УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар үндэслэл, шаардлагаа иргэдэд танилцуулахаар тойрогтоо ажилласан боловч соногчид нь 152 гэх тоог хүлээж аваагүй. Тиймээс ажлаа “муу” хийсэн гишүүд ахиад иргэддээ “загнуулахаар” энэ долоо хоногт орон нутагт ажиллана.
Зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг иргэд, олон нийт “дэмжихгүй” гэсэн санал гаргасан тул 126 гэдэг тоон дээр УИХ-д суудалтай гурван нам болох МАН, АН, ХҮН тохирсон. Үүнийгээ дахин иргэдэд танилцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та бүхний дэмжээгүй 152 гэдэг тоог бид бууруулаад 126 болгосон, яагаад 126 болгож байгаа үндэслэл, шаардлага, тохиролцооныхоо талаар дахин иргэдэд тайлбарлах үүрэг хүлээж буй.
Өмнөх уулзалтаар иргэдийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаас илүү иргэдийн орлого буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, тэтгэвэр тэтгэмж бага байгаад анхаарлаа хандуулахыг гишүүдэд сануулж, хатуухан үгээр тэднийг шүүмжилсэн байдаг. Тиймээс ч эрх баригчид 2023 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгосон асуудлаа эргэж харах, цалин тэтгэврийн нэмэгдлийг судлахаар болсон. Иргэдийнхээ амьдралтай огт танилцдаггүй, мэддэггүй явсан улстөрчид гэнэт ухаарсан мэт Засгийн газар төсөвтөө тодотгол хийж, цалин, тэтгэвэр гээд иргэдийн тавьсан саналуудыг хийнэ, хэрэгжүүлнэ, судална гэх үгтэй хөдөөг зорьж байгаа аж. Гэхдээ одоогийн цаг үед төсөвтөө шууд тодотгол хийхэд, цалин, тэтгэврийг шууд нэмэх боломж байхгүй, Засгийн газарт. Тиймээс судална, хийнэ гэж хэлэхээс өөр гарц ч алга.
Эцэст нь эрх баригчид УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН намынхан ярилцаж, тохиоллцож УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон санаачлагад нэгдсэн. Ингэхдээ одоогийн тойргийн зарчмаа хадгалж 76 нь тойргоос, 50 нь намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэсэн үг. Чухам 126 гэдэг тоог ямар үндэслэл, шаардлагаар гаргаж ирснээ “УИХ- д суудалтай гурван улс төрийн нам ярилцаад, АН-аас 60/40 байх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс Ардчилсан намын саналыг хүлээн авч үзсэн. Мөн ХҮН намаас 50/50 байх ёстой гэсэн. Нэр цэвэр, шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлж буй. Бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Намын бүлгүүд хуралдаж, ийм шийдвэрийг гаргасан” гэж тайлбарлаж буй. УИХ-д суудалтай гурван намын хувьд олон нийт дургүйцэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байсан учраас ийн тоог нь бууруулж буй. Харин судлаачдын зүгээс анх боловсруулсан 152 нь шинжлэх ухааны үндэслэл, бодит тоо судалгаан дээр үндэслэж гаргаж ирсэн тоо бөгөөд олон нийтэд таалагдахгүй болонгуут шууд болгож болохгүй гэдгийг хэлж байгаа юм.
Улс төр судлаач Д.БУМЬДАРЬ:
-Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна. Нэг ёсондоо бид нар бодлого, шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг, хөөсөрдөг эсэх нь харагдаж байна.Үнэхээр нийгмийн амьдрал, инфляци үнийн өсөлт иргэдэд дарамт болж байгаа нь бодит үнэн. Засахын тулд бид цаашдаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой юм бэ. Ямар байдлаар иргэд хяналт тавих ёстой юм бэ гэдгийг бодитоор харах ёстой. Тэгтэл “иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Тиймээс дараа, дараагийн шийдвэрийг гаргахдаа яагаад нийгэмд энэ асуудлыг зөвшилцөж чаддаггүй юм гэдгээ өөрөө, өөрсдөөсөө хариулт нэхэх цаг үе ирсэн байна. Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр вариантаар хувааж байна. Ажлын хэсгийн хувьд 152-оос 126 руу “унагаж” байгаад бага зэргийн санаа амарч байна. Гэхдээ 60:40 гэдэг харьцаа илүү аюултай.
Дээгүүрээ тохирсон, тохиролцсон байж болох ч мэргэжлийн судлаачид олон нийт энэ удаад 126 гэдэг тоог нь хүлээж авах эсэх нь бас эргэлзээтэй байна. Таалагдахгүй, хүсэхгүй байна гэдэг шүүмжлэл ирвэл дахиад 126 гэх тоогоо 108, 99 дээр буулгах уу гэдгийг энэ долоо хоногийн гишүүдийн хийх уулзалтаас харагдана биз ээ. Гэхдээ тойргоо зорьсон гишүүд тооныхоо учрыг, шинжлэх ухаанч тайлбараа олигтойхон хийхгүй бол ахиад "зандруулаад", галын хайч ч үгүй буцаж ирэх вий!
Соном 2023-05-22 202.179.21.204
күэ энэ нэг хэдэн пиздeцүүд яах гэж тоо нэмэх гэж улайраад байгаа новшнууд вэ квотоор хэдэн хулгайчууд гарч ирнэ бусдыгаа хамгаална өмгөөлнө ийм л дүр зураг новшнууд юмаа
Зочин 2023-05-22 202.179.11.230
Namuud ni iim hogiin baihad proportional system oruulj ireed nemer baina uu?
СОНГОГЧ 2023-05-22 202.9.47.11
126 -г баталвал сонгогчдын уурыг хүргэж, өнгөт хувьсгал хийхийг санаархагчдад боломж олгосон, дэмжсэн, хэрэг болно….тэд хэл амаа гозолзуулаад отож байна…
Zochin 2023-05-22 202.21.111.170
Тоо нэмэх гэж улайрч буйн одоо УИХ гишүүн байгаад нөхдүүд тойрогт өрсөлдөх биш намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох болох гэсэн зөвхөн өөрсдийгөө бодсон санаа. Эд нарт улс орны хөгжил, ард иргэдийн амьжиргаа огт хамаагүй. УИХ-ын гишүүн тоог 76 дээшээ нэмэх шаардлагагүй. Харин гишүүний ажиллах чадвар, сэтгэл, хандлагад өөрчлөлт хийе.
Зочин 2023-05-22 103.26.194.196
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ямарч шаардлага байхгүй.
Зочин 2023-05-22 202.9.41.0
Нэмэх ямар ч шаардлага байхгүй!!!
Гишүүдийн тоо цөөдсөндөө биш чанаргүйдээ болохгүй байна даа!
www 2023-05-22 202.126.88.139
ёстой хулхи 76
Зочин 2023-05-22 92.124.207.47
Бүгд муусайн хулгайчууд үхсэнийх нь хууль баталдаг юм.
Зочин 2023-05-22 202.126.89.99
odoi irvvl bas tegj huunuu bvr bolohgvi bol hogiin savand urguud hiichih heregtei ard tvmen ni hog shig amidarch bna geed
Зочин 2023-05-22 66.181.161.132
123 гоё тоо шүү
zochin 2023-05-22 202.126.93.174
gishuud nemegded uls maani hogjdog bol saihanl bn ulam bur yduurah blgui mongol hezeech hogjihgui shu
Зочин 2023-05-22 202.179.21.254
Гишүүдийн тоог нэмлээ гэхэд 100-аас дээш гаргаж болохгүй. Гишүүдийн тоо багдаснаас болоод улс орны эзийн засаг, ард иргэдийн амьдрал муудсан зүйл байхгүй.Харин зөв удирдлага, шударга байдал байдал байхгүй болсонд асуудал байгаа. Эрхэм гишүүд өргөсөн танграгаа нэг эргэн санах хэрэгтэй. Монгол улсын ирээдүйд хор нөлөөтөй янз бүрийн лобби бүлэгт тал засах гэж сонгогдоогүй биз дээ.Мөнгө цагаан, нүд улаан байж таарахгүй ээ
Зочин 2023-05-22 66.181.161.53
Тангараг өргөснөөр бүх зүйл болчихдог байсан бол амар л бна. Жнь: эмч нар эмчийн тангараг өргөдөг. Тэглээ гээд эмч нартай холбоотой бусармаг явдал арилахгүй бна. Цагдаа нар тангараг өргөдөг. Бид бүгдээрээ мэднэ дөө. Өнөөдөр манай цагдаа нарын зан характер, ёс суртахуун ямар байдалтай байгааг. Тийм учраас тангарагт найдахаас илүүтэйгээр эрүүл мэндийн тогтолцоо, хууль сахиулах байгууллагын хяналтын тогтолцоог хэрхэн сайжруулах вэ гэдгийг анхаармаар.
Н.Адан 2023-05-22 66.181.191.65
Тэтгэвэрийг айхтар судлах юм аа. Судлахгүй, яам байгуулна, их хурлын гишүүдийн тоог 2 дахин нэмнэ. Тэтгэврийн хариуг л гаргаж чаддаггүй ээ.
Зочин 2023-05-22 103.254.123.197
олигтойхон хулхидаад ир гэж хөөгөөд явуулаж байгаа юм байна даа
Зочин 2023-05-22 202.126.88.235
тоон цифрүүдийн нийлбэр 9 байх шүтэлцээнд л баригдаад 126,108,99 гээд бх шиг
Зочин 2023-05-22 203.23.49.199
иргэд 76-с дээш гарахыг төр хувийн хэвшил хаана ч дэмжихгүй байгааг мэдсээр байж зүтгүүлээд л байх бололтой юм даа, 1 сая хүнд ноогдох УИХ-ын гишүүдийн тоогоороо одоо байгаа 76 гэснээр унгарч, сингапуо, герман өмнөд солонгос, израил, турк гээд 6-86 сая хүн амтай ул орнуудтай харьцуулахад хамгийн өндөр нь Монгол улс байсаар байтал дахиад нэмэх гээд байх юм, больж үз
Зочин 2023-05-22 192.82.86.233
96 гишүүнтэй байж болно.76 -г можаритор, 20 -ыг нь жагссалтаар байлгая. Ер нь ямар үндэслэлээр тоо нэмэх гээд байгаа юм.
Зочин 2023-05-22 66.181.161.182
чи өөрөө яаж бодоод 96 гэж тоо гаргасан юм?
Иргэн 2023-05-22 202.126.88.96
76-гаа сайжрууляа, тоо нэмэх ямар ч шаардлага байхгүй! Тэгээд 76-гийн ЧАНАРЫГ сайжруулахын тулд хөдөөнөөс гарах гишүүдийн тоог цөөлөөд хотын гишүүдийн тоог нэмбэл болох…
Зочин 2023-05-22 202.131.225.197
ta nart 2024 on dung chini taviad ognoo
Зочин 2023-05-22 202.55.188.101
Тэр олон тоо хэнд хэрэгтэй юм бэ? 76-г хасах хэрэгтэй! Тэр олон тоог гаргаж ирсэнч дэмжихгvй шvv! Та нар ажилаа хииж чадахгvй бол монгол улсад эх орноо гэсэн чадвартай залуус олон байгаа шvv!
Зочин 2023-05-22 202.21.97.46
Үнийн өсөлтийн үндэслэл, учир шалтгааныг олоодохооч ард түнийхээ амьжиргааг дээшлүүлэх талаар ажил хиймээр байна, өдөр өдрөөр амьдрал доошилж байна
Зочин 2023-05-22 202.21.114.170
Buzaruud ogtsroh yostoi, tarah yostoi
Зочин 2023-05-22 203.98.77.101
76 ХУЛГАЙЧ, ГАЛЗУУ СОЛИОТНУУДАА ЯАЯ ГЭЖ БАЙЖ ЮУ ЯАСНЫ 99, 108, 126 ВЭ? ХОЛ ОЧИЖ САР ЛУУ ХУЦАЦГАА! ОДОО ЗАЛУУЧУУД ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ЗАЙЛУУЛАХ ЦАГ НЬ ИРСЭН.
Зочин 2023-05-22 192.82.70.16
ДҮН ТАВИНА ГЭДЭН САЙН ХЭРЭГ ХАРИН ОНЦ ДҮН ТАВЬЧИХАД БИ Л ЛАВ БЭЛЭН БАЙНА ЭНЭ ХУРӨЛ ЗАСАГ ШИГ НЭЭЛТТЭЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ ЗАСАГ УРД НЬ ГАРЧ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА
Irgen 2023-05-22 172.56.69.7
Ed nar yhehdee yher buugaa gedeg bolj yamarch hamaagyi argaar dahin byr oluulaa bolj yldeh.hiisen hergeesee huuli yarij bultah gesen l argatai.alban tushaaltai hyn hereg hiisen bol shiitgelee hyleedeg lbolbol uls maani hugjinu.toondoo gol ne bish