АТГ: Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн

АТГ: Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн

АТГ: Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.05.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох:

-Авлигатай тэмцэх газар бол Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Бид өнөөдөр 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Манайх 50 орчим мөрдөгчтэй. Ажлын ачаалал маш их байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн. Өмнө нь 1992 оноос хойш яагаад шалгаагүй юм бэ гэж асууж байна. Нөхцөл байдал, хуулийн зохицуулалт нь гомдол мэдээлэл ирсэн цагт мөрдөн шалгадаг. Бид мөрдөлтийг бүрэн шуурхай хийх үүрэгтэй. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

Харин цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 19-нд Тэргүүн дэд даргын тушаал гарч, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.

Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь лбан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна  уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж, АТГ-руу шилжүүлж ажиллана. Тухайн асуудалд хуурамч бичиг баримт ашиглаж, зориулалтын бусаар ашигласан бол ажлын хэсгүүд шалгаж ажиллана гэдэг хариултыг өгөв. Өмнө нь энэ дагуу шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногоос л олон нийтийн сүлжээнд энэ талаар цацагдаж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:

-Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөх байгууллага хууль мөрдөж ажиллах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюутан 2023-05-22 202.55.188.35

маш нягт шалгах ёстой. Энгийн бидний боломжийг хулгайлагсад ял эдлэх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2023-05-22 202.9.40.173

АТГ-ын мөрдөн шалгагч, комиссаруудаа: БЗСангийн зээлийн талаар УИХ–ын тогтоол шийдвэр гараагүй байхад боловсролын сайд нар их хурлаасаа илүү эрх мэдэл эдлээд зээл чөлөөлөөд хууль зөрчжээ,үүнийг хүчингүй болгож зээлийг төлүүлж дараагийн хүүхдүүдэд сурах боломж олгох ёстой. ирээдүй үе маань сурч чадахгүй хар багаасаа ажиллаж шүлс шиг цалин авч сэтгэл санаагаар унаж, хулгай хийж ирээдүйдээ итгэлгүй болж байна. тэдний ирээдүйг бид аврах ёстой. Энэтхэгийн кассын систем даргын хүүхэд дарга, биш!!@

Avatar

Нэргүй 2023-05-22 202.21.107.28

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-22 202.21.107.28

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил цалинтай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яаралтай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА,

Avatar

Зочин 2023-05-22 139.5.219.135

За за худлаа доо.

Avatar

Зочин 2023-05-22 192.82.92.42

Бух сангуудыг шалгах, татан буулгах, хамгийн гол дахин гаргахгуй байх нехцлийг бурдуулэх л хэрэгтэйштээ!

Avatar

зочин 2023-05-22 66.181.179.160

зугтаахаас нь өмнө барь төлүүл авсан өгсөн хоёуланд нь хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2023-05-22 103.14.36.18

зээлийг нь төлүүл АТГ

Avatar

Нэргүй 2023-05-22 103.26.194.138

манан г үндсээр нь үгүй болгохгүй бол явцгүй боллоо доо тэдний үндэс алаа мөчир нь задрахад төвөгтэй цаг хугацаа хууль зүйн эрх зүйн шинэчлэл хэрэгтэй одоогийн хууль эрх зүйн тогтолцоо асуудлыг ард түмний талд шийдвэрлэхэд хангалттай бус энгийн хүний нүдэнд харагдаж байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-22 103.26.194.138

боловсролын сайдууд тушаал гаргаж зээлийг хүчингүй болгосон нь гэмт хэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ард түмний хөрөнгийг шамшигдуулсан нүүрсний хэрэгтэй агаар нэг ялт ажиллагаа гэж ойлгох естой шүү

Avatar

Бухимдаж буй иргэн 2023-05-22 202.179.27.91

Одоо үр хүүхдийнхээ ирээдүйг бодож ажлаа тултал хийе. Айх цаг ард хоцорсон. Хулгайчуудыг олж шийтгэл хүлээлгэе.Шударга нийгмийг бүтээе.

Avatar

Бухимдаж буй иргэн 2023-05-22 202.179.27.91

Бас тэр ЦЕГ-ын үе үеийн дарга АСАН нөхдүүд 16000 долларын зээл авч тэглүүлсэн гэх мэдээлэл байна.Түүнийгээ сайтар шалгаарай.

Avatar

Ард түмэн 2023-05-22 192.82.73.14

Зээлийг тэглэхгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-05-22 216.200.84.187

Elochka saxarit 6; # ?

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.25.36

Боловсролын зээлийн сангаар зүгээр шалгаруулалтад ороод ном журмаараа яваад ирсэн хүмүүсийг чөлөөлөхгүй. Маш их чирэгдүүлдэг. Хууль эрх зүйн орчин маш муугаас болоод шийдэрлэж чаддаггүй. Энэ Сйилэгмаа гэдэг хүн лав аймшгийн хүнд сурталтай, ажилаа мэддэггүй, хүмүүсийг шантаажлагч байсан шүү

Avatar

xylgaich zantai bainguun galzyytaiXT? 2023-05-22 216.200.84.187

dyyriaml, idts.

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.16.9

Нүүрсний олон их наядын хулгайг мартаж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж