Түүхэн айлчлал ба түүний ҮР ДҮН

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Түүхэн айлчлал ба түүний ҮР ДҮН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын түүний айлчлалыг тоймлон хүргэе.


Түүхэн айлчлал гэж тодотгосны учир нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм.

Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Япон улсад болж буй “Их-7” уулзалтад оролцож, тус улсаас буцахдаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм. Тэрбээр Монгол Улсад 58 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Айлчлалын багт тус улсын Жанжин штабын дарга, зөвлөх, томоохон найман хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл иржээ. Франц улс Европт төдийгүй дэлхийн нөлөө бүхий орны нэг. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Баруун Европын орнуудын төрийн тэргүүн дотроос нас залуугаас гадна нэлээд онцлогтой удирддагч. Түүний айлчлалыг дэлхий анхааралтай харж, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого амжилттай хэрэгжиж байна.

Айлчлалын талаар гаднын хэвлэлд “Монгол Улс нь бүс нутагтаа ардчиллын тод жишээ болж буй улс. Гэтэл сүүлийн үед худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр улам хараат болж буй тул ардчиллын үнэт зүйлээ алдах вий гэсэн болгоомжлол үүссэн. Макрон айлчлалынхаа үеэр үндэсний цөөнхийн зовлон зүдгүүр, Монгол дахь ардчиллыг хамгаалах амин чухал хэрэгцээг тодруулахыг зорьж байна” гэж дурджээ.

18.30 цагт онгоц газардаж  Эммануэл Макрон ерөнхийлөгчийг угтах ажиллагаа төв талбайд 19.45 цагаас үргэлжлэв. Хоёр талын ерөнхийлөгч хоорондоо гар барин, элгэмсэг дотноор угтаж авлаа. Цэцэг барьсан хүүхдүүд хийгээд, Элчин сайдууд, улстөрчид гээд түүнийг угтан авах ажиллагаа өргөн болов.

Дараа нь хоёр улсын ерөнхийлөгчид хэлэлцээ хийлээ. Энэ үеэр судлаачид Францаас сэргээгдэх эрчим хүчний чиглэл, ялангуяа цөмийн эрчим хүчний чиглэлд хэлэлцээ хийж, харилцааг шинэ шатанд ахиулах болов уу гэсэн хүлээлт байлаа. Хүлээлт ч талаар болсонгүй.

20.00 цаг

Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа. Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.

Хоёр улсын ерөнхийлөгчийн хамтарсан мэдээллээс онцолбол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлээс талархал илэрхийлье. Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол Францын хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын тухай хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа.

Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал стратеги зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо. Уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон, харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Францын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Ойн дээд хэмжээний уулзалт"-аас гаргасан саналтай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо” гэдгийг индэр дээрээс баяр бахдал дүүрэн өгүүллээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлэхдээ “Монголын эрх баригчдад нүүрснээс аажим гарахад нь туслах, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл байна. Түүнчлэн байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслөөр дамжуулан манайд нэн чухал метал нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна. Индонезийг бид жишээ болгон ярьсан. Та Франц улс шиг тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж буй.
Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахад бид бүрэн дэмжихэд бэлэн байна. Эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна. Энэ жил Франц хэлийг Монголд зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц Монгол хооронд зорчих үйл явцыг хөнгөтгөх юм” гэдгийг хэллээ.

Ийнхүү талуудын мэдээлэл өндөрлөж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхав.


Хүндэт зочин маань айлчлалынхаа хүрээнд Чингисийн музей үзэж сонирхлоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлал үүгээр зогсохгүй, ирэх аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад албан ёсны айлчлал хийхээр болсон юм.

Ноён ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улс дахь айлчлалыг дүгнэн жиргэжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” гэснийг онцлууштай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж