ДАТА: Хотын дарга нар хэнд, ямар зориулалтаар газар олгов!

ДАТА: Хотын дарга нар хэнд, ямар зориулалтаар газар олгов!

ДАТА: Хотын дарга нар хэнд, ямар зориулалтаар газар олгов!

Нийслэл, аймаг, сумын Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон талаарх өнгөрсөн 20 жилийн дата баримтыг Shilen.gov.mn олон нийтэд ил болгоод буй. Бид энэ удаа үе үеийн хотын дарга ямар зориулалтаар хэчнээн газар олгосон мэдээллийг задлан хүргэж байна.


Ц.БАТБАЯР ХУВИЙН КОМПАНИД 152 ГАЗАР ОЛГОЖЭЭ

Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг даргаар 2005-2007 оны хооронд хоёр жил ажилласан. Тэрбээр Shilen.gov.mn сайтад байршуулсан дата мэдээлэлд дурдсанаар 485 газар олгох захирамж гаргажээ. Тодруулбал, 2006 онд 313, 2007 онд 172 газар олгосон байна.

Олгосон газрыг нь задалбал, иргэнд 140, СӨХ-д 82, хувийн компани, аж ахуйн нэгжид 152, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 19, төрийн байгууллагын үйлчилгээ, контор, байр зэрэг бүтээн байгуулалтад 28 газрыг олгосон бол үлдсэн 64 газрыг төрийн бус байгууллага, сан, холбоодод олгожээ.

Тодруулбал, 2006 онд Баянзүрх дүүрэгт “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д А/28 тоот захирамжаар конторын зориулалттай 1218 м.кв газар олгож байжээ. Мөн “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-д 2007 онд Сүхбаатар дүүрэгт А/156 болон А/473 захирамжаар үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 60.000 м.кв газар олгосон байна. Мөн тухайн 2007 онд А/495 тоот захирамжаар "Яармаг" ХХК-д Хан-Уул дүүрэгт үйлдвэрлэлийн зориулалттай 210 м.кв газар олгосон талаарх мэдээллийг олон нийтэд ил болгожээ.

Т.БИЛЭГТ 516 ГАЗАР ОЛГОСНЫ 6 НЬ СУРГУУЛИЙН ГАЗАР БАЙНА

Т.Билэгт нь 2007 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. Тэрээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 516 газрыг олгожээ. Үүний 79 нь 2007 онд, 437 газар олголтыг 2008 онд хийжээ.

Бүр тодруулбал, иргэнд 167, хувийн компанид 126, СӨХ-д 120, ерөнхий боловсрол болон дээд сургуулийн зургаа, төрийн байгууллагын үйлчилгээ, контор, байр зэрэг бүтээн байгуулалтад 56 газрыг тус бүр олгожээ. Харин бусад 41 газрыг хоршоо болон төрийн бус байгууллага, сан, холбоодод олгосон байна.

Заримаас нь онцлоход иргэн Ж.Бумнанжидад 2008 оны есдүгээр сарын 25-ны А/464 тоот захирамжаар Баянзүрх дүүрэгт амины орон сууцны зориулалтаар 294 м.кв газар олгож байжээ. Мөн иргэн Р.Үеэлэн. Г.Түвшинжаргал. С.Алтанчимэг. Ж. Энхбаатар нарт Баянзүрх дүүрэгт 2008 онд А/559 тоот захирамжаар амины орон сууцны зориулалтаар 470 м.кв газар буюу “Гоожингийн өндөр” түүхэн дурсгалт барилгыг шилжүүлж байжээ.

Г.МӨНХБАЯР ИРГЭН Л.ГҮНДАЛАЙ, Н.ТАВИНБЭХ, Ц.АНАНДБАЗАР НАРТ АМИНЫ ОРОН СУУЦНЫ ГАЗАР ОЛГОЖЭЭ

Тэрбээр Засаг даргаар 2009-2012 онуудад ажиллаж байх хугацаандаа 1679 газрын зөвшөөрөл олгох захирамжийг гаргажээ. Түүний олгосон газрыг зориулалтаар нь задлахад, хувийн компанид 361, иргэнд 526, цэцэрлэг сургуулийн 30 газар олгожээ. Улсын бүтээн байгуулалтын 385 газар олгосон байна.

Тодруулбал, 2009 болон 2012 онд А/297 тоот захирамжаар иргэн Д.Сумъяабазарт Хан-Уул дүүрэгт амины орон сууц, гаражийн зориулалттай 24 болон 700 м.кв газар олгожээ. Тэрбээр 2012 онд иргэн Л.Гүндалай, Н.Тавинбэх, Ц.Анандбазар нарт Хан-Уул дүүрэгт зуслан, амины орон сууцны газар олгосон байна.

Мөн 2009 онд 71 дүгээр захирамжаар Хан-Уул дүүрэгт “Гранд бридж” ХХК-д 15 жилийн хугацаатай 2900 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төвийн зориулалтаар олгожээ. Мөн “Авзага трейд” ХХК-д 2010 онд Чингэлтэй дүүрэгт А/100 тоот захирамжаар зочид буудлын зориулалттай 434 м.кв газрыг таван жилийн хугацаатай олгосон байна. Үүнээс гадна 2012 онд А/344 захирамжаар Авлигатай тэмцэх газарт Хан-Уул дүүрэгт таван жилийн хугацаатай орон сууц барих 30 мянган м.кв газрыг олгосон бол 2010 онд АТГ-т дахин А/159 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар 650 м.кв газар олгожээ.

Бас нэг аж ахуй нэгж нь “Улаанбаатар” их дэлгүүр ХХК-д 2012 оны хоёрдугаар сард А/119 тоот захирамжаар Хан-Уул дүүрэгт мод үржүүлгийн зориулалтаар 352.000 м.кв газар олгосон байна. Тэрбээр 2010 онд А/342 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д таван жилийн хугацаатай 162.000 м.кв газар олгосон талаарх баримтыг Silen.gov.mn сайтад байршуулжээ. Мөн "Ван трейд" ХХК-д 2010 онд А/477 тоот захирамжаар Хан-Уул дүүрэгт худалдаа үйлчилгээний зориулалтаар 11.000 га газар олгожээ.

Ж.БАТБАЯСГАЛАН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 66 ГАЗАР ОЛГОСОН

Ж.Батбаясгалан 2020 онд нэг жилийн хугацаанд хотын даргаар томилогдон ажилласан. Тэрбээр ажиллах хугацаандаа 66 газар олгожээ. Тодруулбал, 40 иргэнд амины орон сууцны газар, хувийн компанид үйлчилгээний зориулалттай зургаа, сургууль, цэцэрлэгийн зургаан газар олгожээ.

Харин улсын бүтээн байгуулалтын зориулалтаар 14 газар олгожээ.

Заримаас нь дурдвал, 2020 онд А/1053 тоот захирамжаар нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежемент ХХК-нд Хан-Уул дүүрэгт Үндэсний төв цэнгэлдэх байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай 300.000 болон 14.920 мянган м.кв газар олгожээ. Мөн 2020 оны наймдугаар сарын 31-ний А/1081 тоот захирамжаар Хан-Уул дүүрэгт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт лабораторийн зориулалттай 1000 м.кв газар олгосон байна.

С.АМАРСАЙХАН 2019 ОНД 378, 2020 ОНД 541 ГАЗАР ОЛГОЖЭЭ

С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2019 онд 33 дахь хотын даргаар сонгогдон ажилласан. Нэг жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад амжсан байдаг.

Хотын даргаар нэг жил ажиллахдаа 919 газар олгожээ. Тодруулбал, 2019 онд 378, 2020 онд 541 газар олгожээ. Эдгээрээс 196 нь хувийн хэвшлийн компани, 296 иргэнд газар олгосон байна.

Зарим газар олголтоос дурдвал, 2019 онд А/883 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэгт 20 айлын СӨХ-нд 15 жилийн хугацаатай орон сууц барих 3554 м.кв газрын зөвшөөрлийг олгосон байна. Мөн 2020 онд А/552 тоот захирамжаар иргэн А.Товуудоржид Хан-Уул дүүрэгт эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 5000 м.кв газрыг олгосон байна. Мөн "Таван толгой түлш" ХХК-д Сонгинохайрхан дүүрэгт 2019 оны А/103 тоот захирамжаар, Баянзүрх дүүрэгт А/506 тоот захирамжаар үйлдвэрлэл агуулахын зориулалттай 226.000 м.кв газар олгожээ.

Үндэсний урлагийн их театрын шинэ барилга барих газрыг 2020 он А/635 тоот захирамжаар Сүхбаатар дүүрэгт 55.409 м.кв газар олгожээ.

Д.СУМЪЯАБАЗАР 568 ГАЗАР ОЛГОСНЫ 563 НЬ ИРГЭД БАЙНА

Д.Сумъяабазар нь 2020 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, нийслэлийн Засаг даргаар ажиллаж буй. Ажлаа хүлээн авснаас хойш 568 газар олгожээ.

Үүнээс таван л аж ахуйн нэгж, компани байсан бол бусад нь иргэдэд амины орон сууцны зориулалттай газар олгосон байна.

Тодруулбал, 2020 онд А/1364 тоот захирамжаар иргэн А.Батзаяа, А.Энхжаргал, А.Пүрэв, Ж.Энхчимэг, Б.Мөнхсайхан нарт Хан-Уул дүүрэгт 15 жилийн хугацаатайгаар амины сууцны зориулалтаар тус бүр 700 м.кв газар олгожээ. Түүний сүүлийн 2021, 2022, 2023 оны газар олголтын мэдээлэл байхгүй байна. Өмнөх 2020 оны газар олголтын зөвшөөрөл нь иргэдэд А/1364 тоот захирамжаар амины сууцны 700 м.кв газар олгосон мэдээллүүдийг л зөвхөн ил болгосон нь анхаарал татлаа.

Ганцхан цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай олгосон газар нь "Өү Юу Жи Си Си Си Си" ХХК-нд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд А/1312 тоот захирамжаар Хан-Уул дүүрэгт 15 жилийн хугацаатай 67.083 м.кв газар олгожээ.

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-22 66.181.191.50

Ёстой жинхэнэ новшнууд юм аа, хятад улсад бол
ийм юмнууд цаазаар авахуулсан байгаа.

Avatar

Зочин 2023-05-22 103.57.94.190

Иргэдэд ч, аж ахуйн нэгжид ч шаардлагатай бол газар олгох ёстой. Иргэдэд тодорхой хэмжээний газар олгоно,аж ахуйн нэгжүүд газар эзэмшинэ гээд хуульд заасан байдаг биз дээ.Энэ асуудлыг орон нутгийн захиргаа шийдэх хуультай Улс орон урагшлах,эдийн засаг өсөх нэг үндэс нь энэ. Гэхдээ зөвхөн хуулийн дагуу зохих журмаараа олгогдсон бол асуудал байхгүй. Газар олголоо гэж ямар ч шалтгаангүй бусдыг буруутгах нь туйлшрал. Хоосон улс төржилт. Шаардлагатай бол шалгуул. Хууль зөрчсөн эсэхийг тодруул

Avatar

Зочин 2023-05-22 59.153.86.91

Газар олгоогй дарга гэж бн уу? Газар бол олгож тараа. Гол нь тэр олголт хууль дүрмээ хэрхэн мөрдөв гэдэгт л байх ёстой. Үүнийг шалгах нь маш чухал. Хамгийн наад зах нь гэхэд газрын дуудлага худалдааулсад төлсөн төлбөрөөс эхлэнэ.

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.160.83

ядарсан ард газар аваад газрын гэрчилгээ авах гэхээр наад газрын албаны хүмүүс.болон кадастрын зураг авдаг хүмүүс бас хоорондоо сүлбээтэй тэгээд худал үнэн хэлж байгаад дундаас нь бага мөнгө хусаад байгаа юм би гэрчилгээ авах гээд 10 жил БЗД газрын албаар явлаа их хэцүү худал хэлээд явуулаад байна зарим нь кофены мөнгө авах гээд ухаарч сайн шалга ялангуяа доод албан тушаалтан их хор найруулна над шиг хүмүүс зөндөө байгаа даа

Avatar

Zochin 2023-05-22 64.119.16.160

Jiriin irgeded gazar ni oldogui.Dandaa hahuuliin hulgaichid. Dansii ni haa gadaadad ul hudluh hurungii ni huraaj Mongol ulsad tom ulsiin emneleg surguuli tsetserleg zam guuree bari.

Avatar

Зочин 2023-05-22 202.131.227.179

2018 онл газар олгсоон тухай мэдээлэл алга .Хотын цэгт 9.16 давхар бариулахаар хотын төлөвлөгөөнд тусгасныг юу гэх вэ Мөнгөтөй нь хотын төвд цемент овоолохоо болих хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.25.235

энхболдынх хаана б.аа

Avatar

Уншигч 2023-05-22 66.181.179.160

хөрөнгөө нуугаад гадаадад хаус хороолол болгосон дандаа өнгөрсөн борооны хойноос болдог мэдсээр бсан иргэд хэлээд л бсан огт тоогоогүй

Avatar

Нэргүй 2023-05-22 124.158.94.42

e****z avilgalcg Enhbold maani tasarhai 1 d bz kk

Avatar

Батаа 2023-05-22 66.181.161.78

эд нарын хөрөнгийг хурааж дүүжин тээвэр хийх төслөө санхүүжүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-22 103.254.123.109

Bolovsroliin zeeliin san shig,, bugdiig uhaj garga! zasag dargaas gadna ue ueiin gazriin darga, albaniihaniig bugdiin uh, shalga,,, japan townii urd taliin gazriig hunnu (hurdad) – d zarsan garuud, ter tuuliin burgasiig hyadsan river garden-d gazar tarsan Tenger villa, Khanhillsiig barisan nuhruud bol khaan shig amidardiin bna lee,,, ted nariig shalgah heregteishd… hen ted nart gazar ugch, ted nar uursdiin um shig ulsiin gazriig unetei zarj sheih shig amidarch baidag um bolv

Avatar

Нэргүй 2023-05-22 59.153.112.31

uuliinh haana baina

Avatar

ИРГЭН 2023-05-22 202.9.47.11

БҮГДИЙНХ НЬ ДАНСЫГ ШАЛГАЖ, ЯАЖ БАЯЖСАНЫГ НЬ ЗАРЛА

Avatar

Zichin 2023-05-22 202.126.89.162

Нил өмхий ханхалсан авилгалчид шүү дээ

Avatar

Нэргүй 2023-05-22 64.119.25.36

М.Энхболд, Сү.Батболд гэсэн том гаруудыг тойроод л байх юм даа

Avatar

opoltson toglogchid ashig sonirxol. medsen,medeegyi dramin shyyd xychnii kino zypag ch xiij bn. 2023-05-22 216.200.84.187

1234678

Avatar

Нэргүй 2023-05-22 43.228.129.134

М.Энхболдынхыг харуулахгүй үлдээгээд наасан

Avatar

Нэргүй 2023-05-22 125.205.26.188

Батүүлийн үед л иргэд 0.7 га газраа өмчилж авч, өмчтэй болж блаа. Гэтэл 2016 онд МАН гарч ирээд Сайн гэсэн бүхнийг зосоож,Сан гэсэн бүгдийг гударсан даа!!!

Avatar

Зочин 2023-05-22 66.181.183.86

МАНгарууд Эрдэнэтийн шахаа Улаанбаатарын газар олголт Таван толгойн хулгай гурваар л амьдардаг шаарнууд

Avatar

Нэргүй 2023-05-22 66.181.182.46

УБ хүн амьдрахад эрсдэлтэй орчин болж хувирсан.

Avatar

Зочин 2023-05-22 202.21.96.166

БҮГДЭЭРЭЭ ГАЗАР ЗАРСАН АВИЛГАЧИД БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж