
Тэгвэл энэ удаа Тайваний Спорт менежментийн нийгэмлэг, Тайваний Спортын Үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн сургалтын баг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, багш, дасгалжуулагчдын дунд сургалт зохион байгуулахаар энэ сарын 30-наас есдүгээр сарын 04-ний өдрүүдэд манай улсад айлчлахаар төлөвлөөд байна.
Наймдугаар сарын сарын 31-ний өдрийн 10.00 – 17.00 цагт Эрүүл мэндийн яамны Сургалт, мэдээллийн танхимд болох сургалт, семинарт оролцохыг хүссэн дүүргийн мэргэжилтэн, багш, дасгалжуулагч, арга зүйч, холбоодын менежер, багш, дасгалжуулагчид БТСГ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, бүртгүүлэх ёстой аж.
СУРГАЛТ СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР
2010.08.31. Улаанбаатар хот
10:00 – 11:20 цагт:
Спортын менежментийн дэлхийн орчин үеийн чиг хандлага;
Профессор Yeh, Kong-Ting Тайваны Спортын Үндэсний Их сургуулийн тэнхмийн эрхлэгч, Тайваны спортын менежтентийн зөвлөлийн ерөнхийлөгч
11:30 – 13:00 цагт:
Спортын барилга байгууламжын удирдлага, зохион байгуулалт.
Профессор Kang, Cheng-Nan Тайваны Спортын Үндэсний Их сургуулийн багш
14:30 – 16:00 цагт:
Спортын аж үйлдвэрлэл болон нийтийн биеийн тамир.
Профессор Yeh, Kong-Ting
16:10 – 16:35 цагт:
“Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам” төсөл танилцуулах
О.Гэрэл. БТСГазрын Магадлан итгэмжлэл, мониторингийн албаны ахлах мэргэжилтэн
16:35 – 17:00 цагт:
Монголын хүүхдийн спортын IV их наадмын нэгдсэн зааварын төсөл танилцуулах.
Х.Бакытжан БТСГазрын Биеийн тамир, спортын хэлтсийн ахлах мэргэжилтэн