3х3: Сансар шилдэг наймд шалгарч, Хятадууд хүчирхэгжиж эхлэв

3х3: Сансар шилдэг наймд шалгарч, Хятадууд хүчирхэгжиж эхлэв

3х3: Сансар шилдэг наймд шалгарч, Хятадууд хүчирхэгжиж эхлэв

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Их дуулгын ээлжит тэмцээн Филиппиний Манила хотод болж, дэлхийн шилдгүүд өрсөлдлөө. Монгол Улсаа төлөөлөн Сансар ММС Энержи баг өрсөлдсөн бол Улаанбаатар ММС Энержи баг оролцож чадсангүй. Таамаг ёсоор дэлхийн чансааг тэргүүлэгч Хятад ивээн тэтгэгчтэй Сербийн УБ Хуишан НИ түрүүлж, Димео ван дэр Хорст, Тибо Вервурт нарыг эгнээндээ нэгтгэсэн Хятадын Футиан баг үзүүрлэв. Финалын тоглолт 21-17 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд дэлхийн тэргүүн тоглогч Страхиния Стояачич болон шилдэг шидэгч Марко Бранкович нар сайн тоглолтоо үзүүлж, энэ жилийн Их дуулгын хоёр тэмцээнд арав дараалсан ялалтаа байгууллаа. Өөрөөр хэлбэл, УБ Хуишан НИ шинэ улирал эхэлснээс хойш хожигдол амсаагүй явна.

Тэмцээний шилдэг тоглогчоор Страхиния Стояачич тодорч, Их дуулгын хоёр тэмцээн дараалан шилдгээр тодров.

Алсын зайн шидэлтийн тэмцээнд Латвийн Рига багийн Мирослав Пасалич түрүүлсэн бол тохолтын тэмцээнд Филиппиний Дэвид Карлос манлайлж, элэг нэгтнүүдээ баярлуулжээ.

Монголын Сансар ММС Энержи баг наймдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв. Тэд чансаагаараа D хэсгийг тэргүүлж, Хятадын Бээжин болон Катарын Аль Вакрах багуудтай өрсөлдсөн. Эхний тоглолтоо Аль Вакрах багийн эсрэг хийн 21-7 гэсэн харьцаатай илт давуу ялалт байгуулсан юм. Тус тоглолтод багаараа жигд байсан бөгөөд А.Анандын дамжуулалтууд тоглолтыг чимсэн. Удаах тоглолтоо Бээжин багийн эсрэг хийн 9-22-оор хүндхэн ялагдлыг хүлээв. Энэхүү тоглолтод Сансарынхан багаараа нэг ч хоёр онооны шидэлтийг амжилттай болгож чадаагүй. Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч, Пуэрто Рикогийн Сан Хуантай хүч үчсэн. Харамсалтай нь, 15-21 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Сансар багийн довтолгоо асуудалтай харагдсан. А.Ананд тоглолтын турш багийнхаа довтолгоог хариуцаж, ядралт их авч байна. Улмаар тоглолтын төгсгөл рүү хамгаалалтан дээр сул тал болж, идэвхи нь буурч байлаа. Түүний хажууд тоглолтыг найруулдаг, дамжуулалт өгдөг, дахин нэг оноо авагч хэрэгтэй нь ажиглагдсан. Угтаа дэлхийн шилдгүүдийн нэг Александр Ратков Сансарт бүртгэлтэй байгаа ч хэзээнээс багтайгаа нэгдэж, тоглох нь тодорхойгүй байна. Ратков Сансартай хамт Үцүномияагийн Их дуулгад оролцож, хагас шигшээд шалгарсан билээ. Түүнээс хойш харагдсангүй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ байвал Сансар ММС Энержи баг улам л хүчирхэгжих биз.

Сүүлийн үед Хятадууд 3х3 сагсан бөмбөгт их анхаарал хандуулж байна. Сербийн УБ, Лиман, Латвийн Рига багуудыг ивээн тэтгэж, багт нь хятад тамирчнаа оруулав. Үүнээс гадна Футиан, Бээжин, Вуши, Ханжоу зэрэг багууд легионер тамирчдаар хүчээ зузаатгасан. Ингэснээр Хятадын баг, тамирчид тэмцээнд өндөр амжилт үзүүлэх тусам тэдний чансааны оноо өсч, олимпийн эрх авах, тамирчдынх нь ур чадвар өсөхөд нөлөөлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амараа ах 2023-05-22 202.9.47.15

уншилт хийсэн чинь ядралт авчихлаа. яасан ур чадвар авалтгүй сэтгүүлч вэ. сонин бичилт өгдөг юм бэ

Avatar

ыаыөаиыөах 2023-05-22 202.126.89.36

залхалт авчлаа бүр

Avatar

Дорж 2023-05-22 1.145.24.198

Ядралт аваад байхдаа ч яахав дээ, бичнэ гэж яргалдаг хүү байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж