"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

"Их-7"-ийн уулзалтыг "Хятадын эсрэг семинар" гэв

"Их-7"-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн Баасан гаригаас Ням гаригийн хооронд Хирошимад зохион байгуулагдсан. Уг хурлын үеэр бүлгийн удирдагчид ОХУ-аар зогсохгүй тэдний холбоотон Хятадад ч мессеж хүргэсэн гэж үзээд буй. Тодруулбал, "Их-7"-ийн удирдагчид Бээжингийн өдөөн хатгалгад өртсөн Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг дэмжиж байгаагаа онцолжээ. Түүнчлэн худалдааг ашиглан бусад улс орныг дээрэлхэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хятадыг олон улсын дүрмээр тоглохыг уриалав.

Нөгөөтэйгүүр Хятадтай бүтээлч, тогтвортой харилцаагаа эрхэмлэх ба Бээжинд хор хөнөөл учруулахгүй, эдийн засгийн дэвшил, хөгжилд нь саад учруулахгүй бодлого баримтлана гэжээ. 

Тэгвэл Хятадын төрийн дэмжлэгтэй “Global Times” сонин "Их-7"-ийн уулзалтыг “Хятадын эсрэг семинар” гэж нэрлэжээ. "АНУ барууны ертөнцөд Хятадын эсрэг тор нэхэхээр шаргуу ажиллаж байна. Энэ бол Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гутаан доромжилж байгаа хэрэг биш. Харин сөргөлдөөн үүсгэх гэсэн нууцлаг хүсэл эрмэлзэл" гэж тус сонинд бичсэн байв. 

Хятадын Гадаад хэргийн яам ч бас "Их-7"-ийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч оронд гомдол гаргаж, Хятадад суугаа Японы Элчин сайдыг дуудаж уулзжээ. Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Сун Вэйдун хэлэхдээ Япон улс Хятадын талаарх ойлголтоо засаж, хоёр улсын хоорондын улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмаа баримтлах хэрэгтэй гэв. Харин Японы Элчин сайд Хидэо Тарүми хэлэхдээ "Их-7 өмнө нь нэгэнт тулгамдаад байсан асуудлыг хөндсөн. Энэ нь байх ёстой зүйл. Хятад улс хандлагаа өөрчлөхгүй бол цаашид ч ингэх болно. Хэрэв Хятад улс эдгээр асуудлыг хөндөхгүй байхыг шаардаж байгаа бол өөрсдөө эхлээд нааштай арга хэмжээ авах хэрэгтэй" гэжээ.

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак "Бээжин бол дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн хамгийн том сорилт болж байна" гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Их Британи дахь Хятадын Элчин сайдын яам гүтгэлгээ зогсоохыг уриалжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж