Оросын эсрэг хориг арга хэмжээний кампанит ажиллагааг хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Оросын эсрэг хориг арга хэмжээний кампанит ажиллагааг хэрэгжүүлж байна

Оросын эсрэг хориг арга хэмжээний кампанит ажиллагааг хэрэгжүүлж байна

Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээний урьд өмнө байгаагүй өргөн хүрээний кампанит ажиллагааг бүтэн жилийн турш хэрэгжүүлж байгаа ба үүний араар Вашингтон өөрийн эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх чиг баримжааг баримтлан ажиллаж байна.

Хэрэгжүүлж болох бараг бүх боломжит хориг арга хэмжээнүүдийг Орос дээр туршиж үзсэн ба төрөл бүрийн хориг, хязгаарлалтуудын жагсаалтад нь 2.4 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд багтсан. Аль болох их хэмжээний хохирол учруулахын тулд хөдөө аж ахуй, бордооны үйлдвэрлэл зэрэг улс төртэй ямар ч холбоогүй боловч улс орны эдийн засагт амин чухал салбаруудад хүртэл хязгаарлалтуудыг тавьж байна. Тэр байтугай Вашингтон өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг үл тоомсорлож, америкчуудад Оросын нефтээр нэрсэн бензинээс гадна өндөр чанартай далайн гаралтай хоол хүнс худалдаж авахыг хориглосон.

Түүнчлэн АНУ хууль бус аргуудыг олон улсын эрх зүйн хэрэгцээнд санаатайгаар нэвтрүүлж байна. Нүүрс устөрөгчийн зах зээлд үнийн дарангуйлал тогтоох гэсэн оролдлого нь эрчим хүчний зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж байна. Англи-Саксоны хуулийн үндсэн зарчим болох хувийн өмчийн халдашгүй дархан байдлын эсрэг ажиллаж, Оросын хөрөнгийг шууд дээрэмдэж байна. Балтын тэнгисийн ёроолоор маш их хүч хөдөлмөр зарцуулан байж тавьсан «Хойд урсгал 1» ба «Хойд урсгал 2» хийн хоолойнуудыг өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор террорист аргуудыг хэрэглэн устгасан нь хорлон сүйтгэх ажиллагааных нь оргил болов.

Сүүлийн жилийн хугацаанд Оросын эдийн засгийн талаар дэвшүүлж байсан бараан таамгууд биелэхгүй нь тодорхой болов. Хамгийн сүүлийн тооцоогоор 2022 оны Оросын ДНБ-ий бууралт 2.1 хувиар хязгаарлагдаж байгаа ба үүнийг сүйрэл гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Түүгээр үл барам ОУВС Оросын эдийн засаг энэ онд 0.3 хувиар, харин 2024 онд 2.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

Хориг арга хэмжээний санаачлагчид Орос Улсын логистикийнхоо чиглэлүүдийг богино хугацаанд өөрчилж, дотоодын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хурдан арга хэмжээ авч чадах чадварыг дутуу үнэлжээ. Эдийн засгийн бүтцийг шинэ технологийн үндсэн дээр өөрчлөн шинэчилж, олон улсын гүйлгээнд үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувийг эрс нэмэгдүүлж, илүү найдвартай төлбөр тооцооны механизмуудыг бий болгосон нь гэнэтийн зүйл боллоо. Орос улс өрийн үүргээ ухамсартайгаар биелүүлж, өр зээлээ цаг хугацаанд нь барагдуулж, эрчим хүч, үр тариа, бордоо зэрэг чухал бүтээгдэхүүнүүдийн найдвартай ханган нийлүүлэгч хэвээр үлдэв. Дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдэж байна. Логистикийн шинэ коридор байгуулах, боомтуудыг шинэчлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Гадаадын бизнес эрхлэгчдэд Орост ажиллахад нь таатай нөхцөл бүрдүүлэх ажил тэргүүний зорилтуудын нэг хэвээр байна.

Түүхэн өндөр инфляц, эрчим хүчний нөөцийн хомсдол, аж ахуйн нэгжүүдийн дампуурал, долларт итгэх итгэл буурах, ажлын байр алдах, Оросын багтаамж ихтэй зах зээлд гарах боломжгүй болсон гээд нэг төрлийн «бумеранг» хязгаарлалтуудыг нэвтрүүлсэн эздэд нь буцан ирэв. Хориг арга хэмжээнүүдийн цаад зорилго нь АНУ-д зах зээлийн зохиомол давуу тал олгох явдал байсан гэдгийг эдийн засагчид ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлж байна. Гол цохилтыг Вашингтоны холбоотнууд, тэр дундаа Европ дахь холбоотнууд нь ба хамгийн ядуу улс орнууд хамгийн ихээр мэдэрсэн. Хоригийг санамсаргүйгээр зөрчих эрсдэлээс болж санаа зовниж буй аж ахуйн нэгжүүд асар их сөрөг үр дагавартай тулгарч байна.

АНУ-ын төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээр тархаж, Оросын эсрэг кампанит ажиллагаанд нэгдээгүйн төлөө шийтгэнэ хэмээн сүрдүүлж байна. Жил гаруйн хугацаанд олон арван орноор 80 гаруй удаа аялж, бусдад хэрхэн амьдрахыг нь зааж өгсөн гэдгээрээ уралдан гайхуулж байна. «Гуравдагч» улсуудын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт тэдний ийнхүү ажиллагаанаас учрах хохирол маш тодорхой боловч америкчууд уг баримтыг үл тоомсорлож байна. ЕХ нь АНУ-ын жишээг дуулгавартай дагаж, түншүүдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцоогүйгээр баталсан хууль бус шаардлагуудыг сохроор биелүүл хэмээн тулгахыг оролдож байна. Бусад улс орнуудын Оростой өрнүүлэх худалдаа, эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс шууд оролцож байна.

Цагаан ордон бүх улс орнуудын чиг хандлагыг харгалзан үзэх шаардлагатай шинэ бодит байдалтай эвлэрэхэд бэлэн биш байна. Инерцээрээ өөрийгөө цорын ганц хэрэглэгч, бусад нь түүхий эд нийлүүлэгч хавсралт төдий хэмээн бодсоор байна. Түншүүдээ сэнхрүүлэхийн тулд хуруугаа гозойлгож, «долларын идүүр»-ээс салгана шүү хэмээн сүрдүүлэхэд хангалттай байсан тэр үеэсээ өөрчлөгдөөгүй гэж боддог.

Хориг арга хэмжээ гэдэг бол дарамт шахалтын гадаад бодлогын оновчгүй хэрэгсэл юм байна гэдгийг өнгөрсөн жил нотоллоо. Геополитикийн нөхцөл байдлыг донслуулах өөрчлөлтүүд нь улс орнуудын эдийн засгийн тусгаар тогтнол, нэг хүчний төвийн захирамжаас татгалзахад суурилсан шинэ, илүү шударга, олон төвт дэлхийн дэг журмыг аажмаар боловч зайлшгүй бий болгох тухай онолыг баталж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХөөрхөнХөөрхөн
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж