Сумын заан М.Баасанжав арав даван түрүүллээ

Сумын заан М.Баасанжав арав даван түрүүллээ

Сумын заан М.Баасанжав арав даван түрүүллээ
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Үүнээс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Баасанжав анх удаагаа түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү үзүүрлэсэн бол шөвгийн гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ё.Гантулга шалгарчээ.
Тавд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, сумын заан Б.Жандос, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, сумын заан Н.Амгаланбаатар нар шалгарсан юм.
Тэгвэл аравт сумын заан Баянхонгорын Т.Баттогтох, Төвийн Б.Отгонбаатар, Хөвсгөлийн П.Хүрэлбаатар, Архангайн Б.Бат-Эрдэнэ, Увсын Ц.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүр дээр олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Өлзийт сумын заан Б.Бат-Эрдэнэ , Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын заан Б.Жандос нарт тус тус гардууллаа. Тус барилдааны үеэр бөхчүүдийн гэргий нарын “Сайхан сэтгэл” группээс санаачлан өнөөдрийн барилдаанд амжилттай барилдсан аймаг бүрийн төлөөлөл сумын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ЗДТГ-аас өнөөдрийн барилдааны дунд шөвгөөс дээш шалгарсан бөхчүүдийн бай шагналыг дааж, дэмжин хамтран ажиллалаа.
Энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 27-нд 12:00 цагаас МУГТ, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан, 28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан бөхийн өргөөнд тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-22 66.181.166.196

Нийгэмд ямар ч нэмэргүй, хар бяр шүтсэн, шуналдаа хөтлөгдсөн залуучууд ийм олон байна гэхээр монгол яаж хөгжих вэ дээ, харамсалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж