Пёньяны Гадаад хэргийн сайд ирэх сард Монголд айлчлах уу?

Пёньяны Гадаад хэргийн сайд ирэх сард Монголд айлчлах уу?

Пёньяны Гадаад хэргийн сайд ирэх сард Монголд айлчлах уу?

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны хоёрдугаар сарын сүүлээр 40 орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нарт урилга илгээж, Улаанбаатар хотноо ирэх зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд болох олон улсын хуралд урьсан. Тэгвэл Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйд урилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард илгээсэн бөгөөд хуралд оролцох эсэхэд Пёньян хараахан хариу ирүүлээгүй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ. 

Энэхүү хурал нь Монголын гадаад бодлогын хүрээлэлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буйг тэмдэглэх зорилготой аж. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын бага хурлыг 2018 оноос хойш илүү албан ёсны уулзалт хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн.  Тодруулбал, 2018 оны есдүгээр сард Канад болон Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч нар анх удаа дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг  зохион байгуулж, 17 орноос төлөөлөгчид оролцсон юм. 

Монгол Улсын тухайд анх 1998 онд Гадаад харилцааны сайдаар эмэгтэй хүнийг томилсон. Үүнээс хойш Б.Батцэцэгийг оролцуулаад Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар гурван эмэгтэй ажиллажээ. Харин 2001 онд Монгол Улсаас Бельги улсад суух Элчин сайдаар  анх удаа эмэгтэй хүнийг томилсон байна.

Чой Сон Хуй 2022 оны зургадугаар сард Хойд Солонгосын анхны Гадаад хэргийн сайд болсон. Харин Өмнөд Солонгос улс 2017 онд анх удаа Гадаад хэргийн сайдаар эмэгтэй хүнийг томилж байв.

Үүний зэрэгцээ Чой Сон Хуйн айлчлалтай холбоотойгоор Монгол Улсад хууль бусаар хил нэвтэрсэн Хойд Солонгосын дөрвөн дүрвэгчийг баривчилсан гэх таамаглалыг Хятад-Төв Азийн харилцааны мэргэжилтэн Энтони Ринна  "NK News" агентлагт мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын хил зөрчигч нартай холбоотой тэр бүр хийгээд байдаггүй мэдэгдлийг хийсэн. Тодруулбал, "Энэ сарын 10-ны өдөр Хойд Солонгосын дөрвөн иргэн Хятадаас Монгол Улс руу хууль бусаар нэвтэрснийг илрүүллээ. Эдгээр хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэж Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Гэвч уг хэвлэлийн мэдээг дараа нь устгасан байна. 

Энэ жил Монгол-Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйтай холбоотой Чой Сон Хуй Улаанбаатарт айлчлах гэж буй учраас Хил хамгаалах ерөнхий газраас дээрх баривчилгааг нийтэд зарласан гэж Энтони Ринна дүгнэжээ. 

Монгол Улс өмнө нь дүрвэгсдийг Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд очиж, Сөүл рүү илгээх хүсэлт гаргахыг зөвшөөрсөн ч энэ удаад ийм зүйл болох эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улс нь Хойд Солонгосын иргэдтэй хэрхэн харьцах нь тодорхойгүй байдаг бөгөөд заримдаа тэднийг эх оронд нь буцаахыг сонгодог.

ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT, NK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-05-22 192.82.76.116

Эби ахын эгч ирэх гэж байна, яахав ээ хөөрхий

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2023-05-22 202.9.46.230

хойд солонгостой зууралдж тэнэгтэх нь ирээдүдй маш их гай чирэх үйлдэл нохойд 5т дахь хө хэрэггүй гэж гүг байдаг юм шүү МАН ын хөгшин улс төрчид орос улс мөнх путин дэлхийн хаан гэж итгэж мангартаад путинист дарангуйлалын систем монголд нэвтэрнэ гэж бодоод орсуудад долигнож хйод солнгостой зууралдаад байгаа шүү ёстой түүгээр яваа гайг ийш нь чирэх хэрэггүй

Avatar

С.Эрдэнэ 2023-05-22 112.72.10.14

Хойд Солонгосын ямар ч дарга ирсэн асуудал шийдэгдэхгүй … Зөвхөн удирдагч нь ганцаараа л шийддэг улс!

Avatar

Zochin 2023-05-22 64.119.20.37

энэ балайгаар яадын хөөгөөд явуул

Avatar

Zochin 2023-05-22 122.201.19.2

Үхэлрүү нь арай ч явуулахгүй байлгүйдээ. Хэдхэн жилийн өмнө манайд хойд солонгос рестран байсан одоо бүгд хаагдсан. Тэндхийн нэг хойд солонгос бүсгүй харилцаад их сайхан бүсгүй байсан. Би тэр хүнд гай болж магадгүй гэж бодоод зайгаа авч байлаа.

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.160.124

элбэгдоржын шшаалтуур жингэр анхтуяа жомбого куцаарай

Avatar

Хавар 2023-05-22 66.181.161.235

Батцэцэг сайдаа ард түмэн чинь өлсөж үнийн дарамтанд орж өдөр хоногоо яаж зүдэрч өнгөрөөж байхад ямар их мөнгөтэй юм вэ 40 ороны гадаад явдалын яамны сайдуудыг уриж авчирах гээд бдаг. МАН ард түмэнээ доромжлож дээрлэхж ханахгүй бна уу. ард түмэн минь одоо болох сонгуулиар хариуг чанга өгье дөө тэгж байж хаширна.Батцэцэгийг Баянхонгороос сонгохгүй шүү ингэж ард түмэнээ доромжлож бгаа нөхөрийг салаавч өгөөд буцаана шүү хонгорчуудаа хурай хурай хурай!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-05-22 202.55.188.37

Цаагуур яваа гайг наагуур дуудаад хэрэггүй биз дээ

Avatar

Мал орчуулагч аа? 2023-05-22 202.21.107.16

Хойд Солонгосын нийслэл нь тусдаа дахиад гадаад хэргийн яамтай, тэр нь сайдтай юм уу?

Avatar

Zocnin 2023-05-22 108.63.61.1

Haalttai ulsiin gadaad hergiin said ailcnlah ni yag ofoo ued tsagaa oloogui met danagdaj bna

Avatar

Зсссссс 2023-05-22 202.126.89.89

гарчиг, утга гэж авах юм алга даа

Avatar

Зочин 2023-05-22 202.21.108.4

Чой сон хуйн чинь Ким чон уны эхнэр юм байна.

Avatar

хүннү 2023-05-22 103.161.242.117

1970-аад оны үед нэгэн бригадын дарга, намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдож ходод ирээд буцаж нутагтаа очоод иргэдтэйгээ уулзаж хуралд суусан тухайгаа ярьжээ. Тэрээр “бид мөн ч их хоцорч яваа юм байна Карл Маркс, Фредрих Энгзльс нарыг дөрвөн хүн гэж боддог байсан гэтэл эхнэр нөхөрүүд байсан байна” гэдэг шиг юм бичхэээ боль. Кимийн эхнэр чинь залуухан хүүхэн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж