МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр /2023.05.22/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхэлсэн. МАН-ын бүлгийг төсвийн тодотголын асуудлаар хуралдаж байгаа болов уу гэх таамаг бий. Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар цалин, тэтгэврийн нэмэгдэл, зөрүүг арилгах талаар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж байгаа гэдгийг хэлж байна.Учир нь энэ долоо хоногт УИХ-ын гишүүд дахин тойрогтоо ажиллаж иргэдийн санал, бодлыг сонсох хуваарьтай байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлсэн. Тиймээс гишүүд дахин тойрогтоо ажиллаж, өмнө нь боловсруулсан 152 гэх тоогоо 126 болгож хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан талаараа иргэдийн саналыг сонсох юм. Эргэн сануулбал, Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм. Тиймээс МАН бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд иргэдийн дэмжлэгийг хэрхэн авах талаар хуралдаж, саналаа нэгтгэж байгаа бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 192.82.83.199

МАН БА АН-ЫГ ТАРААЖ ХОРИГЛОХ ЦАГ ИРЖЭЭ. УИХ-ЫГ ТАРААЖ, ЗАСГИЙН ЭРХИЙГ АИХ-Д ШИЛЖҮҮЛЖ, ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАН ӨНГӨРСӨН ЦАГИЙН БҮХ ЛУЙВАР ХУЛГАЙГ ШАДЛГАЯ АА, ИНГЭХГҮЙГЭЭР ЦААШАА ЯВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ. СЭРЦГЭЭ УЛНЫХААН

Avatar

Нэргүй 2023-05-22 103.229.120.16

сонгуулийн жагсаалтын сан байгуулж сонгогдохгүй этгээдүүд УИХ гишүүн болох саналийн зээл авцгаах нь

Avatar

зочин 2023-05-22 66.181.189.250

Ахиад иргэдээс санал авах юм уу, эргэж буцаад байлгүй шийдээд яваач. Ингэж дүлэгнээд эргэлдээд байхгүй, нялцагнаад байлгүй шийдээд яв. Юуны төлөө үнэмлэхүй олонхи билээ.

Avatar

ЗОЧИН 2023-05-22 150.129.140.204

ГИШҮҮДИЙН ТООГ НЭМБЭЛ МАН 2024 ОНД 1-Ч СУУДАЛ АВАХГҮЙГ МЭДТҮГЭЙ, ТОО НЭМБЭЛ 2024 ОНД МАН-ГҮЙ УИХ-ЫГ БАЙГУУЛАХЫГ, МАН-ЫН НЭР ДЭВШИГЧДЭД 1-Ч СОНГОГЧ САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД УРИАЛЦАГААНА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИНГЭЖ 100 ЖИЛ БАЯН МОНГОЛЫГ УДИРДААД ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ, ХАМГИЙН ИХ ӨӨР ЗЭЭЛТЭЙ ОРОН БОЛГОСОН, МОНГОЛЫН БҮХИЙ Л БАЯЛАГИЙГ ХУУ ХАМАЖ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН МАН-ЫГ ҮҮРД ҮГҮЙ ХИЙНЭ ШҮҮ ГЭДГИЙГ САНАТУГАЙ.

Avatar

МАН ыг татан буулгаж хөрөнгийг хураах цаг болсон 2023-05-22 66.181.187.151

МАН ийг хааж өмч хөрөнгийн хураах цаг болсон.Энэ намын нэрээр сонгогдсон улс төрчид төр ард түмэн татвар төлөгчийн мөнгийг алхам тутамдаа хулгайлан өөрсдийн гэр бүл үр хүүхдүүдээрээ хөрөнгөжиж байна, МАН харийн гүрэнтэй хамтран 1937 оны их хядлага геноцидоор ял асуух цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-05-22 103.229.120.141

1992 оны үетэй одоог зүйрлэж болохгүй.Харилцаа холбоо, унаа тэрэг гээд уулзаж учирах,ямарч ажлыг явуулахад бололцоо нөхцөл сайжирсан шүү. 1992 онд 1 гишүүнд 27000 сонгогч ,одоо бол 40000 гаруй.Ажил хийж байгаа хүнд ямарч яалгаагүй.УИХ ын гишүүдын тоог нэмэх шаардлагагүй.Эдийн засагаа бодох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-22 139.5.216.13

МАН ДАРАНГУЙЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ. ЭХЛЭЭД ИДЭЖ УУСНАА ЦЭГЦЭЛЖ, УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ, ХАРИУЦЛАГА ТООЦ. НАМЫН АРД НУУГДАЖ ҮЛДЭХ ГЭЖ БИТГИЙ УЛАЙРААД БАЙ. АРД ТҮМНИЙ ИРГЭНИЙГ СОНГОХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХИЙГ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛ ШИГ ЛУЙВАРДАХ ХОРОН САНААГАА ЗОГСОО. ТА НАРЫГ ЯМАР МЭДЭХГҮЙ БИШ. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ИРГЭДЭЭ ЗӨВШӨӨРҮҮЛЧИХЭЭД ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ ШИГ ХАЯХ ГЭЖ БАЙГАА БИЗДЭЭ. ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУС АРГААР АВАХ ГЭСЭН БУСАРМАГ АЖИЛЛАГААГАА ЗОГСОО.

Avatar

Зочин 2023-05-22 202.9.40.96

Ард түмэн хүний тоо нэмэх, сонгуулийн тогтолцоо өөрчлөхийг дэмжихгүй. Эхлээд идэж, ууснаараа ялгараад ирэхээр нь 24 оны сонгуульд нэр цэвэр хүмүүсээ сонгуулийн одоогийн хэлбэрээр нь өрсөлдүүлэх шаардлагатай. Жагсаалтаар орж ирэх гээд амиа тавьсан улсуудын бөөгнөрөл үүсчихээд байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж