Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Путиныг эсэргүүцэгч идэвхтэнүүдийг хордуулсан байж магадгүй

Берлин хотод Путиныг эсэргүүцэгч хоёр идэвхтэнийг хордуулсан байж магадгүй хэрэг гарчээ. Энэ хэргийг Германы цагдаагийн газар мөрдөн шалгаж эхлээд байна.

Хоёр идэвхтэн нь дөрөвдүгээр сарын сүүлээр Берлинд болсон нэгэн хуралд оролцсон аж. Хурлын дараахан тэдний эрүүл мэндэд асуудал үүссэн. Уг хурлыг Путиныг шүүмжлэгч бөгөөд газрын тосны магнат асан Михайл Ходоровский зохион байгуулсан гэж ОХУ-ын эрэн сурвалжлах Агентство групп мэдэгдлээ. Идэвхтэнүүд хордсон байж магадгүй гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн эхээр гарчээ.

Идэвхтэнүүдийн нэг нь Чөлөөт Орос сангийн тэргүүн Наталиа Арно юм. Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт фэйсбүүк хуудсандаа өөрийгөө хордсон байж магадгүй гэж бичжээ. Харин нөгөө хүн нь сэтгүүлч бөгөөд одоогоор нэр нь тодорхойгүй байна. Тус сэтгүүлч нь хурлын дараа Берлин дэх Чарите эмнэлэгт эмчлүүлж байсныг Агентство групп мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный мэдрэлд нөлөөлөгч Новичок бодисд хордсоныхоо дараа уг эмнэлэгт 2020 онд эмчлүүлж байжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж