Өвөл айсуй: Европын эрчим хүчинд тулгарсан 3 сорилт

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Өвөл айсуй: Европын эрчим хүчинд тулгарсан 3 сорилт

Өвөл айсуй: Европын эрчим хүчинд тулгарсан 3 сорилт

Украин дахь дайнаас улбаатайгаар европчууд ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс хараат байдлаа бууруулахаар багагүй хүчин чармайлт гаргасан. Гэсэн хэдий ч асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол хэллээ.

“Европ эрчим хүчний зах зээлээ өөрчилж, Оросын байгалийн хийн эзлэх хувийг дөрвөн хувиас доошлуулах боломжтой. Тивийн эдийн засаг уналтад ороогүй хэвээр байна. Мөн хүлэмжийн хийн ялгарал буурлаа. Байгалийн хийн нөөц хангалттай сайн түвшинд байна. Өнгөрсөн өвөл л гэхэд Европын орнууд маш сайн байсан” гэж тэр хэлэв. Өвлийн улирал төсөөлж байснаас харьцангуй дулаан болсны ачаар бүс нутаг хямралаас холуур өнгөрснийг онцолсон нь энэ юм.

ОХУ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд эртнээс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гэхдээ барууны орнууд шинэ хориг арга хэмжээгээ авсаар байгаа тул Оросын найдвар улам багассаар байна.

Тэгвэл Европын эрчим хүчний зах зээлд 2023 онд тулгараад буй гурван сорилтыг Фатих Биролын нэрлэснээр энэ удаагийн Дэлхийн эдийн засаг буландаа онцолж байна.

ХЯТАДЫН ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭ

Хятад улс өнгөрсөн онд хөл хориотой байсан тул газрын тос, байгалийн хийг өмнөхтэйгөө харьцуулахад бага хэмжээгээр худалдаж авсан. Хятадын орон зай байгаагүй учир дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн зах зээл элбэг хангалуун байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар хагасаас Хятадын байгалийн хийн эрэлт өсөх төлөвтэй байна. Ингэснээр Европ тив хүндхэн өвөлтэй золгож магадгүй болов.

Хятадад байгалийн хий нийлүүлэх нь энэ зах зээлийн гол хөдөлгөгч хүчин зүйл юм. Гэхдээ учиргүй өндөр дүнтэй тэсрэлтийг олж харахгүй байна гэдгээ Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол хэлэв. Түүний хэлснээр хонгилын үзүүрт ёлтойх ганц гэрэл нь үнэ буурах магадлал аж.

Хятад улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Covid-19-ийн хатуу бодлогоо цуцалсан нь эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлсэн. Тиймээс Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор энэ онд дэлхий дахинд газрын тосны эрэлт өдөрт хоёр сая гаруй баррелиар нэмэгдэх төлөвтэй байна. Нийт эрэлтийн 60 орчим хувийг Хятад дангаараа эзлэнэ. Тус улс нь АНУ-ын дараа орох хоёр дахь том импортлогч орон тул энэ мэдээнд тэгтлээ гайхаад байх зүйлгүйг Бирол онцлов.

АНУ-ЫН ӨРИЙН ДЕФОЛТ

Өрийн дээд хэмжээг тогтоох талаарх Цагаан ордон болон Бүгд найрамдахчуудын хоорондын маргаантай хэлэлцээрийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн оролцогчид анхааралтай ажиглаж байна. Хэлэлцээр амжилттай болохгүй бол АНУ зургадугаар сарын эхээр өрийн дефолттой нүүр тулж магадгүй. Гэхдээ энэ нь магадлал багатай хувилбар юм.

Ерөнхийлөгч Жо Байден Японд болсон “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хэлэлцээ түр зогссон. Гэхдээ тэр дээд хэмжээний уулзалтын үеэр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хэлэлцээрт огт санаа зовохгүй байна. Бид дефолтоос зайлсхийж, зохих зүйлийг хийх болно” гэжээ.

АНУ-ын өрийн дефолт нь газрын тосны эрэлт, үнийн бууралтад хүргэнэ гэж гэдгээ Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол хэлэв. Гэхдээ энэ нь мөн л магадлал багатай хувилбар аж. “Би тодорхой тоо хэлэхээс зайлсхийе. Гэхдээ дефолт болвол газрын тосны үнэ мэдэгдэхүйц буурна гэсэн үг. АНУ энэ асуудлаа шийднэ. Мөн дэлхийн газрын тосны зах зээлд томоохон эрсдэл үүснэ гэж би харахгүй байна. Ер нь бол энэ зах зээл үргэлж л эрсдэлтэй байдаг” гэж тэр хэлжээ.

Газрын тосны үнэ нэг хувиар буураад байсан ч өнгөрсөн Баасан гаригт дахин өсчээ.

ОРОСТ НАЙДСАН ХЭВЭЭР БАЙНА

Европын эрчим хүчний зах зээлд тулгарч буй гурав дахь сорилт бол Оросын байгалийн хийн хараат байдал бүрэн арилаагүй, нийлүүлэлтийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа явдал юм. Оросын байгалийн хийн импорт өнгөрсөн жил эрс багассанаар бүс нутгийн олон орон эрчим хүчний хямралд орсон.

ОХУ-ын эрчим хүчний томоохон аварга Газпромоос Швейцарь болон Европын холбоонд нийлүүлэх хийн экспорт 2022 онд 55 хувиар буурсан гэж тус компани нэгдүгээр сард мэдэгдэв. Улс төрийн шалтгаанаар байгалийн хийн импортыг цаашид бууруулбал ирэх өвөл Европ дахин сорилттой тулгарч магадгүй аж. “Их-7” болон Европын орнууд Оростой гэрээ хэлэлцээр хийхгүй гэж үзэж байна. Тэгвэл Оросын байгалийн хийн түүх дуусна гэж Фатих Бирол хэллээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж