Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав.
Эрхэм Ерөнхийлөгчтэй Токио, Лондонд уулзсаны дараа эх орондоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг өөрийн чухал “Гуравдагч хөрш”, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг бөгөөд тус улстай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилсан Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг тэлж, шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч танилцууж, түүхий эдийн манай баялаг нөөц болон Францын хөрөнгө оруулалт, технологи, нөу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт”-аар улс орон бүхэн НҮБ-ын дүрмийг сахиж, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан үнэт зүйлийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцсонд талархал илэрхийлээд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэх саналыг дэвшүүлж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсээд далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүслээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа хийж буй энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс, БНФУ-ын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө буйгаа нотоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2023-05-21 202.21.97.90

үнэн шүү өрхийн амьдрал улам хүнд болж байна оск-т ус дулаан цахилгаанаа төлөөд энэ төлбөрөөс олон дахин их төлбөрийг сөх-д төлөөд үлдсэн мөнгөөр хүнсээ авч чадахгүй байгаа шүү сөх-ийн удирпдлагыг сонгох саналаа харьяа хороон даргад өгдөг хуультай болгох хэрэгтэй байна сөх-н хууль алдаатай маш олон зохицуулалт хуульчлагдсан байгаа шүү архичин хөзөрчин эмээ өвөө нар иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна

Avatar

зочид 2023-05-21 202.21.97.90

ерөнхий сайдаа та сайн ажиллаж байна
айлөрхүүдийн ус дулаан цахирлгааны тарифыг оскууд хуулийн дагуу мөрдөөд байна харин сөх-үүд 7-15 дахин нэмэгдүүлж тооцоод хурааж аваад байгааг нь иргэддээ холбогдох хуулийн дагуу тайлбарлаж өгнө үү сөх-ийн эмээ өвөө нар хуулийн дагуу ажлаа хийж байна хуулийг нь үзүүлэх харуулах гэхээр явж чадахгүй хөл өвдөөд нүд үзэхгүй юмаа гэж байх юм монгол улсад 60 нас хүртэл ажил хийх хуультай нь үнэн үү сайдаа сөхийн дарамт БЗСшиг бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж