"Баавгай болохсон"-ны уран бүтээлчид Каннын улаан хивсийг чимэв

"Баавгай болохсон"-ны уран бүтээлчид Каннын улаан хивсийг чимэв

"Баавгай болохсон"-ны уран бүтээлчид Каннын улаан хивсийг чимэв
"Баавгай болохсон" уран сайхны киноны бяцхан жүжигчид Каннын кино наадмын улаан хивсний ёслолоор үндэсний дээлээ өмсч, чимэв.  Тэд өнгөрсөн долоо хоногт /2023.05.16/ Франц улсыг зорьсон. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон юм.

Францын Каннын кино наадам тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд болж байна.

Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харьцуулагч 2023-05-22 49.0.139.186

Хүнээр хивсээ чимчихдэг \энэ хөөрхөн хүүхдүүдийг доош нь хийв\ өндөр хөжилтэй газар аа гэж…

Avatar

зочин 2023-05-22 66.181.179.160

гялтайх ганц мэдээ бна тэхдээ ардын хүүхэд зээл авсан тохиолдол байхгүйшдээ хахууль байхгүй учраас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж