Архидан согтууралттай тэмцэх сангийн мэдээллийг ирүүлэхгүй байна

Архидан согтууралттай тэмцэх сангийн мэдээллийг ирүүлэхгүй байна

Архидан согтууралттай тэмцэх сангийн мэдээллийг ирүүлэхгүй байна

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын хэлснээр Архидан согтууралттай тэмцэх  урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан өнөөдрийг хүртэл мэдээллээ ирүүлээгүй аж. Иймээс олон нийтийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэхийг тус яам шаардаж, шаардлага хүргүүлсэн байна.

Хуульд зааснаар Архидан согтууралттай тэмцэх  урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана гэж заажээ.

Монгол Улсад архины хэрэглээ өндөр байгаагаас үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн асуудал хөндөгдөх болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчихээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн” гэж мэдэгдэж байсан юм. Иймээс Архидан согтууралттай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг, тэр нь энэхүү архидалттай тэмцэхэд хэр дэмжлэг болж чаддаг вэ гэдгийг мэдэхэд сангийн орлого, зарлагын мэдээлэл чухал юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 103.212.117.194

Ажилгүй сошиал саад…

Avatar

Нэргүй 2023-05-22 150.129.141.1

Архины үйлдвэрүүд авсан юм болов уу

Avatar

иргэн 2023-05-22 192.82.76.116

Өгөхгүй бол үүдэнд нь жагсах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-05-22 64.119.17.73

Сайн шаардаарай. Бүү шантраарай. Маш хэрэгтэй зүйл хийж бна. Учрал сайд таныг ард түмэн үнэлэх цаг ирнээ.

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.84.103

Тэр сангийнхан өөрсдөө тэр мөнгөөр нь архи аваад уучихсан юм чинь ямар балдуушийн тайлан байх вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж