FRANCE24: Чингис хаан музейн үзмэрүүдээс Францад түр зээлнэ

FRANCE24: Чингис хаан музейн үзмэрүүдээс Францад түр зээлнэ

FRANCE24: Чингис хаан музейн үзмэрүүдээс Францад түр зээлнэ

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Монгол Улсад түүхэн айлчлал хийлээ. Хятад, Оросын дунд оршдог гэдэг стратегийн ач холбогдлоороо барууныхны анхаарлыг татаад буй улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчилж буй нь энэ гэж тус улсын мэдээллийн "France24" цахим хуудаст бичжээ.

"France24" цахим хуудаст мэдээлснээс сийрүүлбэл, "Францын төрийн тэргүүн Японы Хирошима хотод болсон Их-7-ийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Монголын хувьсгалч баатар Дамдины Сүхбаатар болон Чингис хааны хөшөөтэй Сүхбаатарын талбайд түүнийг угтан авах ёслол болов. Мөн 13 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны нэрээр нэрлэгдсэн музейд Макрон хүндэтгэлийн зоог барьжээ. Чингис хааны музей нь цуглуулгынхаа зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд түр зээлэх болсон. Тус музей нь аравдугаар сард үзэсгэлэн нээхээр төлөвлөж байна" гэжээ.

Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр Франц улс нь Оросын хөрш орнуудад тавьсан хязгаарлалтаа сулруулж, тэдний сонголтуудыг нээлттэй болгохыг эрмэлзэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс нь эрчим хүчний нийлүүлэлтийг төрөлжүүлэх Европын хүчин чармайлтын нэг хэсэг болж чадна гэжээ.

"Modern Diplomacy" цахим хуудаснаа мөн Эммануэл Макроны айлчлалыг онцолжээ. "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээ хийлээ. Ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн "Хүнсний хувьсгал", "Нэг тэрбум мод", "Ерөнхийлөгчийн тэтгэлэг – 2100" гэсэн үндэсний аяны хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцжээ.

Эх сурвалж: FRANCE24, MODERN DIPLOMACY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-22 202.9.40.26

Тэнэг тэнэг юм бичдэг хүүүс маш их олширчээ. Сэтгэхүй нь бүр доошоо орчихсон ийм юмнууд бас улс төр гээд яриад явахаараа юу болох вэ. Тэд улс төрчдийн хөл гар нь болно. Хүрэлсүхийн эхнэр, ээжийг нь яалаа гэж харааж байна вэ. Бодвол сөрөг хүчний өөрөөр хэлбэл АН-ын Элбэгдоржийн фракцийн хүмүүс л ийм гутамшигт зүйл бичиж байгаа нь ойлгомжтой. Тэд айлчлалыг эсэргүүцэж байна. тэд Монгголыг эцэстээ хорлох санаатай гэвч чадахгүй

Avatar

Нэргүй 2023-05-22 45.87.213.186

У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн), бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.188.213

Яанаа наад сэтгэцээ үзүүлэхгүй бол горигүйнээ.

Avatar

Зочин 2023-05-22 66.181.160.52

Зөвөө зөв ..Эзэн Чингисээ гадаадад л сайн сурталчилах хэрэгтэй ..Ядаж л Францад Монголынхоос ч олон жуулчин ирдэг байлгүй
Эндээ хав дараад л байвал хэн ч юуч мэдэхгүй шд

Avatar

Иргэн 2023-05-22 91.210.248.232

Гэрээгээ маш тодорхой одон улсын стандарт тохирсон байх ёстой шүү. Том гүрнүүд сайхан инээж байгаад авчхаад эргүүлж өгдөггүй асуудал их байдаг шүү анхаарах хэрэгтэй !!! Ховор үнэтэй материалуудаа өгөхгүй байсан ч яадаг юмб, жуулчдын тоо чинь багтана шүү дээ.Өгөх шаардлага гарвал эх хувиа өгөхгүй, зохиомол хуулбар хийж болно шүү дээ, Парист 10-р сард музей нээн гэдэг чинь ойрхон бндаа, бодох л асуудал ????

Avatar

Нэргүй 2023-05-22 203.17.23.177

ЗЭЭЛЭХ ГЭДЭГ ЧИНЬ АВАХ ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ. ЗЭЭЛҮҮЛНЭ БИШ ҮҮ

Avatar

Нэргүй 2023-05-22 202.21.124.133

avah ideh, hurshtei muudaltsuulah l yum yrih gej iriishd ee. Neeh mongoliig hugjuuleh gesen yum baihgui lde. gene garuudaaa gej…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж