Майк Шаравжамц Бостон Селтикс багтай бэлтгэл хийлээ

Майк Шаравжамц Бостон Селтикс багтай бэлтгэл хийлээ

Майк Шаравжамц Бостон Селтикс багтай бэлтгэл хийлээ

NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргасан билээ. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн.

NBA-ийн 2023 оны драфт Монголын цагаар зургадугаар сарын 23-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийн зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ. Тэгвэл Майк Шаравжамц өнгөрсөн хугацаанд Юта Жазз, Милуоки Бакс багуудтай бэлтгэл хийсэн бол орон нутгийн цагаар өчигдөр/2023.05.22/ Бостон Селтикс багийн бэлтгэлд хамрагджээ.

Энэ жил NBA-ийн драфтаар нийт 58 тоглогч сонгогдоно. Учир нь Филадельфиа 76ers болон Чикаго Буллс багууд чөлөөт агент тоглогч элсүүлэхдээ лигийн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон учир тэдний драфтын эрхийг хүчингүй болгосон юм. Майктай бэлтгэл хийсэн гурван баг дараах байдлаар сонголт хийнэ.

  • Милуоки Бакс хоёрдугаар тойргийн 58 дахь буюу хамгийн сүүлийн сонголт
  • Юта Жазз нэгдүгээр тойргийн ес дэх, 16 дахь, 28 дахь сонголтууд
  • Бостон Селтикс хоёрдугаар тойргийн 35 дахь сонголт

Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргоос сонгогдох магадлалтай гэж үзэж буй. Тэгэхээр Селтикс болон Бакс багууд Майкыг сонгоход гайхах зүйлгүй.

Үүнээс гадна "G-League Elite Camp"-д хамрагдаж, өөрийнхөө бие бялдарын хөгжлийг шалгуулж, тоглолтоо харуулсан билээ. Мөн түүнд тавдугаар сарын 31-нээс өмнө коллежийн сагсан бөмбөгтөө эргэн очих боломж бий. Түүнийг одоогийн байдлаар Гонзага, Канзас Стэйт, Аризона, Иллинойс, Ратгерс зэрэг их сургуулиуд сонирхож байгаа гэнэ. Хэрэв NBA-д элсэх шийдвэрээ нэг жилээр хойшлуулахаар болвол ирэх улирал бид Майк Шаравжамцыг дахин NCAA-д харж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-05-23 74.12.112.176

Жааxан айраг ууж маx идвэл

Avatar

MGL 2023-05-23 202.55.184.253

Amjilt husiè. Enkhiin-Odiin bolon Mongolchuudiin huwid tuuhen uil ywdal bolj bn. Dahin amjilt

Avatar

Нэргүй 2023-05-23 139.5.219.169

монголчууд бол атаархахгүй энэ дан бохир цустнууд гадагшаа амжилттай яваа монгол хүнийг доош нь хийж суудаг тагнуул маягийнхан байдгийн байна лээ шүү

Avatar

Зочин 2023-05-23 66.181.165.7

Монголдоо л од зайлуул

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.89.183

Чи Монголдоо Орк зайлуул

Avatar

Нэргүй 2023-05-23 184.60.63.245

амжилт

Avatar

Намшир 2023-05-23 66.181.161.170

baguudtai nuuts tohiroohoogergyi bol d1 dee dahin1 jil toglooroi

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.89.58

Доорхи сэтгэгдэлүүдийг харахад хаа газар байдаг монголчуудын атаархсан зан л цухалзах юм иоглож чадах чадахгүй байх нь тэр хүний л асуудал шүү дээ сайн байгаад чи бидэнд юм ирж наалдахгүй муу байлаа гээд биднээс юм хорохгүй яахаараа биендээ ингэж атаархаж байдаг юм

Avatar

Зочин 2023-05-23 66.181.180.40

Яахавдээ л тоглолттой

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.26.139

sain yum bol chi ochod toglohgui de.chadahchgui bj chadaj bga negbee bitgiildee

Avatar

Нэргүй 2023-05-23 172.91.183.102

Амжилт хүсье. Аавынхаа найдварыг биелүүлээрэй

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.183.93

Yun mike ve uurin neree goloo yu

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.30.126

Монгол нэрээр багийн гишүүд нь дуудахад хэцүү л дээ. Тийм учраас Майк гэх нэрийг өгч байна. ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж