НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

НДС-гийн мөнгийг Чингис хаан банкинд байршуулсан сайдууд !

“Шилэн” ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын сан/НДС/-гийн мэдээллийг ил болгосноор даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг аль банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Ил болсон энэхүү мэдээллээр 2010 оноос эхлэн даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг 12 арилжааны банкны хадгаламж, харилцах дансанд байршуулжээ. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Чингис хаан банк юм. Учир нь, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн гуравдугаар сард “Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь дүрмийн сангаа нэмэгдүүлж, 100 тэрбум төгрөгт хүргэж чадахгүй бол татан буулгана” гэж мэдэгдсэн. Тэгвэл 2010-2019 онд Чингис хаан банкинд НДС-гийн мөнгөн хөрөнгийг дараах байдлаар хадгаламж хэлбэрээр байршуулжээ.

НДС-г бүрдүүлдэг Ажилгүйдлийн даатгалын сангаас:

  • 2010 онд 5 тэрбум,
  • 2011 онд 5 тэрбум,
  • 2015 онд 970 сая,
  • 2016 онд 970 сая,
  • 2018 онд 1 тэрбум,
  • 2019 онд 970 сая төгрөг байршуулсан.

 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

  • 2012 онд 13 тэрбумыг,
  • 2013 онд 17 тэрбум 300 сая төгрөг,
  • 2014 онд 37 тэрбум 300 сая,
  • 2015 онд 40 тэрбум 620 саяыг,
  • 2016 онд 40 тэрбум 620 саяыг,
  • 2017 онд 62 тэрбум 120 саяыг,
  • 2018 онд 69 тэрбум 120 саяыг,
  • 2019 онд 56 тэрбум 210 саяыг байршуулсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас:

  • 2013 онд 700 сая,
  • 2014 онд 5 тэрбум 700 сая,
  • 2015 онд 6 тэрбум 410 сая,
  • 2016 онд 6 тэрбум 410 сая,
  • 2017 онд 12 тэрбум 500 саяыг байршуулжээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байх ёстой. Энэ ч үүднээс даатгуулагчдын хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулах тохиолдолд банкийг сайн судлах ёстой гэж үздэг. Гэвч эрсдэлтэй банкинд даатгуулагчдын мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулах үед дараах албан тушаалтнууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллажээ.

  • 2008-2012 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Ганди,
  • 2012-2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ,
  • 2016-2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр,
  • 2017-2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг,

Сануулахад, НДС-д 2022 оны байдлаар 3 их наяд 512.5 тэрбум төгрөгийн орлого бүрдсэнээс 747380 иргэнд 3 их наяд 415.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс 63.02 хувь буюу 14 их наяд 290 тэрбум 833 сая, 500 мянган төгрөгийг ахмад настны тэтгэвэрт зарцуулжээ. Давхардсан тоогоор нийт 3 сая 932947 иргэн авчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://shilen.gov.mn/insurance/bond линкээс харах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж