Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Берлин хотод Путиныг эсэргүүцэгч хоёр идэвхтэнийг хордуулсан байж магадгүй хэрэг гарчээ. Энэ хэргийг Германы цагдаагийн газар мөрдөн шалгаж эхлээд байна.

Хоёр идэвхтэн нь дөрөвдүгээр сарын сүүлээр Берлинд болсон нэгэн хуралд оролцсон аж. Хурлын дараахан тэдний эрүүл мэндэд асуудал үүссэн. Уг хурлыг Путиныг шүүмжлэгч бөгөөд газрын тосны магнат асан Михайл Ходоровский зохион байгуулсан гэж ОХУ-ын эрэн сурвалжлах Агентство групп мэдэгдлээ. Идэвхтэнүүд хордсон байж магадгүй гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн эхээр гарчээ.

Идэвхтэнүүдийн нэг нь Чөлөөт Орос сангийн тэргүүн Наталиа Арно юм. Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт фэйсбүүк хуудсандаа өөрийгөө хордсон байж магадгүй гэж бичжээ. Харин нөгөө хүн нь сэтгүүлч бөгөөд одоогоор нэр нь тодорхойгүй байна. Тус сэтгүүлч нь хурлын дараа Берлин дэх Чарите эмнэлэгт эмчлүүлж байсныг Агентство групп мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный мэдрэлд нөлөөлөгч Новичок бодисд хордсоныхоо дараа уг эмнэлэгт 2020 онд эмчлүүлж байжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.21.185

Путлер ах Новичокджээ дээ.

Avatar

Нэргүй 2023-05-22 92.38.183.165

НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт

Avatar

Нэргүй 2023-05-22 59.153.86.152

Путин олон хүнийг цааш харуулсан.

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.188.213

Нэг баагий чацга алдахад ч Путин хордуулсан гэдэг болж дээ. хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.75.106

Нэг баагий чацга алдсан бол чиний зөв л дөө. Нийтээрээ болохоор л но-той.

Avatar

Нэргүй 2023-05-22 202.126.89.157

Путин ч сав л хийвэл хүний бандааш аягатай цайруу хор хийчихдэг муу зантай юм болохоор,,,уулзахаар очисон хүмүүс 10метрийн цаанаас 2 үг солидог юм билээ,,,

Avatar

Зочин 2023-05-22 64.119.26.24

Ийм гүтгэлэг баруун байнга хийдэг .Гэвч үндэслэлгүй нь нотлогддог.Харин ОХУ-ыг задалж устгах ажиллагаа нь бүтэлгүйтэж буй тул энэ орны төрийн идэвхтэн,нийгмийн зүтгэлтэн, хэвлэлийн төлөөлөгчдийн эсрэг айлган сүрдүүлж алан х***х террор байнга хийх боллоо.Үүндээ баруунд урвасан эх орноо худалдсан этгээдүүдийг өргөн ашиглаж байна.Цэргийн сурвалжлагч Владина Татарский,политолог Дарья Дугина нарын амийг хөнөөж,Захар Прилепины аминд халдсанаас гадна маш олон хүмүүсийн аминд халдахыг оролдов

Avatar

Чөтгөр Путин 2023-05-22 103.26.194.163

Одоогийн дэлхий дээр Путин шиг харгис хүн байхгүй

Avatar

Зочин 2023-05-22 64.119.26.24

Барууны түрэмгийлэгчид, Украины нацистүүд, түүнийг дэмжигч ардчилагч гэх хулгайчууд шиг аюултай этгээдүүд энэ ертөнцөд байхгүй.

Avatar

Zochin 2023-05-22 66.181.161.61

PUTLER iig xopduulaach ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж