У.Хүрэлсүх: Цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал нэгдлээ

У.Хүрэлсүх: Цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал нэгдлээ

У.Хүрэлсүх: Цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санал нэгдлээ

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр /2023.05.21/ хүрэлцэн ирэв. Хоёр улсын ерөнхийлөгчийн хамтарсан мэдээллийг хүргэж байна. 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

-Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ өндөр ач холбогдолтой үр дүнтэй боллоо. Монгол Улс Франц улсыг гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш гэж үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Харин манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхлэлтэй. Мөн Франц улс нь Монгол Улсыг НҮБ-д өргөдөл гаргахаас эхлээд тууштай дэмжиж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990-ээд оноос ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаас нь дэмжиж ирсэн улсын нэг юм.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал гэдгээр онцлог.

Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлээс талархал илэрхийлье. Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол Францын хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын тухай хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа.

Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо. Уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон, харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Францын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Ойн дээд хэмжээний уулзалт"-аас гаргасан саналтай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хүнсний хангамж аюулгүй байдал зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжиж эрчимжсэн мал аж ахуй биотехнологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шинэ технологи, “ноу-хау”-г нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэ оны аравдугаар сард Францад үндэсний түүхийн музейд Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчилсөн талаарх үзэсгэлэн гаргахад Францын Засгийн газар дэмжлэг, талархал илэрхийллээ. Бид олон улсын харилцаа, олон талт тулгамдсан олон асуудлаар ярилцаж, хүний эрх, ардчиллын зарчимд тулгуурласан хөгжил, цэцэглэл, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр боллоо.

ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛ МАКРОН:

-Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та сайн байна уу. Биднийг халуун дулаанаар хүлээн авч, түүхэн айлчлалыг зохион байгуулсанд танд талархал илэрхийлье.

Холын зай биднийг хэдий салгавч найман зууны түүх биднийг холбож байна. Анхны харилцаагаа тогтоох гэж энэ хүмүүс шинийг нээх хүсэлдээ хөтлөгдөн аюул бүхнийг даван туулж, эр зоригийг үзүүлж бүхий л сорилт туршилтууд шийдэмгий сөрж чаджээ. Одоо ч гэсэн бидэнд тулгараад буй нийтлэг сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж хүсч байна.  Уур амьсгалын өөрчлөлт, ой мод устаж байгаа талаар та сая ярилаа. Мөн Оросын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа.

Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энх тайвныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хууль дээдлэх, ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг, танайд манайд ч цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд бүрэн хувь нэмэр оруулдагт баяр хүргэе. Түүнчлэн хэд хэдэн зүйлийн талаар ярилаа.

Ялангуяа Монгол нутагт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар дурдлаа. Хэд хэдэн тэнхлэгийн дагуу ажиллана. Монголын эрх баригчдад нүүрснээс аажим гарахад нь туслах, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл байна. Түүнчлэн байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслөөр дамжуулан манайд нэн чухал метал нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна. Индонезийг бид жишээ болгон ярьсан. Та Франц улс шиг тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж буй.

Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахад бид бүрэн дэмжихэд бэлэн байна. Эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна. Энэ жил Франц хэлийг Монголд зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц Монгол хооронд зорчих үйл явцыг хөнгөтгөх юм.

Хөдөө аж ахуйн салбарт хараат бус байх нь чухал гэж та дурдсан.

Тантай ирэх аравдугаар сард Францад уулзахдаа таатай байна. Манай хамтын ажиллагаа ирэх сард бус ирэх онуудад бэхжих юм. Биднийг сайхан хүлээж авсанд дахин талархал илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 43.228.129.131

Украины дайны талаар дурддаг ёстой тэнэглэл байлаа, бидэнд ямар хамаа байна аа, украиныг дэмжинэ гэсэн гэнэ үү, манай ерөнхийлөгч солиорчихоогүй байгаа

Avatar

иргэн 2023-05-21 103.111.68.3

Франц улстай хамтран Цөмийн цахилгаан станц байгуулах ажлыг шууд ярих хэрэгтэй байсан штээ. Цөмийн станцтай болвол хөрш улсуудын эрчим хүчний хараат байдлаас гарах, мөн дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд том түлхэц болох байлаа.
Энэ орос, хятадаас айгаад байдаг юмуу хайшаа юм бэ ЕӨК-өө.

Avatar

Зочин 2023-05-21 192.82.65.64

Учир утгагүй ярзайсан инээмсэглэлээ болих хэрэгтэй. Арга ядсан арчаагүй царай алдсан гуйлгамч байдлаа илэрхийлэх юм

Avatar

АТС ХЭРЭГГҮЙ. МОНГОЛЧУУД ХАРИУЦЛАГАГҮЙ 2023-05-21 192.82.86.253

БӨӨН ГАЙ. ОРОСЫН ХИЙГ АВАХ НЬ АЮУЛГҮЙ ШҮҮ

Avatar

МОНГОЛЫН ЗҮРХТЭЙ ГЭСЭН ХҮН БОЛГОНД ЗОРИУЛЛАА 2023-05-21 103.111.68.3

Хүрэлсүх нүүрс шаасан тийм үү? тийм ээ. Нүүрс жанкотой нийлж төмөр замаар дамжуулж угаасан. ийм ерөнхийлөгчтэй байж таарах уу?

Avatar

зочин 2023-05-21 202.126.89.190

Манай ерөнхийлөгч байдаг л нэг албаны хуурай үг хэллэг хэрэглэж байхад Францын ерөнхийлөгч ямар гоё энгийн хэллэгээр хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байнаа

Avatar

МУ ын иргэн 2023-05-21 202.179.8.118

Ерөнхийлөгч Хүрэлсүх холыг харсан ухаалаг шийдвэрүүд гэргаж байна. Сэргээгдэх эрчим хүч, ураны олборлолтыг явуулах бол бид нэг том алхалаа гэсэн үг шүү. Үүнийг эсэргүүцэгч нар бол гадны гар хөл болсон гэж харагддаг. Амжилт хүсье ээ

Avatar

Нэргүй 2023-05-21 202.131.225.242

"Түүнчлэн байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслөөр дамжуулан манайд нэн чухал метал нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна" Энэ их чухал үг өгүүлбэр байна шүү. Монголын улс төрчид золбин хулгайч сэтгэхүйгээ ганц удаа ч болох дарж Францийн талтай эх оронч харилцан ашигтай яриа хэлэлцээ хийгээд ганц АЦС тай болчоостой доо. Алийн болгон шахмал түлшний хар тортогт дарагдаж хорт хийнд нь угаартаж үхэх вэ дээ.

Avatar

Зочин 2023-05-21 192.82.83.184

Манай Ерөнхийлөгчийн Оросын номер нэг дайсан болоод байгаа Польшийн Ерөнхийлөгчтэй тэврэлдсэн зураг, дээр нь саяхан Украйнд з****г нийлүүлэхээ амалсан Францын Ерөнхийлөгчтэй тэврэлдсэн зураг Путины ширээн дээр байж байхад гайхах зүйлгүй боллоо.Уран, газрын ховор элемент бол дэлхийн геополитикт чухал болж ирлээ. Олон улсын харилцаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй боллоо шүү.Макрон шууд нэрлэхгүй "МЕТАЛЬ" гэж. УРАН ГЭХЭЭР МОНГОЛЧУУДЫН НЭЛЭЭД НЬ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ГЭЖ МЭДЭЖ БАЙГАА Л ДАА.

Avatar

Нэргүй 2023-05-21 75.114.234.219

уран ухаж хүн,малаа хордуулахаа зогсоо.!!! Бидэнд наалдаж байгаа юм ер алга.Жил ирэх дутамд өр нэмэгдэж байна!!!

Avatar

Нэргүй 2023-05-21 192.82.89.140

chamd yamar hamaa bnaa

Avatar

гончигбавуу 2023-05-21 124.158.66.12

Бид чамд цацраг идэвхи наалдуулна тэсч хүлээж бай тэгээд чи нэлээд зовох нь мэдээж тэгээд очих ёстой газарруугаа тонилох болно. ойлговуу

Avatar

Нэргүй 2023-05-21 203.91.116.147

Жов чи, муу мал.

Avatar

zochin 2023-05-21 103.229.121.188

Бага оврын атомын цахилгаан станц барих хэрэгтэй, тэгвэл энэ утаа, тоосноос жинхэнэ утгаараа сална. Дэлхийн хөгжингүй орнууд бүгд атомын цахилгаан станц хэрэглэж байхад бид яахаараа оросын хуучирсан технологитой, өртөг зардал өндөртэй дулааны станцыг хэрэглэх ёстой юм бэ

Avatar

Вold o 2023-05-21 223.62.22.40

атомын цахилгаан станцад хамгийн гол нь
хөргөх их хэмжээний ус хэрэгтэй, манайд байхгүй атомын цахилгаан станц барих боломжгүй шүү..Хүүк малаа ард иргэдийг худалаа
хошгируулах хэрэггүй шүү…

Avatar

Нэргүй 2023-05-21 192.82.82.242

хэ хэ тийм том том ярих чадалтай мэдлэг боловсролтой хүмүүс байгаа юм болов уу даа төр засагт өөр л нөхдүүд нөхдүүд (буруу гарын)р дүүрсэн юм шиг цаг үе харагдах мөнгө санхүү(бзс ждү) дээр хариуцлагатай зөв байж чадахгүй байж цөмийн энерги энэ тэр гэж галаар тоглох хэрэггүй байх оо

Avatar

зочин 2023-05-21 192.82.84.205

Монголын солиорол урантай Франц үнсэлт бидний мөхөл мөн. Атомын ялгаруулах дулааны хөргөх далай шиг их ус монголд байхгүй дэлхийн цөмийн олон эрдэмтэд дүгнэлт гаргасан. Уран бол мянганы сүйрэл.

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.90.20

оросын бууны нохой хар малаа, чамайг Тагнуулынхан хараандаа авсан байгаа шүү!

Avatar

Нэргүй 2023-05-21 202.179.3.235

гайхалтай сайхан санагдаж байна. хиисэн хэлэлцээрүүд биелэж, хэрэгжих болтугай !

Avatar

Нэргүй 2023-05-21 202.9.40.54

Hook uneheer Atomiin stants, benzinii uildver 2-iig barichdag yum bol Domog boliishde

Avatar

Bd 2023-05-21 93.229.26.238

Mongold atomiin tsahilgaan Stants Barih usnii eh uusver bhgui shuu ingej Seruun zuudlehee Bolih heregtei

Avatar

готов 2023-05-21 124.158.66.12

хөөрхий та нар минь юуч мэдэхгүй мулгуу амьтад байнашдээ атомын цахилгаан станц чинь ус хэрэглэхээ альэрт больсон өөрөө өөрийгөө хөргөдөг юм мэдэхгүй бол ичхгүй асуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж