Лавровын охин Гүржид ирсэн нь эсэргүүцлийн жагсаал өдөөв

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Лавровын охин Гүржид ирсэн нь эсэргүүцлийн жагсаал өдөөв

Лавровын охин Гүржид ирсэн нь эсэргүүцлийн жагсаал өдөөв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамаатан садан хориг арга хэмжээг үл тоон Гүрж дахь “Кварели Лейк” зочид буудалд байрлаж байна гэсэн мэдээлэл цацагджээ. Лавровын хүргэн Александр Винокуровын ахын хуриманд оролцохоор бусад хамаатан садан нь Гүржид очсон. Хуриманд оролцсон хамаатан садны дунд Лавровын охин Екатерина Винокурова байжээ. 

Екатерина Винокуровад Их Британи, АНУ, Канад улсууд хориг арга хэмжээ авсан бол түүний бизнес эрхлэгч нөхөр Александр Винокуровт Европын холбоо хориг арга хэмжээ авсан. 

Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабичвилид энэ тухай мэдээллийг Дотоод хэргийн сайд Гомелаури хэлсэн аж. Тэрбээр Путины ойрын хүрээллийн албан тушаалтны охин Гүржид нэвтэрсэн талаар мэдээгүй гэдгээ онцолжээ. 

Үүнтэй холбоотойгоор эсэргүүцсэн олон зочид буудлын гадаа цуглаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тодруулбал, сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам Бямба гаригт Жоржиа мужийн зүүн хойд хэсэгт орших зочид буудлын гадаа жагсаал зохион байгуулсныг цагдаа нар тараажээ. Жагсагчид Оросын жуулчдын сууж явсан микро автобус руу өндөг шидсэнээр нөхцөл байдал улам хурцадсан байна. 

Гүрж болон ОХУ-ын хоорондын нислэг өнгөрсөн долоо хоногт дөрвөн жилийн дараа анх удаа сэргэсэн. Энэ мөн л иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Гүржийг хамгаалахын тулд хориг арга хэмжээнд хамрагдсан орос иргэдийн жагсаалтад анхаарлаа хандуулахыг иргэд засгийн газарт уриалав.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж