Грийн Группийн үйлдвэрлэлийн хүчин чадал 6 дахин өсгөж, бүтээмжийг 10 дахин нэмэгдүүллээ

Грийн Группийн үйлдвэрлэлийн хүчин чадал 6 дахин өсгөж, бүтээмжийг 10 дахин нэмэгдүүллээ

Бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийн тухай – Ш.Амгалан

“Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор “Грийн Групп”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал зургаа дахин, бүтээмж 10 дахин өснө” хэмээн “Грийн Фактори” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амгалан ярилаа. Дэлхийн стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг тун удахгүй “Грийн Групп” Үйлдвэр, технологийн парктаа ашиглалтад хүлээн авахаар зэхэж буй агаад хоногт 60 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр “Грийн Групп” төдийгүй Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ямар ач холбогдолтой байж болох вэ?

“Гарал  үүсэл нь тодорхой түүхий эдэд инновац шингээн дотоодын зах зээлд нийлүүлэх, цаашилбал олон улсад өргөн цар хүрээнд экспортлох алсын хараа бүхий “Грийн Групп” компанийн Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт оруулж буй ээлжит томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь энэ” хэмээн “Грийн Групп”-ийн охин компани “Грийн Фактори”-ийн гүйцэтгэх захирал Ш.Амгалан товчхон тодорхойлж байна. Тодруулбал, энэ хөрөнгө оруулалтын дүнд “Грийн Групп” олон улсын сүлжээ зоогийн газруудад хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх бололцоо бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл уламжлалт технологид тулгуурлаж ирсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи нутагшуулж, олон улсын стандартыг дотоодын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж байна хэмээн тодорхойлж болох аж.

“Түүхий эдийг хийхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл бүхий л шат дамжлагыг автоматжуулсан учраас хүний хөдөлмөр болон цаг хугацаа хэмнэх давуу талтай” хэмээн Ш.Амгалан тэмдэглэсэн юм. “Импортыг орлох, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг европ технологиор дотооддоо үйлдвэрлэх боломжтой болохоос гадна нөгөө талд, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн зардлыг бууруулах, эцсийн хэрэглэгчдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлэх бололцоо бүрдэж буй” хэмээн тэрбээр онцолж байна. “Өдгөө “Грийн Групп” компанийн хэмжээнд үйлдвэрлэлийг 95.5 хувь хүртэл автоматжуулсан ба хоногт 60 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал зургаа дахин, бүтээмж 10 дахин өсөж байна” гэлээ.

“Грийн Групп” мах, махан бүтээгдэхүүнд тулгуурлан Монголд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг үсрэнгүй хөгжүүлэхийг зорьж буйг та харж байна. Зөвхөн бууз, баншаар тогтохгүй, котлет, зайдас, бяслагтай тахиа гэхчлэн бүрмэл, шанзтай бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн цоо шинэ урсгал Монголд орж ирж байна. Барууны орнуудын түргэн хоолны соёлыг Монголд өргөн хэмжээнд нэвтрүүлж байна гэсэн үг. Ингэхдээ хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр дэлхийд толгой цохидог “Handtmann”, “Alco”, “MultiVac” компанийн цоо шинэ технологиудыг дотоодын зах зээлд нутагшуулж, үйлдвэрлэлийг цоо шинэ шатанд гаргаж байна.

“Өдгөө дэлхийн үйлдвэрлэл, технологийн ертөнцөд ач холбогдлоороо дээгүүр эрэмбэлэгддэг инновац болон бүтээмж хэмээх хоёр ойлголт өөр хоорондоо шууд хамааралтай. байдаг. Инновац тэлэх хэрээр бүтээмж, хүчин чадал нэмэгддэг. Тэр ч утгаараа “Грийн Групп” инновацдаа өндөр дүнтэй хөрөнгө оруулалтууд тасралтгүй хийж, тэр хэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тэлсээр байна. Үр өгөөжийг нь зөвхөн “Грийн Групп” болон түүний 1000 гаруй ажилчид хүртэхээс гадна эргээд эцсийн хэрэглэгч, нөгөө талаас хүнс үйлдвэрлэлийн салбар, улмаар Монгол Улсын эдийн засаг өргөн цар хүрээндээ хүртэж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл,  олон улсын стандартыг хангасан, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Монгол хэрэглэгчдийн гарт илүү хямд үнээр хүргэх боломжийг “Грийн Групп” бүрдүүлж байна” хэмээн Ш.Амгалан тэмдэглэсэн юм.

Өргөн цар хүрээгээр авч үзвэл Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбар тэр аяараа урагш алхах, түүний зэрэгцээ хэрэглэгч, бизнес, эдийн засаг бүхэлдээ өгөөж хүртэх алхмыг “Грийн Групп” ийнхүү санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж