Франц улс төр ба улс төрийн тэгш байдал хүрэх зам

Франц улс төр ба улс төрийн тэгш байдал хүрэх зам

Франц улс төр ба улс төрийн тэгш байдал хүрэх зам

Францад эмэгтэйчүүд улс төрд маш бага төлөөлөлтэй байсаар ирсэн. Анх 1944 онд эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгож, албан тушаал хаших эрхтэй болсон. Энэ нь Монгол Улс (1924), АНУ (1920), Их Британи (1918), Герман (1918) зэрэг орнуудаас хамаагүй хожуу юм.

1945 онд Үндэсний Ассамблейн депутатуудын 5 хувь нь эмэгтэй байсан. 1997 оны Үндэсний Ассамблейн сонгуулийн дараа депутатуудын 11 хувь, сенаторуудын 5.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан.

1981 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Франсуа Миттеранд Үндэсний Ассамблейн сонгуульд эмэгтэйчүүд 30 хувиас багагүй байхаар анх квотыг тогтоосон. Ерөнхийлөгч болсныхоо дараа олон эмэгтэйчүүдэд, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн асуудал гэсэн уламжлалт албан тушаал өөр төрийн албан тушаалуудыг нээж өгсөн. Мөн 1991 онд анхны эмэгтэй улс төрч Эдит Крессоныг Ерөнхий сайдаар томилож байсан.

1999 оны хуулиар Францын улс төрд эмэгтэйчүүдийн квотын дефакто тогтолцоог нэвтрүүлсэн. Одоо улс төрийн намууд хотын захиргаа, хууль тогтоох болон Европын сонгуульд ижил тооны эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих ёстой (3500-аас цөөн хүн амтай хотуудыг эс тооцвол). Энэ шаардлагыг биелүүлээгүй намууд жагсаалтаа тэнцэхгүй гэж зарлах, эсвэл хууль тогтоох сонгуульд санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эмэгтэйчүүдийг сонгуулийн жагсаалтын доод хэсэгт оруулахгүй байхын тулд бүх жагсаалтад тэнцвэртэй байх ёстой.

Үндсэн хуулиндаа сонгуульд нэр дэвшихэд эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, тэгш хамрагдах зарчмыг тусгасан бөгөөд энэ зарчмыг баримтлах, сурталчлах улс төрийн намуудын үүргийг Үндсэн хуулиндаа заасан.

Нам, эвсэлээс сонгуульд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийн зөрүү 2 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож, зөрчсөн тохиолдолд санхүүгийн торгууль ногдуулдаг. Ингэхдээ сонгуулийн 1 дүгээр шатанд хүчинтэй саналын тоонд суурилсан тооцооллоос нэр дэвшигчийн хүйсийн зөрүүний дөрөвний гуравтай тэнцэх хувиар улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийг бууруулна. Жишээлбэл, нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байсан бол хүйсийн зөрүүг 20 хувь гэж тооцон улс төрийн намын санхүүжилтийн хувийг 15 хувиар бууруулдаг.

Франц улсын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, өсөлт

Ийнхүү Франц улс Үндсэн хуулиндаа квотыг зааж өгөхийн зэрэгцээ улс төрийн санхүүжилтийн нарийн тодорхой зохицуулалт оруулснаар 2006 оноос 2019 он хүртэл 13 жилд Үндэсний Ассамблейд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жинг 27 хувиар өсгөж чадсан байна.

  • 2022 оны Үндэсний Ассамблейн сонгуулиар 577 гишүүн сонгогдсоны 218 буюу 38 хувь нь эмэгтэй.
  • Сенатын танхим 348 гишүүний 122 буюу 35 хувь эмэгтэй. Хэрэв намын жагсаалт нь тэгш байдлын дүрмийг дагаж мөрдөөгүй бол энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Мөн пропорциональ сонгуулийн тойрогт танилцуулсан жагсаалтад хүйс тус бүрийн нэр дэвшигчдийн тоо 1-ээс их байж болохгүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчид ээлжлэх хуультай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж