлчээр хоосорчээ гэх маягийн бичихын. мах бэлгэж л байгаа. замаас нь шүүрч авч хадгалж дарж үнэ хүргэх гэж хүлээж муутгаад. дараа нь бодисонд дүрж заваараад. хадгалдаг хөргүүрүүд нь муухай үнэртэй өмхий болчихсон тэрнээсээ эргэж бохирдоод. хажуугаар нь зуданд үхсэн малын сэг. бүгдийг нь хооронд хольж завааруулж хятад маяг оруулж бохирлоод. хятад гахайн мялзангаасаа салж чадахгүй өмнөд монголруу хятад гахайн фермээ нүүлгэж өмнөд монголд гахайн мялзангаа чирч авайчсан.

Avatar

fresh гэдгийг огт ойлгохгүй байнаа. natural bio 2023-05-23 103.212.116.55

бохир мах хорт бодисонд дүрээд бактери вирусгүй хөгц мөөггүй болголоо гэж бодьё. танигдахгүй болтол угаалаа. айхтар хор нь шинжилгээгээр илрэхгүй. гэхдээ хортой. маш хортой.

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

ховордож

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

бэлтгэж

Avatar

ужуж 2023-05-23 103.229.122.163

Залхуу монголчууд зүй нь тэр өвс нь шатаад байгаа Сүхбаатар аймагтаа нэлээн хэсэг газрыг малын тэжээл тарьдаг болгоод өвөл хавар тэжээдэг болмоор байна. Хэдэн мал нь хэт олдоод тэгээд өвс байхгүй өлсөж үхэж байхад мах үнэд орохоос яахав дээ. Бусад үед нь хямд шахуу авдаг гэж бодоод дуугуй л энэ 2 сар тэгж ингэсхийж аргалаад өнгөрөөхөө бод доо.

Avatar

Малчин 2023-05-23 192.82.83.184

Хэн хотынхныг хотод жоом шиг шигдчихээд амьдар гэсэн юм. Маханд дуртай бол хөдөө гараад мал маллаад махаа идээд амьдарцгаа.Зүгээр суугчдад өгөх мах малчин бидэнд байхгүй.

Avatar

зочин 2023-05-23 169.150.218.24

Үйлийн үр. Сонгулиар сонголтоо 20 мянган төгрөгөөр зардаг чинь үйлийн үр. Сонголтоо зөв хийж бай.

Avatar

хөгшин буурай 2023-05-23 103.57.94.90

Тэтгэврийн 500,0₮ эм тарианд сар бүр 60,0 – 98,000₮, байрны болон гэрлийн нийлээд 180,0₮, үлдэх 200,0₮-өөр хоолонд хүрдэггүй ш дээ. Өөр орлого гэхээр юм байхгүй, ногоо жимс бол бүр цаашаа шүү. Их малтай орон гээд бдаг мах үнэтэй учраас яс, цувдай,толгойны ч үнэ нэмэгдсэн. Ийм л амьдралтай ихэнх нь бнаа. Олон /33 жил/ ажиллачихаад бага тэтгэвэр авч бна шүү дээ. Тэтгэвэрийг нэмээч дээ, арай ч дээ.

Avatar

Бохир нөөцийн мах 2023-05-23 66.181.187.151

9 хоногийн өмнө БГД ийн 47-р сургуулийн дэргэдээс авсан хонины гулууз мах 3-4цаг чанаж зөөлөрч байна хамгийн асуудал заваан бохир дотор талын цусыг цэвэрлэж угаагүй тул хатах хүртэлээ заваарсан

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.160.92

Махны үнийг буулгах хэрэгтэй мах үнэтэй болхоор малчид ганц нэг юм мал зараад хэрэгцээгээ болгоод баячууд болсон малын хөлийн татварыг өшөө нэмэх хэрэгтэй дээр нь мах гадагшаа гаргахаа болих хэрэгтэй гаргасны шим шүүсыг 1000 д л хүн хүртэнэ

Avatar

Нэргүй 2023-05-23 103.229.121.224

ЗУДАНД ҮХҮҮЛЖ БАЙГАА ХЭДЭН САЯ МАЛЫГ Л НАМАР МАХ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ. МАЛЧИД ӨӨРСДИЙНХӨӨ ИДШИНД Ч АХИУХАН ЮМ ХИЙХГҮЙ ХАДГАЛСААР АЛЬ Ч ҮГҮЙ БОЛЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.55.191.194

нөөцийн мах 10,0 мянга байхад ,ядаж 15,0-аар зарж болохгүй юу ченжүүдээ

Avatar

Нэргүй 2023-05-23 103.229.123.161

Дотоодод зарх махны үний дээд хязгаарыг тогтоох, нөөцийн махны үнийг бууруулах нөөцийхөн махаа намар хямд аваад хавар одоо болохоор үнэтэй зарж ашиг олдог.Махыг үнэд оруулдаг

Avatar

зочин 2023-05-23 202.21.100.210

Нэг л их ухаантай улсууд байх юм. Манайхны сонголт л энэ шүүдээ

Avatar

Нэргүй 2023-05-23 202.21.107.27

belcheeriin mal aj ahuig boliulj bugdiig ni fermer bolgoh heregtei.ork malchid gazar nutgiig suitgen doroituulj baina.ulsiin ashig niitiin erh ashgiin tuluu buh gazraa uurhain chigleleer ashiglah zuitei.odoo tsagt mah iddeg mongol gej barag bhgui bolson.chnartai mahaa avstrali bolon hytadaas importloh heregtei .eko organik hunsnii nogoodood oros hytadaas eksportoor oruulj ireed bhad bolno doo.

Avatar

Нэргүй 2023-05-23 124.158.66.219

Хятад хүн мах идэж, монгол хүн ногоо иддэг болох юм байна.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.70.16

хятадууд санаатай тоглож байгаа шүү дээ энэ болорэрдэнэ хүрэлсүх нар яагаад арга хэмжээ авахгүй байнаа

Avatar

Зочин 2023-05-23 202.126.90.1

Махны экспорт бол монголчуудыг өлсгөж хооронд нь дайтуулах аймшигт хорлол болно.

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

хятад халуун дулаан орон. гахайн махаа чихэрэнд шарж хуурч чихэрэнд дарж хадгалдаг. хоолны хордлого ихтэй болхоор хоолон дээрээ заавал хар архи уудаг. өмнөд азид хоолонд лимон цуу их хэрэглэдэг. хятад хүнээр махаа бэлтгүүлэх буруу байна шүү дээ. улаан сайдаа, болорчулуунаа.

Avatar

н 2023-05-23 134.148.69.47

маш гүехэн сэтгэж байна. яг ийм тогтолцоог 30 жил барилаа юу ч өөрчлөгдөөгүй. Ядаж түүхий арьс ширний экспортыг нээж, махны экспортыг квот гэж хэдхэн кармааны компаниуддаа өгдөгөө больвол малчдын орлого олох эх үүсвэр нэмэгдэж, дотоодын мах нийлүүлэлтээ хурдан гүйцээж, экпортлох махны зөвшөөрлөө авахаар уралдана ш дээ

Avatar

н 2023-05-23 134.148.69.47

Малчид кластер үүсгэж, дотоодод нийлүүлэх махны дүнд үндэслэн экспортыг хэмжээг нь чөлөөтэй нээж өгвөл бэлчээрийн талхлал үүсгэдэг үржилд ордоггүй эр мал зах зээлд нийлүүлэгдэж, малчид экспортод гарсан малын махнаасаа ашигаа олж, дотооддоо хямд мах нийлүүлэх боломж бүрдэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.182.90

mahnii export nemegdeheer zah deer ue nemegdene. mahnii uniig togtvprtoi bailgaya gevel exportiig horigloh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж