Нэкст экспог зориод зээлээ тэглүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Нэкст экспог зориод зээлээ тэглүүлээрэй

Сэрүүн салхи сэвшээж, нар ээсэн хаврын ээлхэн энэ өдөр бид Дүнжингарав худалдааны төвийг зорьлоо.

Бүм бужигнаж, түм түжигнэсэн энэ газар өнөөдөр бүр ч их хөлтэй байна. Учир нь энд цахилгаан бараа болон тавилгын NEXT EXPO 2023 гадна талбайн үзэсгэлэн худалдаа болж байна.

Дүнжингарав худалдааны төвийн зүүн жигүүрт томоо гэгч цагаан асар майхан сүндэрлэн, түүний наагуур цаагуур хүн холхилдон, олны хөлд дарагдсан байгаа нь бишгүй анхаарал татаж байлаа.

Дотор орж сонирхлоо. Энд цахилгаан бараа зурагт, хөргөгч, угаалгын машиныг өнгө загварын өргөн сонголттойгоор жирийтэл өрсөн байна. Нэкст өөрөө Samsung, LG, Bosch, Hansa, Sharp гээд дэлхийн алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг тул бүхий л хэрэгцээт барааг нэг дороос үзэж сонирхох боломжийг олгожээ.

Мөн цахилгаан бараанаас гадна Нэкст мебелийн тавилганууд нь өөрийн эрхгүй эмэгтэй хүний шунал хөдөлгөхөөр юм билээ. Буйдан, гал тогооны ширээ сандалууд нь үнэхээр загварлаг хийгээд шинэлэг юм.  Үнийн хувьд ч боломжийн. Зах зээл дээрх үнээс хамаагүй хямд байгааг экспог үзэж сонирхож явсан хүмүүс хэлж байсан юм.

Next EXPO ийн бас нэг анхаарал татсан зүйл нь үзэсгэлэн худалдаа үргэлжлэх 10 хоногийн турш хэрэглэгчдэдээ зориулан олон сонирхолтой хөтөлбөрүүд бэлдсэн байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авсан хэн бүхэн өдөр бүр шалгаруулах сугалаанд оролцон 3 хэрэглэгч 1000₮-өөр сонгогдсон цахилгаан барааг худалдан авах эрхийн эзнээр шалгарах юм.

Үүнээс гадна Экспод ирээд та хүссэн цахилгаан бараа болон тавилгаа газар дээр нь Moneybox-оор зээлээр шийдүүлэн аваад өөр нэгэн гайхалтай хөтөлбөрийн азтан болох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Та хамгийн таатай нөхцөлөөр ердөө 10-хан минутад зээлээ шийдүүлэн аваад зээлээр бараа худалдан авсан хэрэглэгчдийн дунд сугалаа явуулж азтай нэгэн үйлчүүлэгч зээлээ тэглүүлэх Супер хонжворын эзэн болох юм.

Нэкст экспо 5 сарын 18-аас 5 сарын 28-ыг дуустал үргэлжлэх бөгөөд өглөө 10:00-оос оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж