АНУ-д цагаачилсан Монгол иргэн их хэмжээний фентанил эмийг худалдах зорилгоор тээвэрлэж яваад баригдаж, холбооны шоронд хоригджээ. 15 настайдаа АНУ-д ирж, хууль ёсоор оршин суух эрх авсан иргэн нь амжилттай ажиллаж, 10 жилийн турш барилгын компани ажиллуулсан аж. Гэвч коллежид байхдаа цанаар гулгаж байгаад осолдсоноос хойш өвчин намдаах эмэнд донтож, бие, оюун ухаан, санхүүгийн хувьд доройтож эхэлсэн гэж АНУ-ын Ричланд хотын дүүргийн шүүх Мэри Димкед бичсэн захидалдаа дурджээ.
Бентон хотын цагдаагийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сард Ричланд Винкогийн зогсоол дээр Калифорнийн дугаартай жийп машины жолооны хүрд дээр "унасан" байхыг олсон гэж холбооны шүүхийн баримт бичигт бичсэн байна. Цагдаа нарыг ойртон очиход өдгөө 41 настай иргэн нь машинаа асаахыг оролдсон бөгөөд бууж ирэхдээ мансууруулах бодис эсвэл согтууруулах ундааны нөлөөнд орсон мэт байжээ.
Түүний хантаазнаас 2966 ширхэг фентанил эм, 25 грам метамфетамин, 4 грам героин олдсон бол машинаас нь хоёр ширхэг гар буу олсон байна.
Түүнийг шүүх хурал өнгөрсөн Пүрэв гаригт болж, гурван жил дөрвөн сарын хорих ял оноож, улмаар Монгол руу албадан буцаах бололтой.
Мөн тэрбээр Монгол Улсаас өөр хүмүүсийг АНУ-д ирж, ажил олоход нь тусалдаг байсан бөгөөд өмнө нь хэрэг үйлдсэн түүхгүй гэдэг шалтгаан ч ялыг хөнгөлөхөд нөлөөлжээ.
Коллежид байхдаа цанын осолд орсноос гурван удаа хагалгаанд орсон бөгөөд өвдөлтөөсөө болж өвчин намдаах эмэнд донтсон гэнэ. Насанд хүрснийхээ дараа барилгын компани эзэмшиж, хүмүүст ажил олгодог байснаас гадна Монголоос ирсэн хүмүүст туслах зорилгоор шүүхэд орчуулагч хийдэг байжээ.
ЭХ СУРВАЛЖ: TRI CITY HERALD
Холбоотой мэдээ