ХААН Банкны “TEEN” картын буцаан олголтын урамшууллын аян эхэллээ

ХААН Банкны “TEEN” картын буцаан олголтын урамшууллын аян эхэллээ

ХААН Банкны “TEEN” картын буцаан олголтын урамшууллын аян эхэллээ

ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” хүүхдийн карттай харилцагчдынхаа дунд БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯН зарлаж байна.

Хэрвээ таны хүүхэд “TEEN” хүүхдийн карттай бол 2023 оны 5-р сарын 22-ноос 6-р сарын 11-ний өдөр дуустал хугацаанд Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулан, худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголтын урамшуулал 2023 оны 6-р сарын 16-ны өдөр харилцагчийн “БОЛОВСРОЛ -ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ХАДГАЛАМЖ”-ийн дансанд шилжин орох бөгөөд 1 харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 20,000 төгрөг, доод дүн 2,500 төгрөг байна.

“TEEN” карт нь хадгаламжтай, хөнгөлөлттэй, мөн шимтгэл, хураамжгүйгээс гадна дараах нэмэлт давуу талуудтай.

  • Хүүхэд бие даан дансаа удирдах боломжтой.
  • Дансны доод үлдэгдэл байршуулах шаардлагагүй.
  • Данс хөтөлсний хураамжгүй.
  • Картаараа худалдан авалт хийхэд хөнгөлөлт, урамшуулалтай.
  • Ухаалаг мэдээ үйлчилгээ үнэгүй.
  • ХААН Банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад хураамжгүй.
  • Карт дээрээ хүүхэд өөрийн нэрээ бичүүлнэ.
  • Эцэг, эх нь хүүхдийнхээ картын хэрэглээг хянах боломжтой.
  • Картаа хүлээж аваад байгаа газраасаа Khan Bank аппликэйшнээр картаа идэвхжүүлэх боломжтой.
  • Боловсрол Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн дэвтэр үнэгүй

TEEN картын харилцагч хэрхэн болох вэ?

  • Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч салбарт хандан хүүхдийн карт захиалснаас хойш Улаанбаатар хотод 3-5 хоног, орон нутагт 5-7 хоногийн дотор хүссэн хаягтаа ажлын цагаар картаа шуудангаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
  • Хэрвээ та яаралтайгаар захиалахыг хүсвэл эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч өөрт ойр салбарт хандан “Яаралтай” захиалгын хураамж 15,000 төгрөг болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, ажлын 3 цагийн дараа Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк цамхгийн 1-р давхраас ирж аваарай.

Мөн та дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ХААН Банкны өөрт ойр салбарт хандан ТEEN багц үйлчилгээнд бүртгүүлэн "Боловсрол-Хүүхдийн ирээдүй" хадгаламжийн данс нээлгэх боломжтой.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх
  • Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байна.

Хүүхдүүдийг санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь бид тусална.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж