Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог G7-гийн уулзалтаас Улаанбаатарт шууд хөл тавьсан Э.Макроны айлчлал Монголыг дэлхийн анхаарлын төв цэг болгов. Хүний эрх, эрх чөлөөг тунхагаа болгосон, баруун Европын соёл иргэншлийн төв, НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг Франц улсын Төрийн тэргүүн Төв Азийн нүүдэлчний өлгий нутаг, Чингисийн Монголд хөл тавьсан нь анхны тохиолдол юм.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой  хоёр жилийн дараа тохиох хэдий ч Монгол, Франц нь өнө эртний, олон зуун жилийн харилцаатай болох нь түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдсэн, тэр тусмаа Францын алдарт аялагч Виллиам де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон" аян замын тэмдэглэлээс энэ тухай уншиж болно. Виллиам де Рубрукийг Францын Людвих IX хааны элч гэх нь ч бий.

Мөнх хааны хүрээнд хагас жил орчим болсон тэрээр Хархорум хотын Мөнгөн модны тухай тэмдэглэлдээ “Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийг нь алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ” гэж бичиж үлдээсэн байна. Тэрхүү мөнгөн модыг өнөөгийн 5000-тын дэвсгэртэд дүрслэн мөнхөлсөн байдаг.

Сар хүрэхгүй хугацаанд НАТО-гийн хоёр ч гишүүн орны удирдагчид Улаанбаатарт ээлж дараалан бууж, мордов. Тэр тусмаа Францын залуу удирдагчийн айлчлал Монголын геополитик, геостратеги, геоэдийн засаг, геоэкологид асар чухал ач холбогдолтой, Царь, Хуанди хоёрын дунд “хавчуулагдан” орших монголчуудын ардчилал, аюулгүй байдалд үнэлж баршгүй том мессеж үлдээж байна.  Үүнийх нь төлөө У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт  BIGLIKE.

Эрчим хүчний ШИНЭ СЭРГЭЛТ

Монголчууд хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоодоосоо, үлдсэн 20 хувийг хоёр хөршөөсөө худалдаж авдаг агаад жилдээ 400 тэрбум төгрөгийг гадагш нь урсгадаг. Тиймээс Монгол Улсыг эрчим хүчний хараатаас гаргаж, наанадаж айлаас гал гуйхаа зогсоох, цаанадаж Зүүн Азид эрчим хүч импортлох нь Л.Оюун-Эрдэнийн амбиц, алсын хараа нь болсон. Э.Макроны айлчлалын хүрээнд яригдсан асуудал түүний “Шинэ сэргэлт”-ийнх нь таван сэргэлтэд нэн хэрэгтэй. Товчхондоо, монголчууд бидний аманд шар тос өөрөө ороод ирлээ, өмөг, өмөг гэж идэх үү, ангас, ангас гэж байгаад амнаасаа алдах уу гэдэг нь гол асуудал?!

Ерөнхий сайд хүндэт зочин Э.Макронд бараалхахдаа Францын хөрөнгө оруулалт, ноу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн нь угтаа дүр эсгэсэн дипломат харилцаа, ёс төдий яриа хөөрөө биш нь нэн ойлгомжтой. Хоёр хөрштэйгөө эн тэнцэхүйц харилцахыг гадаад бодлогын "тэргүүлэх чиглэл" болгодог Монгол Улс Францтай Орос, Хятадын адил эн дүйцэхүйц харилцаж гэмээнэ Улаанбаатарын утаанаас эхлээд толгойны өвчин болсон ужиг асуудлаа ааштайгаар шийдвэрлэж чадах юм.

Цөмийн салбарын хөгжлийн ойлголт нь Чернобылийн атомын цахилгаан станц дээр “гацсан” монголчуудын “айдас”-ыг давж,  Францын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татаж гэмээнэ Монгол жинхэнээсээ Азийн бар болно. Товчхондоо, далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний эрх чөлөөг олж авснаар эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Эдийн засгийн эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, нэг багана юм.

Батлагдсан болон таамаг нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй Монгол ураны салбарт гол тоглогчдын нэг болох боломж нээгдэж, цагтай зүйрлэвээс хөхүүрийн ам наашилж байгаа сайхан дүр зураг харагдаж байна. Монголоос уран импортлох сонирхол дэлхийн улс орнуудад багагүй бий. Гэхдээ улсынхаа нийт хэрэгцээний 60 хувийг ураны цахилгаан станцаар хангадаг Францтай хамтрах нь чанар стандартын хувьд аюулгүй, Европын хөрөнгө оруулалтыг нааш нь даллах хөшүүрэг болно.

Том төслүүдийг дагаж хөрөнгө оруулагт нэмэгддэг нь Оюутолгойн гэрээг зурсан үеийн эдийн засгийн өсөлтөөс харагддаг, 2011 он нь гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн, эдийн засагт 17 хувийн өсөлт үзүүлсэн супер он жил байлаа. Франц, Монголтой өнө эртний харилцаагаа дээд түвшинд хүргэх зорилготой,  Э.Макрон Монголд саатахдаа бидэнтэй бүх салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаагаас гадна шинээр 60 гаруй реактор  баригдаж буй бол цаашдаа 160 орчим атомын цахилгаан станц барихаар улс орнуудын төлөвлөгөөндөө багтаажээ. Энэ нь дэлхийд ураны эрэлтээ хэрэгцээ улам бүр өсөхийн тэмдэг. Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр ярьснаар дэлхийн ураны хэрэглээ өнөөдрийн байдлаар 70 мянган тонн орчим,  2030 он гэхэд 110 мянган тонн болж, 40 мянган тонны хомсдол үүсэх урьдчилсан тооцоо гарчээ.  Энэ хэрээр ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх дүр зураг ч харагдаж буй.  Тэгэхээр уранаа эдийн засгийн эргэлтэд оруулах нөгөө талаасаа эрчим хүч гаргаж авах алдаж боломжгүй алтан цаг үе тохиож байна.

Ердөө 300 мГв  цахилгаан станц монголчуудыг  эрчим хүчний импортлогчоос экспортлогч болгож чадна. Гэхдээ хэн нэгэн сайн эр гадаад, дотоодын захилгаар Монголоо хорлож, "ураныг улсдаа авч үлдлээ "гээд попорчихгүй бол шүү дээ. Монголчуудыг эрчим хүчний хараат хэвээр "хүжийн гал"-тай байлгах сонирхол мөнхийн хөршүүдэд, ялангуяа хойдох Царьд бий.  Тэрхүү ашигт сонирхлыг нь Монголд хэрэгжүүлдэг цоохор дээлтэй Ерөнхийлөгч аснаасаа эхлээд "эх оронч"-ийн дүрд хувирсан эдийн засгийн алуурчин цөөнгүй бий.

Хоёрт, эрчим хүчний хямд эх үүсвэртэй болсноор үе, үеийн Засгийн газрын өч, төчнөөн жил ярьса аж үйлдвэржилтийн бодлого хэрэгжих хөрс, суурь нь бүрдэнэ. Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах нь Л.Оюун-Эрдэнийн сэргэлтийн, эдийн засгийн эргэлтийн бодлого болсон.  Гэвчиг  ямар ч үйлдвэржилт эрчим хүчгүйгээр хөгжих боломжгүй, тэр тусмаа өнөөдрийнх шиг өндөр өртөгтэй, айлаас хараат нөхцөлд аж үйлдвэржилтийн хувьсгал хийж чадахгүй.  Эрдэнэтийн зэс ба Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг барих, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад гол хөшүүрэг нь эрчим хүч байх нь мэдээжийн хэрэг.

Гуравт, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад ямар ч сайн, сайжируулсан түлш үйлдвэрлээд ч нэмэргүйг өнгөрсөн өвлийн өтгөн утаанаас харсан, мэдэрсэн. Нийслэлийн яндангийн тоог бууруулахгүйгээр агаарын бохирдол алга болохгүй, улаанбаатарыг агаарын болон хөрсний бохирдлоос  аврах, ангижруулах арга зам нь ганцхан атомын цахилгаан станц. Улсдаа ядаж ганц ширхэг цөмийн реактор барихгүйгээр агаарын бохирдлыг бууруулна гэсэн ямар ч сайхан амлалт цаасан дээр үлдэнэ.

Технологийн ШИНЭ СЭРГЭЛТ

Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улс 1970 оны зургадугаар сард хиймэл дагуулаа мэдээ хүлээн авах газрын төхөөрөмжийг суурилуулж, үүл, цасны тархалт болон цаг агаарын өдөр тутмын мэдээг хүлээн авдаг болжээ. Анх ингэж хиймэл дагуулын ач холбогдлыг мэдэрсэн монголчууд 2017 онд  "Мазаалай" гэх нэртэй анхны хиймэл дагуулыг хөөргөсөн. Энэ нь 1981 оны гуравдугаар сард монгол хүн сансарт анх ниссэнээс 36 жилийн дараах Монголын шинжлэх ухааны салбарын түүхэн үйл явдлаар нэрлэгдэж байв.

Тэгвэл Э.Макроны айлчлалаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улс өдгөө гадны хиймэл дагуул түрээслэдэг тул нийт газар нутагт интернэт үйлчилгээ үзүүлэх боломжгүй, тиймээс үндэсний хиймэл дагуултай болсноор алслагдсан нутаг ч өндөр хурдны интернеттэй болох гэнэ. Ингэснээр төр бүхэлдээ цахимжих боломж бүрдэнэ, гадагшаа урсдаг валютыг дотооддоо шингээж үлдэж чадна. Засгийн газрын  дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын зургадугаарх нь Төрийн бүтэмжийн сэргэлт агаад энэ хүрээнд "Цахим үндэстэн төслийн хүрээнд 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна" гэх зорилт тавиад буй.  Энэ мэтчилэн  Э.Макроны айлчлалаар аманд орж ирсэн шар тосоо хэлээрээ түлхчихгүй бол француудын дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуй, цөм, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт амжилт гаргах ирээдүйд хүлээж байна.

Гэхдээ дөрвөн уулын дундаа Улаанбаатарынхаа утаан дотор урагшаа хөгжихгүй ч уйдах завгүй улстөржиж, алт сандайлсан гуйлгачид хэвээр үлдэх үү, аль эсвэл Францын хөгжлийн галт тэргэнд хамтдаа суугаад хөдлөх үү гэдгийг эцсийн эцэст Э.Макрон биш монголчууд өөрсдөө шийднэ.

 

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 185.189.113.166

Шөнө орой Хөдөлмөрийн хуулийн олон заалтууд бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй, худлаа хөөргөсөн яриагaa Viber аар зогсоо ялтанаа!!!! ТГазрын шагналын албаны дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний хэлхэлдсэн түлхүүр, ТАМГАА аваад гавтай нохой шиг дуудаж хэн намаыг асуув гэдгээ болиж үз пиздец ЯЛТАН, уулзалтын туслахаар өөр ЭМЭГТЭЙ олж ав амьсгаа ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ (утас

Avatar

иргэн 2023-05-22 202.179.25.19

Resource diplomacy томъёолдог үйл ажиллагаагаа хийж байгаа юм. Тэд ер МУ-д атомын станц барьж өгөх гээд байгаа юм биш. Монгол ядуу байвал цацраг идэвхт эрдэс баялгаа үнэгүй шахуу ухуулна, цөмийн шаарыг буцааж авна. Minegolia болгож өгөхөөр амлаж олон сая долларын авилга авчихсан гарууд тэр ажлаа сэм хийж л байгаа шү дээ. Тэгэхгүй бол АТГ-ын гараас мултлах ажлаа "хөрөнгө оруулагч нь" хаячихна тэгээд шоронгийн хаалга татна гээд монголын баялгийг цөлмөх ажил олон гартай.

Avatar

иргэн 2023-05-22 192.82.87.168

Зуны эхэн сарын бэлэгт сайн өдөр ямар сайхан мэдээтэй золговоо. Бид хөгжих үндэс нь хараат бус эрчим хүчний үйлдвэрлэл. Хараат бус сансрын станц. Энэ 2 бол монголын хөгжлийн том алхам болно. Үүнийг хэрэгжүүлхэд иргэн бүр ихдэвхи санаачлагатай байж элдэв хар пиар ятгалгад автагдахгүй байх л чухал.

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.160.87

Макронтой ярьж тохирсон зүйлээ популизмын салхинд хийсгэчихгүй, бодит ажил болгоосой доо!!! Ялангуяа ураан олборлох, атомын цахилгаан станц барих асуудлыг оросын хөлсний троллууд маш хүчтэй эсэргүүцнэ шүү, төр засаг түүнээс айж бууж өгч л болохгүй шүү!!!

Avatar

ядуу зүдүү орны зовлон гэж 2023-05-22 203.98.76.4

За тгэд ярьж ярьж Францууд нь ганц атомын жижиг станц ч юмуу ямар нэг юм барьж өгөх болно , тхэр нь өнөө Монголын ТӨР нь тэр Төсөл дээр нь очиж Хуулийн нэрээр далайлгаж 9 шидийн шаардлага, шантааж хийж даралмтлана, дэр нь АРД ИРГЭД ба Том, жижиг ХУВИЙН ХЭВШИЛ нь очиж тэр ТӨСӨЛ дэр нь “Би/Бид ажиллая, БИ/БИД Чадна” гэж Гадаадуутай мөчөөрхөж Ашиг хонжоо хайн Амьтны дургүйг улам хүргэнэ….ЯДУУ ЗҮДҮҮ ОРНЫ ЗОВЛОН ч Их Юмдааа хөөрхий….

Avatar

Зочин 2023-05-22 202.9.40.120

засс, цөмийн хог хаягдал нутагтаа булшлах гэж байгаагаа мэдэн будилж худлаа хөөрцгөөгөөд л

Avatar

зочин 2023-05-22 66.181.189.115

одоо оросууд усан цахилгаан станц бид хэдийг л бол хэдийг барьж өгье гээд гүйгээд ороод ирнэ Нэг нөхцөлтэйгээр тэр нь атомын станц барих саналаасаа татгалз гээд тэгээд хятадтай хамтраад шахаж эхлэнэ Хятадууд салхин дээрээ атомын станц бариулахгүй гээд шантааажлана даа

Avatar

zochin 2023-05-22 185.247.199.5

ajil bolgovol saihan sanaa, tolovlogoo bna, ammjilt huseye.

Avatar

Нэргүй 2023-05-22 202.9.40.26

Маш зөв зүйтэй зүйл бичжээ. Монголд 2-3 атомын цахилгаан станц барьчихвал ядаж Улаанбаатарчууд цахилгаанаар параа халаагаад гэр нь дулаан байна. Үүнийг ажил хэрэг болгоосой билээ. Яриад хоосон үлдчихвий дээ. Оростой байгуулсан хоолой юу болсон бэ. Тийм л зүйл байж болохгүй.. үүнийг хорьж эсэргүүцэж болохгүй шүү монголчууд минь

Avatar

Нэргүй 2023-05-22 196.240.190.66

Hunii erh chuluug tunhagaa bolgoson genuu. h** ineed hurgeed hyachihii. Odoo hurtel westren Africa g klolochilj baigaa, daranguilagch oron shuu dee, asia ter dunda mongolchuudiig hun gej usehvui, racists uls. Japan r dairch China g hyzgaarlah huivaldaanaa japs tai tohirood nutsaj zamda halit dairsaniig neeh ikh yum nodoh hereggui dee, tes uur shashin uzel, irged ni deerengui asia dg hun ch gej uzdegui uls ireedui baihgu ted nariig dagaad

Avatar

Нэргүй 2023-05-22 193.143.67.152

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Ихийг мэдэгч 2023-05-22 91.231.66.62

бухэл бутэн 60 жилийн турш тоож айлчлаагуй н**ш одоо л ухаан орж дээ.. Оросоос айсандаа гуйж ирэв уу дээ хоорхий, орос дайравал, монгол ойр дотно юм чинь ох нарт юм хэлж зогсох байх гэсэн урьдчилсан хамагаалалт юм уу даа, кккк

Avatar

болдоо 2023-05-22 192.82.67.29

ямар тэнэг юм ярьдаг эргүү мухар сүсэгтэн бэ … ккккк

Avatar

zochin 2023-05-22 185.247.199.5

tenegteed l.. joohon yum bodoj bldaa

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.87.117

Тэнэг мунхаг, оросыг шүтсэн илжиг шинжээравдан та нар дуугаа татаа !!!

Avatar

утсан хүүхэлдэй сагсуу баньд 2023-05-22 192.82.86.253

Бас их дайнд дуртай энэ муу чинь.

Францдаа ард түмэндээ нэр хүнд нь унасан амьтан гэнэ лээ

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.70.16

МАРДАЙД ОРОСУУД ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БАЙСАН МУУ ЮМ БОЛООГҮЙ ФРАНЦТАЙ МӨН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-22 202.179.24.95

МАРДАЙ ЯМАР БАЙГААГ ЯМАР САЙН МЭДДЭГ ХҮН БЭ ,,,ДЭЛХЙН БАЙГАЛ ХАМГААЛАГЧИД ИРЖ ИРЖ ЭНЭ МОНГОЛООС ЯМАР БОЛСОНГ ХЭЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ .,,,,,яаж мэдсэн юм бол доо .МОНГОЛОО ХОРТ ХАЯГДЛЫН АГУУЛАХ БОЛГОХ ХЭРЭГҮЙ .ДЭЭ .

Avatar

ужуж 2023-05-22 103.229.122.163

Монголд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээр энэ эрчүүдээ жоохон хүмүүжүүлж алхам бүр дээр нь тэнэглэлийг нь сануулж байх хүмүүс хэрэгтэй байна. Жоохон хулигаан зан гаргахад Хятадад цагдаа нар янаглаж, арчаагаа алдтал нь чангалж байдаг. Хүүхэд том хүн нь мэдэгдэхгүй энэ олон гүзээтэй, гүзээгүй хариуцлаггүй эрчүүдийг нахаал зан гаргавал хэн ч биш болгодог нийгэм байгуулж байж бид хөгжинө. За монгол пялдага ээжүүдэд их учир бий хүүхдээ эрхлүүлнэ. Мөн зарим эмэгтэйчүүдэд ч хүмүүжил хэрэгтэй.

Avatar

ужуж 2023-05-22 103.229.122.163

Монголд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээр энэ эрчүүдээ жоохон хүмүүжүүлж алхам бүр дээр нь тэнэгтэхийг нь сануулж байх хүмүүс хэрэгтэй байна. Хятадад цашдаа нар нь жоохон хулигаан зан гаргахад янаглаж арчаагүй алдтал нь чангалж байдаг. Хүүхэд том хүн нь мэдэгдэхгүй энэ олон гүзээтэй гүзээгүй хариуцлаггүй эрчүүдийг нахаал зан гаргавал хэн ч биш болгодог нийгэм байгуулж байж бид хөгжинө. За монгол пялдага ээжүүдэд их учир бий хүүхдээ эрхлүүлнэ. Мөн зарим эмэгтэйчүүдэд ч хүмүүжил хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-05-22 202.9.40.120

үнэн. монгол эрчүүдийн ихэнх нь эрхийн балай тэнэг

Avatar

M 2023-05-22 202.126.90.125

Delhiin uls ornyyd hugjsuur baihad uran hortoi geed nuursee tuleed ytaataigaa syygaad baihyy. Atomiin tsahilgaan stants delberne geed hedii boltol haranhyi oilgolttoi amidrah ve. Uran aa olborloj ehlie

Avatar

ужуж 2023-05-22 103.229.122.163

Манайхан донгосцгоож л байх юм даа. Макрон ирээд мөнгө асгаад атомын цахилгаан станц барвж өгөх гээд байгаа юм шиг. Бүр нэг бэлэнчлээд сурчихсан лалрууд шүү. Улаан мөнгөгүй байж бас атом хэрэгтэй нүүрсний цахилгаан станц хэрэггүй гэх. Яс юман дээрээ ТЭЦ-3-ынхаа утааг ч шийдэж чадахгүй утуулаад сууж байгаашд. ТЭЦ-3-ын утаа стандарт хэмжээнээс хэд дахин их УБ-ыг бохирдуулж байгаа нэг том эх сурвалж байсаар байхад хараагүй юм шиг балайралдаж байх. Одоо мөнгө олдог л юм хийх хэрэгтэй бна.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-22 192.82.84.103

Худлаа том том юм яриад л. Эхлээд, 3-хан сая ард иргэдээ ажилтай, хангалуун амьдралтай болгочих. Монголд баян, ядуугийн ялгаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ядуу гуйлчин хүнд атомын цахилгаан станц хэрэгтэй юу_ эсвэл бор ходоодоо баярлуулах юм хэрэгтэй юу. Яагаад Монголд ирсэн гандыхан хагартлаа баяжаад явж байхад, Монголчуудын 90 хувь ядуу, хагас ядуу, өнөө маргаашаа аргацаасайн байдалтай амь зууж. 50-100 жилийн дараа Монголын нутаг хаягдал уран булшилдаг газар болно шүү

Avatar

иргэн 2023-05-22 202.179.25.19

Resource diplomacy томъёолдог үйл ажиллагаагаа хийж байгаа юм. Тэд ер МУ-д атомын станц барьж өгөх гээд байгаа юм биш. Монгол ядуу байвал цацраг идэвхт эрдэс баялгаа үнэгүй шахуу ухуулна, цөмийн шаарыг буцааж авна. Minegolia болгож өгөхөөр амлаж олон сая долларын авилга авчихсан гарууд тэр ажлаа сэм хийж л байгаа шү дээ. Тэгэхгүй бол АТГ-ын гараас мултлах ажлаа "хөрөнгө оруулагч нь" хаячихна тэгээд шоронгийн хаалга татна гээд монголын баялгийг цөлмөх ажил олон гартай.

Avatar

чимэд 2023-05-22 124.158.66.12

хүмүүс яагаад юуч дуугарахгүй бичихгүй байнаа гайхаж байна. Бид ийм мулгуу хүмүүс юмуу Бас болоогүй Эрхэсийн бичсэнийг шүүмжлэх маягтай тэнэглэл цухалзах нь ичиж үхмээр биш гэжүү. Улс төр гэж бараг бүх Дебилүүд нэг нэг нам байгуулаад авсан Одоо намрын бороо шиг хэрүүлийн бороо шивэрч хар масс болсон бид ажлаа мартаад дагаад намирсаар феодалынхаа нийгэмд ойртож байх шивдээ.Энэ өндөр технологийн үзүүр цухалзаж хонгилын эцэст гэрэл харгадах гэж байхад бид юуч ойлгоогүй нөгөө улс төрөө хөгжүүлээд

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.89.145

яваандаа 2030 аад оноос АЦС -тай болох асуудал хүссэн ч яригдана. Одоо бол нөөцөө сайн тогтоох гэрээ хэлэлцээрийг алдагдалгүй ашигтай хэлбэрээр хийх нэн чухал. Боловсролтой ерөнхий сайдтай байх шаардлагатай. Тэрнээс энэн шиг морь унасан толгойгүй хүн хэрэггүй.

Avatar

Барсболд 2023-05-22 124.158.66.12

Больдоо чи АН-н хошног уу Та нарын тарьсан балаг улсын хөгжлийг 30 жилээр ухраагаад ХАМАГ хөрөнгө баялгийг нь хамж хувааж идсэний чиньгайг энэ Хүрэлсүх,Оюун эрдэнэ Нямбаатар нар 2-3 жилд арилгах гэж үйлээ үзэж байхад чам шиг тэнэгүүд нь нэмж нураах гэж үйлээ эдэлтлээ зүтгэж байдаг.Чамайг жаахан зав гарвал олноо Чи интернетед орлоол бол бүх юм чинь бүртгэгдээд байдгийг аюгүй бол мэдэхгүй байгаадаа.чамайгтамд илгээнэ хүлээж бай

Avatar

Зочин 2023-05-22 202.21.107.82

Хахаха

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.160.124

куцаад л байхийн ац чин уран хортой шд зда мин

Avatar

Доржо 2023-05-22 203.91.118.53

зөв зөв зөв

Avatar

Нэргүй 2023-05-22 202.126.89.207

jaahan surjin huurtspgloson l humuus baihoin.

Avatar

Нэргүй 2023-05-22 183.177.99.226

зөв шүү

Avatar

Нэргүй 2023-05-22 124.158.81.95

44-6D-57-83-F9-0E

Avatar

Нэргүй 2023-05-22 124.158.81.95

31C50-3BD-31929-645-31EEC

Avatar

Нэргүй 2023-05-22 59.153.113.190

дэлнийн том хэвлэлд юм бичихгүй д бн да..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж