Их гүрнүүдийн өрсөлдөөн: Хятадын AI арми

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Их гүрнүүдийн өрсөлдөөн: Хятадын AI арми

Их гүрнүүдийн өрсөлдөөн: Хятадын AI арми

"Хятад улс цэрэг армийн салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болсон нь АНУ-ын Цахиурын хөндийгөөс Пентагон хүртэл хаа сайгүй түгшүүр дагуулж байна" гэж "Google" компанийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт анхааруулав. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт  Төлөөлөгчдийн танхимын сонсголд Хятадын асуудлаар хэлсэн үгэндээ энэ талаар хөнджээ. Эрик Шмидт нь АНУ-ын батлан ​​хамгаалах байгууллагад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх ажлыг түргэсгэхэд чиглэсэн санаачлагыг тэргүүлэн ажиллаж буй. Тэрбээр Хятадын шинэ аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ авахын тулд АНУ армиа дахин төлөвлөх ёстой гэж үзэж буйгаа онцлов.

"Хятад улс америкчуудын уламжлалт дайн байлдааны арга барилыг сөрөн зогсоход тусгайлан зориулсан олон төрлийн дэвшилтэт хүчин чадлыг хуримтлуулсаар байна.

Сүүлийн 30 жилийн турш АНУ-ын тулааны ажиллагаануудыг судалсны үндсэн дээр цэргийн бүтцээ зохиодог Хятад улс өдгөө хиймэл оюун ухааныг батлан хамгаалах салбарт ашиглахаар шаргуу ажилллаж эхэлсэн. Цэргийнхэн хиймэл оюун ухааныг дайснаасаа илүү хурдан ашиглах чадвартай болох нь хүч чадлын гол түлхүүр болно" гэж тэрбээр мэдэгджээ. 

Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимд илтгэл тавьсан Илбер Бажрактари"Конгресс болон олон нийт хиймэл оюун ухаанжсан АНУ-ын цэргийн хүчийг хөгжүүлэх хүчин чармайлтыг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай"-г онцлов. Гэсэн ч ийм хүчин чармайлт нь хиймэл оюун ухааны зэвсэглэлийн өрсөлдөөнийг өдөөж, эцэст нь АНУ, Хятадын хоорондох аливаа зөрчилдөөнийг улам хурцатгаж болзошгүй юм.

Хятадын арилжааны компаниуд цэрэг армитай нягт хамтран ажилладаг бөгөөд "иргэн-цэргийн нэгдэл" -ийг ашиглан Хятад улс батлан ​​​​хамгаалахын салбартаа хиймэл оюун ухаанд зориулан АНУ-аас хамаагүй их хөрөнгө оруулж байгааг Эрик Шмидт мэдэгдсэн.

Хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг гол салбаруудад АНУ хэдхэн жилээр урд алхаж байгаа ч Хятад улсад стратегийн  хиймэл оюун ухааны чиглэлд илүү олон хүн ажиллаж байна гэв. 

Түүнчлэн "Тесла" компанийн гүйцэтгэх захирал Илон Маск зэрэг АНУ-ын зарим технологийн акулууд хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглаж, технологийн талаарх айдсаасаа салахыг уриалсан. Гэтэл АНУ-ын зэвсэгт хүчний удирдагчид хараат бус  зэвсэглэлд хүний байг бие даан сонгох технологийн шинэчлэлтээ зогсоохоо мэдэгдсэн юм. Нөгөө талд хиймэл оюун ухааныг иргэний зориулалтаар ашиглахад ч санаа зовоосон асуудлууд бий. Тухайлбал, зарим технологийн мэргэжилтнүүд асуултуудад нэн бодит хариулт өгч, худал мэдээлэл тараах, жинхэнээс ялгагдахгүй хуурамч дүр зургийг бүтээх боломжтой шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргасаар байна. 

Гэсэн ч АНУ-ын Конгресс, Батлан хамгаалах яамны эрх мэдэлтнүүд "Хэрэв АНУ нь хиймэл оюун ухаанаар ажилладаг хүчирхэг зэвсгийг хурдан бүтээхгүй бол ирээдүйд Хятадтай үүсч болзошгүй мөргөлдөөнд ялагдах эрсдэлтэй" гэж үзэж байгаа аж.   Хятад улс 2030 он гэхэд дэлхийн удирдагч болох төлөвлөгөөгөө 2017 онд зарласнаас хойш АНУ-ын батлан ​​хамгаалахын албаныхан хиймэл оюун ухаан дахь Бээжингийн амбицыг болгоомжтой ажиглаж эхэлжээ.

Тухайлбал, 2019 онд Хятад улс дайны үйл ажиллагааныхаа бүх хэсэгт хиймэл оюун ухаан нэвтрүүлэх цэргийн шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлсэн. Харин Пентагон 2017 онд тулааны хувилбарт зориулсан хиймэл оюун ухааныг хөгжүүлж, ашиглах хүчин чармайлтаа эхлүүлсэн.

АНУ-ын батлан ​​хамгаалахын мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг ашигласнаар "улаан шугам"-ыг давж болзошгүй гэж санаа зовж байна. Тухайлбал, сансар судлал болон цөмийн салбарт хиймэл дагуулын эсрэг хиймэл оюун ухаантай халдлага зэргийг мэргэжилтнүүд онцолжээ. Өнгөрсөн жил Пентагоны хамтарсан хиймэл оюун ухааны төвийн стратеги, бодлогын захирлын ажлаа орхисон Грегори Аллен хэлэхдээ, "АНУ-ын батлан ​​хамгаалахын албаныхан хиймэл оюун ухаант эрсдэлийг бууруулах цэргийн яриа хэлэлцээг Хятадын түншүүдтэй хийх гэж  олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн гэжээ.

Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю цэргийн хиймэл оюун ухааны талаар хэлэлцэх АНУ-ын хоёр талын санал хүсэлтийг Хятад улс няцаасан тухай шууд тайлбар хийгээгүй. Гэхдээ Хятад улс хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэл, сорилтоос урьдчилан сэргийлэх, зохицуулах хэрэгцээг маш нухацтай авч үзэж байна гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, "Хятад улс 2021 онд НҮБ-ын форумд хиймэл оюун ухааныг цэргийн хэрэглээг зохицуулах, хариуцлагатай хөгжлийг хөхүүлэн дэмжих санал дэвшүүлсэн илтгэл тавьсан. Түүнчлэн хиймэл оюун ухааныг цэргийн хэрэглээний улмаас учирч болох эрсдэлийг шийдвэрлэхийн тулд "бүх талуудтай" солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна" гэв.

Бээжингийн хиймэл оюун ухааны амбицыг хазаарлахыг оролдсон Байдены засаг захиргаа аравдугаар сард Хятадад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэр дундаа цэргийнхэнд өндөр чанартай чип худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор экспортын хяналтыг тогтоосон. Мөн Цагаан ордноос тодорхой салбарууд, ялангуяа хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг шинээр гарч ирж буй технологиудын хөрөнгө оруулалтыг эргэн харахаар ажиллаж эхэлсэн. Батлан ​​хамгаалах яам 2024 оны төсөвт хиймэл оюун ухаанд зориулж 1.8 тэрбум ам.доллар олгохыг хүссэн нь өнгөрсөн жилүүдийнхээс өссөн үзүүлэлт юм.

Нөгөө талд үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулдаг Австралийн стратегийн бодлогын хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс хиймэл оюун ухаан зэрэг чухал 44 технологийн 37-д нь тэргүүлж байгааг зарласан. Мөн Хятад улс хиймэл оюун ухааны алгоритм, машины сургалт, тэр дундаа мэдрэлийн сүлжээ, гүнзгий суралцах чиглэлээр тэргүүлж байгааг олж тогтоосон. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж