"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

"Их-7"-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн Баасан гаригаас Ням гаригийн хооронд Хирошимад зохион байгуулагдсан. Уг хурлын үеэр бүлгийн удирдагчид ОХУ-аар зогсохгүй тэдний холбоотон Хятадад ч мессеж хүргэсэн гэж үзээд буй. Тодруулбал, "Их-7"-ийн удирдагчид Бээжингийн өдөөн хатгалгад өртсөн Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг дэмжиж байгаагаа онцолжээ. Түүнчлэн худалдааг ашиглан бусад улс орныг дээрэлхэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хятадыг олон улсын дүрмээр тоглохыг уриалав.

Нөгөөтэйгүүр Хятадтай бүтээлч, тогтвортой харилцаагаа эрхэмлэх ба Бээжинд хор хөнөөл учруулахгүй, эдийн засгийн дэвшил, хөгжилд нь саад учруулахгүй бодлого баримтлана гэжээ. 

Тэгвэл Хятадын төрийн дэмжлэгтэй “Global Times” сонин "Их-7"-ийн уулзалтыг “Хятадын эсрэг семинар” гэж нэрлэжээ. "АНУ барууны ертөнцөд Хятадын эсрэг тор нэхэхээр шаргуу ажиллаж байна. Энэ бол Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гутаан доромжилж байгаа хэрэг биш. Харин сөргөлдөөн үүсгэх гэсэн нууцлаг хүсэл эрмэлзэл" гэж тус сонинд бичсэн байв. 

Хятадын Гадаад хэргийн яам ч бас "Их-7"-ийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч оронд гомдол гаргаж, Хятадад суугаа Японы Элчин сайдыг дуудаж уулзжээ. Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Сун Вэйдун хэлэхдээ Япон улс Хятадын талаарх ойлголтоо засаж, хоёр улсын хоорондын улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмаа баримтлах хэрэгтэй гэв. Харин Японы Элчин сайд Хидэо Тарүми хэлэхдээ "Их-7 өмнө нь нэгэнт тулгамдаад байсан асуудлыг хөндсөн. Энэ нь байх ёстой зүйл. Хятад улс хандлагаа өөрчлөхгүй бол цаашид ч ингэх болно. Хэрэв Хятад улс эдгээр асуудлыг хөндөхгүй байхыг шаардаж байгаа бол өөрсдөө эхлээд нааштай арга хэмжээ авах хэрэгтэй" гэжээ.

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак "Бээжин бол дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн хамгийн том сорилт болж байна" гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Их Британи дахь Хятадын Элчин сайдын яам гүтгэлгээ зогсоохыг уриалжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хятадууд ази тив байтугай Дэлхийг эзэгнэж байгаа шүү. 2023-05-22 66.181.190.77

Япончууд та нар Хятадуудаар оролдоод хэрэггүй шүү. 21-р зуун Хятадын зуун байх болно. Хятадууд маш нэгдмэл хүчирхэг үндэстэн тэгээд ийм олуулаа юм чинь хэнд ч дийлдэхгүй нь тодорхой шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.27.92

хонконгтой буруу аргаар үзсэнийхээ горыг тайвань дээр амсах нь дээ, 2 систем 1 улс гэж рекламдаж байгаад нэгтгэсэн боловч юун 2 систем, шууд хүчээр хайрцаглаад хаячихсан. энэ жишээг тайвань улс зүгээр хараад хүлээн зөвшөөрнө гэж байхгүй л дээ, томоохон дайн хэзээ нэгэн цагт болохдоо л болно. харин хэзээ вэ гэдэгт л хамаг учир нь байна.

Avatar

Нохойн оцгоруудаа 2023-05-22 202.9.46.165

Гятад ч давраад.бгаа шүү сүүлиин үед..олон улсын дүрмээр тоглохыг шаардсан бна. юү нь буруу гэж…

Avatar

Зочин 2023-05-22 202.126.88.120

ёстой нийлж байгаад ил тод бооролдог болж . энэ улсуудаас бусад орон хагжиж болохгүй юм байна л даа . ер нь бол арга нь шахаж байгаад дайнд хүрэгдэг гол арга нь баялагыг нь хусах гол зорилго . өөрсдөө юу ч байхгүй болсон улсууд байна шүү хараад байхнээ

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.188.213

Хөөрхий манай муу 2 хөршийг гадна талаас их боорлох юм даа. хүүрнүүд чинь. Голд нь дотор талдаа төрийн хулгайчидаа дийлэхээ больсон нэгэн зовцорсон улс… Яасан хатуу хорвоо вэээ.

Avatar

Нэргүй 2023-05-22 202.126.90.122

china is a war supporter… of course the West will go anyway from cooperation with China..
mongolia seams to be a war supporter too..

Avatar

zochin 2023-05-22 142.114.5.115

ӨВӨР МОНГОЛОО АВЬЯАА !!! МОНГОЛ XЭЛИЙГ XААЧИXЛАА !!!

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.161.112

Муусайн хятадуудыг давруулж болохгүй

Avatar

G2 2023-05-22 192.82.73.14

no imperialist summit

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж