Өсвөр насны охин орцонд нэгийгээ зодсон гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр иргэн С-ээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидуудыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Түүнчлэн уг хэрэгтэй холбоотой бичлэг өсвөр насны хүүхдүүдийн группт тавигдсанаар эл хэрэг ил болсон байна.
Холбоотой мэдээ