НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

“Шилэн” ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын сан/НДС/-гийн мэдээллийг ил болгосноор даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг аль банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Ил болсон энэхүү мэдээллээр 2010 оноос эхлэн даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг 12 арилжааны банкны хадгаламж, харилцах дансанд байршуулжээ. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Чингис хаан банк юм. Учир нь, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн гуравдугаар сард “Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь дүрмийн сангаа нэмэгдүүлж, 100 тэрбум төгрөгт хүргэж чадахгүй бол татан буулгана” гэж мэдэгдсэн. Тэгвэл 2010-2019 онд Чингис хаан банкинд НДС-гийн мөнгөн хөрөнгийг дараах байдлаар хадгаламж хэлбэрээр байршуулжээ.

НДС-г бүрдүүлдэг Ажилгүйдлийн даатгалын сангаас:

  • 2010 онд 5 тэрбум,
  • 2011 онд 5 тэрбум,
  • 2015 онд 970 сая,
  • 2016 онд 970 сая,
  • 2018 онд 1 тэрбум,
  • 2019 онд 970 сая төгрөг байршуулсан.

 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

  • 2012 онд 13 тэрбумыг,
  • 2013 онд 17 тэрбум 300 сая төгрөг,
  • 2014 онд 37 тэрбум 300 сая,
  • 2015 онд 40 тэрбум 620 саяыг,
  • 2016 онд 40 тэрбум 620 саяыг,
  • 2017 онд 62 тэрбум 120 саяыг,
  • 2018 онд 69 тэрбум 120 саяыг,
  • 2019 онд 56 тэрбум 210 саяыг байршуулсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас:

  • 2013 онд 700 сая,
  • 2014 онд 5 тэрбум 700 сая,
  • 2015 онд 6 тэрбум 410 сая,
  • 2016 онд 6 тэрбум 410 сая,
  • 2017 онд 12 тэрбум 500 саяыг байршуулжээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байх ёстой. Энэ ч үүднээс даатгуулагчдын хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулах тохиолдолд банкийг сайн судлах ёстой гэж үздэг. Гэвч эрсдэлтэй банкинд даатгуулагчдын мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулах үед дараах албан тушаалтнууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллажээ.

  • 2008-2012 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Ганди,
  • 2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ,
  • 2016-2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр,
  • 2017-2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг,

Сануулахад, НДС-д 2022 оны байдлаар 3 их наяд 512.5 тэрбум төгрөгийн орлого бүрдсэнээс 747380 иргэнд 3 их наяд 415.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс 63.02 хувь буюу 14 их наяд 290 тэрбум 833 сая, 500 мянган төгрөгийг ахмад настны тэтгэвэрт зарцуулжээ. Давхардсан тоогоор нийт 3 сая 932947 иргэн авчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://shilen.gov.mn/insurance/bond линкээс харах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-22 66.181.177.69

Бах Эрдэнэ НДЕГ-ын дарга болчихоод бахархалтайгаар юун гааль татвар НД чинь том юм байна Монголын 9 банкны захирал мөнгөн аягаа бариад ирж байна гэж зарлаж байгаад идэж өгсөн түүх саяхных шүү

Avatar

Нэргүй 2023-05-22 92.38.183.165

НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй

Avatar

Нэргүй 2023-05-22 202.126.88.221

Нүүрсний гэрээг Улсын нууцад Ерөнхий сайд оруулдаг юм уу? Ихмэдэгч гуай

Avatar

l bayar 2023-05-22 103.57.94.100

chinges haan bankiig hyatdaduud urtei n hamt hudaldajabchbiagaa gesem. ulsiin ur tulugduj baigaa l baih daa

Avatar

Нэргүй 2023-05-22 202.126.88.143

ene sangiin mungu yaj zartsuulsaniin sain shalgah heregtei bna Hudulmuriin cuadvarcaldald togtoolgood 3 sar emchiilgee hiilgeed mergejleer shaltgaalah uvchnii daatgalaas heden tug avch emchilgee hiilgwhvgeed chadaagvi bas nuguu lcerh kedel alban tushaaltai hvmvvs ni abdag baih

Avatar

Нэргүй 2023-05-22 124.158.65.108

ГҮНДАЛАЙ ГУАЙ ЛУ. БОЛДЫН ДҮЛЗЭНДЭХ АРГЫГ ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭЖ БАЙНА. УДАХГҮЙ ГЕРМАНД ЭЛЧИН МЭЛЧИН ХАВЬЦАА ТАРВАЛЗАХ НЬ ДЭЭ. ИЧИГ,, ИЧИГ.

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.87.117

Эрдэнэ гайхал сайд байх үедээ 2012-2016 онд 160-170 орчим тэрбумыг шилжүүлэх нэрээр хуссан юм бна.

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.73.14

С.Чинзориг тэр мөнгөө буцааж олж ир.

Avatar

Нэргүй 2023-05-22 43.242.242.24

СУМБУЗАРЫГ хотын даргаас яаралтай болиулаачээ. Банк дампуурулсан АДГУУС одоо хот дампууруулах гэж байна. Очсон газар болгонооо тэнэг юм хийгээд хотыг усаар дүүргэж завиар явна гэсэн, Хятадад очоод хурдан галт тэрэг үзчихээд танайхаас авна захиалг,а өгий гэсэн, Солонгост очоод Туул голыг Хан мөрөн шиг болгоно гэж мангартаад явж байна. Эн малаар юу ч битгий хийлгэ. Дараа нь засах гэж бүр их мөнгө зарлагадана. Ямарч юманд ТЭЗҮ-, судалгаа хийдэг гэдгийг мэдэх ч үгүй юм хулгайлах вэ гэсэн ӨЛӨН ХУЛГАЙ

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.87.117

Улаанбаатар хот Уул уурхай эзэмшинэ нтр гээ л мөн ч ТЭНЭГТЭЖ өгнөө , кх кх кх

Avatar

Нэргүй 2023-05-22 59.153.113.163

Erdenniin bukh khurungu iig khuraaj tsaazlaya

Avatar

ЗОЧИН 2023-05-22 150.129.140.204

ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ХҮҮХДҮҮДИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАХ ЗОРИЛГООР БАЙГУУЛСАН ХУУРАМЧ БАНК ИНЭГЭЭД НДШ, ЭМД-ИЙН МӨНГИЙГ АЛГА ХИЙГЭЭД ДАШИЙН ШОГ БОЛГОВОО, АВСАН МӨНГҮҮДИЙГ НЬ ХУЛГШАЙч хүүхдүүдээр нь төлүүлээд цаазлах хэрэгтэй, өөр энэ хулгайч нартай ярих юм огт үгүй. ЭНЭ ӨНӨӨХ УНДАРМААГИЙН КАПИТАЛ БАНК ЭМД, НДШ-ИЙН 345 ТЭРБУМЫГ САРАНТУЯА, ЧИНЗОРИГ НАРТАХЙ НИЙЛЖ БАЙРШУУЛАН НИЙЛЖ ХУСЧИХААД БАНКАА ДАМПУУРУУЛЧИХСАНТАЙ ЯГ АДИЛ БНА.

Avatar

2-улаа төрийн албан хаагчийн банк 2023-05-22 192.82.65.180

төрийн мөнгөөр банк байгуулсаныг Төв банк мэдсэн мөртлөө мэдээгүй царайлж саяхан ХО банк буюу Сумяабузарын банкинд мөнгө зээлдүүлсэн. . тэгсэн хирнээ зээлийн хүүг ер буулгахгүй. инфляци өндөр бол зээлийн хүү өндөр байна гэдэг онол чинь худлаа, хятадыг харлдаа. Олон жил инфляциа өсгөхгүйн тулд бараг хүүгүй зээл ард түмэндээ олгож өндөр зээлийн хүүтэй байхыг хориглосон. ингэж байж үйлдвэрлэл нь хөгжлөө. Манайх харин аль эртний буруу мэдээллийг номлолоо болгоод л зээлийн хүүгээ өндөр байлгасаар,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж