Эцэг эх нь эсэргүүцсэн ч Кремлийн хүүхдүүд баруунд элэгтэй

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Эцэг эх нь эсэргүүцсэн ч Кремлийн хүүхдүүд баруунд элэгтэй

Эцэг эх нь эсэргүүцсэн ч Кремлийн хүүхдүүд баруунд элэгтэй

Хувийн онгоц, Парис дахь тансаг зэрэглэлийн орон сууц, Австрийн цанын аялал, Лондон, Нью-Йорк дахь элит сургуулиуд бол Кремлийн хүүхдүүдийн ертөнц. Тэдний эцэг эх Европын нийслэлүүд дэх хамгийн өндөр зэрэглэлийн дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгөтэй. Харин тэдний инстаграм хуудас нь алдартай загвар зохион бүтээгчийн хувцас, улаан хивсний ёслолын зургуудаар дүүрэн.

Эцэг эх нь барууныхныг эсэргүүцдэг ч гэсэн Кремлийн хүүхдүүд баруунд өсч торнин, боловсрол эзэмшиж, аж төрж байна.

Тухайлбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хоёр хүүхэд баруун Европт бага насаа өнгөрөөгөөд насанд хүрсэн хойноо Москвад буцаж иржээ. Песковын одоогийн болон өмнөх эхнэрүүд, хүүхдүүд нь Орос, Франц зэрэг дэлхийн өнцөг булан бүрт тансаг зэрэглэлийн автомашин, олон сая ам.доллараар үнэлэгдэх байшин эзэмшдэг болохыг Авлигатай тэмцэх сан илрүүлсэн байна. Ингэхдээ өмчийн бүртгэл, олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүд, замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллийн санд үндэслэжээ. Песковын гэр бүл төрийн албан хаагчийн цалинтай нийцэхээргүй тансаг амьдардаг гэдгийг АНУ саяхан мэдэгдсэн. Тиймээс энэ нь хууль бус хөрөнгө орлого дээр суурилсан байх магадлалтай гэж үзээд Песковын гэр бүлд хориг арга хэмжээ авчээ.

Песковын охин 24 настай Елизавета Пескова олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Оросын боловсролын системийг жинхэнэ там гэж нэрлэж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй тэрбээр инстаграм хуудсандаа дайныг эсэргүүцсэн уриа лоозонг нийтэлж байжээ. Пескова нь Францад сургууль төгссөн бөгөөд төгсмөгцөө "Louis Vuitton"-д дадлага хийж, Францын бизнесийн сургуульд маркетингийн зэрэг хамгаалсан. Авлигатай тэмцэх сангийн мэдээлснээр, Пескова 2016 онд ээжийнхээ хамт Парисын хамгийн үнэтэй хороолол болох Виктор Хюгогийн өргөн чөлөөнд хоёр сая ам.долларын үнэтэй байр худалдаж авсан байна.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч бас охиноо Лондон, Нью-Йоркийн нэр хүндтэй сургуульд сургажээ. Түүний охин Полина Ковалева нь Лондонгийн хамгийн үнэтэй дүүрэгт 5.8 сая долларын байр эзэмшдэг. Охины ээжтэй Лавров албан ёсоор гэрлээгүй ч Их Британийн засгийн газар охинд хориг арга хэмжээ авчээ. 

Лавровын өөр нэг охин Екатерина Винокурова өдгөө 39 настай бөгөөд Нью-Йорк хотод 17 жил амьдарч, Колумбийн их сургуульд сурсан. Дараа нь Лондонд магистрын зэргээ хамгаалжээ. Их Британийн засгийн газар Винокуровад ч бас хориг арга хэмжээ авсан. 

Хоёр нүүр гаргасан албан тушаалтнуудын жагсаалтад ерөнхийлөгч Путин өөрөө ч багтана. Путины том охин Мария нь Нидерландын бизнес эрхлэгчтэй гэрлэсэн бөгөөд тэндээ 3.3 сая ам.долларын үнэтэй байранд амьдарч байсан гэдэг. Харин бага охин Катерина нь Францын Биарриц хотод найман унтлагын өрөө бүхий тансаг виллаг эзэмшдэг. Энэ үл хөдлөх хөрөнгийг Путины эртний найз, тэрбумтан Геннадий Тимченкогаас худалдаж авсан байна. 

Энэ мэт Оросын албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэн барууны тогооноос хоол идэж буй хоёр нүүртэй үйлдэл олон жилийн турш нууц хэвээр байсаар ирсэн. Тиймээс ОХУ-ын албан тушаалтнуудын насанд хүрээгүй хүүхдүүдийг гадаадын их дээд сургуульд суралцахыг хориглох тухай хуулийн төслийн 2016 онд Төрийн Думд өргөн барьсан. Дотоодын боловсрол нь жинхэнэ эх оронч үзлийн түлхүүр болно гэж үзсэн ч уг хуулийн төсөл батлагдаагүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж