Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулатори Архангай аймагт 3 сар ажиллав

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулатори Архангай аймагт 3 сар ажиллав

Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулатори Архангай аймагт 3 сар ажиллав

​Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, БХЯ-ны 2023 оны төлөвлөгөөний дагуу Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт амбулаторийн 3 ээлжийн 62 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, жолооч нар маань Архангай аймгийн 13 суманд “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг 80 гаруй хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 5898 иргэнийг хамруулсан байна.

​Үзлэг хийгдсэн 13 сумын дүнгээр тус аймагт зонхилж байгаа өвчлөлийг авч үзвэл зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэг (артерийн даралт ихсэх өвчин), хоол боловсруулах тогтолцооны эмгэг (ходоодны архаг үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, шүдний эмгэг), элэгний В болон С вирусийн халдварын тохиолдол, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэг (бамбайн булчирхайн зангилаа болон уйланхайт өөрчлөлт), мэдрэлийн тогтолцооны эмгэг (бүсэлхий нурууны ёзоорын эмгэг, толгойн өвдөлт) гэсэн 5 төрлийн эрхтэн тогтолцооны эмгэг болон өвчлөл өндөр гарчээ.

Мөн үзлэгийн явцад хавдрын болон хавдрын урьдал эмгэгийн 93 тохиолдол бүртгэгдсэнээс элэгний хавдрын 4, умайн хоргүй хавдрын 59, өндгөвчний хавдрын 16, ходоод улаан хоолойн хавдрын урьдал эмгэгийн 14 тохиолдол байгаа нь зайлшгүй анхаарах асуудал гэдгийг илтгэж байна.

​БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нарийн шинжилгээ, үзлэг оношилгоонд тэр бүр хамрагдаад байж чаддаггүй, нийслэлээс алслагдсан сум орон нутгийн малчид, хөдөлмөрчдөд газар дээр нь хүрч үйлчлэн “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг шат дараалан явуулж буй нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж, бодит үр дүнд хүрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж