ТЦА: Айлчлалтай холбоотой зарим замуудыг түр хаана

ТЦА: Айлчлалтай холбоотой зарим замуудыг түр хаана

ТЦА: Айлчлалтай холбоотой зарим замуудыг түр хаана

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалттай холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замуудад түр хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийх аж.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 202.9.40.26

Зөвөө зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж