МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр /2023.05.22/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхэлсэн. МАН-ын бүлгийг төсвийн тодотголын асуудлаар хуралдаж байгаа болов уу гэх таамаг бий. Тэгвэл МАН-ын бүлгийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар цалин, тэтгэврийн нэмэгдэл, зөрүүг арилгах талаар мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж байгаа гэдгийг хэлж байна.Учир нь энэ долоо хоногт УИХ-ын гишүүд дахин тойрогтоо ажиллаж иргэдийн санал, бодлыг сонсох хуваарьтай байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлсэн. Тиймээс гишүүд дахин тойрогтоо ажиллаж, өмнө нь боловсруулсан 152 гэх тоогоо 126 болгож хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан талаараа иргэдийн саналыг сонсох юм. Эргэн сануулбал, Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм. Тиймээс МАН бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд иргэдийн дэмжлэгийг хэрхэн авах талаар хуралдаж, саналаа нэгтгэж байгаа бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж