Байр суурь: Хоёр орны стратегийн түншлэлийг ахиулах түүхэн айлчлал боллоо

Байр суурь: Хоёр орны стратегийн түншлэлийг ахиулах түүхэн айлчлал боллоо

Байр суурь: Хоёр орны стратегийн түншлэлийг ахиулах түүхэн айлчлал боллоо

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-ны өдөр албан ёсны айлчлал хийв. Түүний айлчлалын үр дүнгийн талаар олон улс судлаачдын байр суурийг хүргэе.


АН-ын ЕНБД, доктор Ч.ӨНӨРБАЯР:

Их-7 улсуудын төрийн тэргүүн нараас тэр дундаа Европын Холбооны гол тулгуур багана болох БНФУ-ын Ерөнхийлөгч манай улсад айчилсан нь онцлох үйл явдал юм. Монгол Улс тусгаар тогтносон, ардчилсан эрх зүйт улс болохоо дэлхий дахинд нотлон харууллаа. Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн хувьд ч Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ гэж харж байна.

Олон улс судлаач Д.УЛАМБАЯР: 

Франц улс Европын холбооны маш чухал гишүүн. Их-7-ийн бүлгийн гишүүн, Их 20-ийн бүлгийн гишүүн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын тав, цөмийн зэвсэгтэй таван улсын нэг нь Франц улс. Тиймээс бид найрсаг харилцаа хамтын харилцааны стратегийн түвшинд шат ахиулах бүрэн боломж байна. Ийм ч шаардлага байна гэж хардаг. Стратегийн түншлэлийн гол эрхэм зорилго нь хоёр талын харилцааны түвшинг ахиулах, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр тал нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэж байгаа. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, ардчилал сайн засаглалыг хөгжүүлэх, чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай баримтлах гэсэн адил үнэт зүйлүүдтэй. Энэ нь хоёр орны харилцааг урагшлуулах хамгийн гол үндэслэл юм.

Энэ удаагийн Францын төрийн тэргүүний Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар цэвэр эрчим хүчний технологи, хөгжүүлэлт хамтын ажиллагааг өргөжүүлэх асар том боломж байна. Түүнчлэн ногоон хөгжил, тэрбум модны асуудал нь дэлхийн хэмжээний асуудал юм. Мөн хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж байна. Гуравдагч хөршийн бодлогын гол үндэслэл нь өндөр хөгжсөн ардчилсан улс орнуудтай түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлнэ гэж байгаа юм.

Тиймээс бид Францтай дээрх дурдсан чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал маш чухал ач холбогдолтой юм.

Олон улс судлаач Д.БАЯРХҮҮ: 

-БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн энэ цаг мөч, айлчлал зорилгодоо хүрсэн тухай олон улсын харилцааны түүхчийн байр сууриа хүргэе. Гарчгийг өвөрмөцөөр авлаа. “Итгэлт” гэсэн энэ ганц үгэнд маш их учир утга, ач холбогдол оршиж буй бөгөөд ийм жинтэй үг Монгол Төрийн тэргүүний амнаас цууриатлаа.

Одоогоор хэн ч дурдаагүй, тэмдэглээгүй байгаа түүхэн үечлэлээ олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.

  1. 1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.
  2. 1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ удаа асуудал тавьж, асуудал босч ирэх үед Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давалгаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ
  3. 1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгчийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.
  4. 1990-2023 он буюу “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар энэ удаагийн түүхэн айлчлалыг нөхцөлдүүлжээ.
  5. 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн нар харилцан айлчилна. Ирэх 10 дугаар сард ноён У.Хүрэлсүх Францад айлчилснаар Монгол Улс, БНФУ-ын энэ удаагийн Хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх хамтын эрх зүйн чухал баримт бичгүүдийг (Эрчим хүчний хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэх мэт) байгуулна. Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэнэ.

Хамтын ажиллагааны олон салбаруудыг дурдахгүйгээр геополитикийн өнцгөөс ганц нэг эшлэлд тайлбар өгье гэж шийдлээ. Францын эх сурвалжид бичсэнээр геостратегийн, хонконгийн сонинд бичсэнээр “Өрнөдөд Монголыг сонирхох стратегийн сонирхол нэмэгдэж байгаа” гэдэг утгаар би төсөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч итгэлт түнш, Европ дахь чухал гуравдагч хөрш гэж тус улсыг шууд нэрлэлээ. Стратегийн томхон төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцов гээд дэс дарааллаар нь буулгах аваас цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал гэлээ. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа эл айлчлалыг “ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ” гэж зэрэг зэрэг нэрлэлээ. Найман зууны түүхтэй харилцаа гэж Франын Төрийн тэргүүн үнэллээ. Хамтарсан тунхаглалаа “Түүхэн ач холбогдолтой” хэмээн ноён У.Хүрэлсүх нэрлэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 203.98.76.4

За тгэд ярьж ярьж Францууд нь ганц атомын жижиг станц ч юмуу ямар нэг юм барьж өгөх болно , тхэр нь өнөө Монголын ТӨР нь тэр Төсөл дээр нь очиж Хуулийн нэрээр далайлгаж 9 шидийн шаардлага, шантааж хийж даралмтлана, дэр нь АРД ИРГЭД ба Том, жижиг ХУВИЙН ХЭВШИЛ нь очиж тэр ТӨСӨЛ дэр нь “Би/Бид ажиллая, БИ/БИД Чадна” гэж Гадаадуутай мөчөөрхөж Ашиг хонжоо хайн Амьтны дургүйг улам хүргэнэ….ЯДУУ ЗҮДҮҮ ОРНЫ ЗОВЛОН ч Их Юмдааа хөөрхий….

Avatar

Нэргүй 2023-05-22 71.239.25.243

end unurbayar iluudjee

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.188.213

Айлын хүүхдүүдтэй эвтэй яв гэдгийм. Хөөрхөн л хүү бууж мордоод явна лээ. За болж дээ

Avatar

Bold o 2023-05-22 223.62.22.40

Хятад улс монгол үндэстэнүүдийн монгол хэл бичгээр ярьж бичихийг хориглоод бна …тэгэхээр хятад ууд фашист зан гаргаж бна..

Avatar

та нар элэг элэг 2023-05-22 192.82.86.253

Та нараар зөвхөн тоглоно доо малнуудаа

Avatar

Уншигч 2023-05-22 139.5.216.80

Ер нь бол Монгол дарга нарт хандаж хэлэхэд зусардаж бялдуучилах нь сэтгэцийн өвчний маш хүнд хэлбэр шүү. Үүнийг анхаараарай!

Avatar

Зочин 2023-05-22 64.119.26.24

Ардчилагчид гэх нөхөд орос хятад хоёрыг үзэн ядна. Зарим этгээд нь хоёр хөршийг сөнөтүгэй сүйртүгэй гэж хэвлэлээр гуаглана.. Нацистүүдийг дэмждэнэ. Украинд орос иргэдийг ялгаварлан гадуурхаж оросоор ярих сонсох сурах эрхийг хориглож,гиноцид үйлдсэнийг зөвтгөнө. Барууныг шудрага ариун мэтээр бялдуучлана .Энэ гурав ийм санаагаа л илэрхийлсэн байна. Юуны нь байр суурь.Оросууд Украин рүү дайрсан гэж гүтгэнэ.Хятадууд түрэмгий оросуудыг дэмжиж,номхон далайн бүсэд хурцадмал байдал үүсгэлээ л гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж