Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлсэн. Тиймээс маргааш МАН-ын бүлэг хуралдах товтой байна. Харин байнгын хороод, УИХ-ын чуулган  хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, 126 гэх тооны талаар иргэдийн саналыг сонсох юм.

Эргэн сануулбал, Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй билээ. Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо очиж загнуулан, шүүмжлэлтэй тулгарсан юм. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм.

Иргэдийн зүгээс ҮХӨ-ийн төсөл биш цалин тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөд арга хэмжээ авах шаардлагыг тавьж буй. Тиймээс Засгийн газраас ирэх долдугаар сард төсөвт тодотгол хийхээр судалж буй талаар чуулганы индэр дээрээс Сангийн сайд мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.90.54

жүжигчид гурил өндөгөөр шидэхсэн

Avatar

Уншигч 2023-05-21 66.181.179.160

бут ниргээд буцаа даанч бүх хороодын хэсгийн ахлагч гээч авгай нар бүгд ман ын гишүүн бдаг тэд нарт мөнгө тараагаад болоо

Avatar

Нэргүй 2023-05-21 202.55.188.42

bitgii h*** huleej avahgui ih juuhai luivarchinguud

Avatar

Нэргүй 2023-05-21 66.181.182.18

Гишүүдийн тоог нэмэх бол 1-рт халдашгүй дархан эрхийг цуцал. 2-рт гишүүнээр нэр дэвшигчид дараах лавлагаа мэдээллийг ил тод болгох. Үүнд: Зээлийн мэдээллийн сангаас зээлийн түүхчилсэн лавлагаа, цагдаагийн газраас ял шийтгэлтэй эсэх лавлагаа, ХОМ, газар болон татварын өрийн лавлагаа, хувьдаа ААНБ-тай бол мөн гэр бүлийн гишүүдийн нэр дээр дээрх дурьдагдсан лавлагаанууд, мөн бусад…

Avatar

Нэргүй 2023-05-21 66.181.182.18

Хороод дээр дуугүй хүлээн зөвшөөрөх 6 хүнийг бэлдэн ирүүлж гарын үсэг зуруулах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна шүү.

Avatar

Zochin 2023-05-21 66.181.185.191

76gaa tsooloh heregtei yun nemeh. 76 chin het ihdeed ideh n diildehgui baihad.

Avatar

зочин 2023-05-21 66.181.179.184

Нэмэх шаардлага бхгүй. Хүнээ зөв сонгоё. Намаас нэр дэвшүүлэхээ болиод ард түмэн хүнээ дэвшүүльё.

Avatar

Нүүрссүх 2023-05-21 66.181.185.56

явдлын гарз гишүүдийн тоог нэмэх хүсэлтэй монгол хүн нэг ч байхгүй МАНгаруудаа

Avatar

СОНГОГЧ 2023-05-21 202.9.46.14

NO 76+50=126 YES 76-50=26

Avatar

Нэргүй 2023-05-21 66.181.161.97

хүн нам гарч ирнэ гүйцээ

Avatar

Зочин 2023-05-21 64.119.16.229

Эднийг сонсох ч хэрэггүй наадуул чинь шорон санаалаад л ороод ирнэ

Avatar

Зочин 2023-05-21 202.9.40.131

Ард түмэн тоо нэмэхийг дэмжихгүй, жагсаалтаар орж ирэхийг дэмжихгүй. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх болсон. Шудрага царайлаад байгаа нөхдийн зэс нь цухийж байгаа. Энэ ЗГ тэдний булхайг уудалж гаргаж ирэн ард түмний нүдийг нээж байгаа шүү.

Avatar

Зочин 2023-05-21 64.119.20.94

байн байн явуулж үргүй зардал гарахаа зогсоо.Нэгэнт дэмжлэггүй юмыг дэмжлэгтэы болгож харуулахаар татварын үрэн таран хийгээд бай. цаг нь татварын уйлбал сүйд хийнэ шүү.

Avatar

Нэргүй 2023-05-21 192.82.87.144

Xanax yumtai ochooroi yu ch shidej magadgvi shvv

Avatar

Нэргүй 2023-05-21 66.181.178.254

сахилга бат бол ажлыг дуусгах чанар юм

Avatar

БЗД-ийн иргэн ... ...... 2023-05-21 202.21.108.2

76 хэвээрээ…..ЭСВЭЛ ТООГ цөөрүүлэх……УИХ ын гишүүдийн тоог нэмэх хэрэггүй ээ…. НЭРСИЙН жагсаалтаар …ЭНЭ Мөнгө төгрөг идсэн нөхөд орж ирэх гэж байна АА…..Ж: ан С.Эрдэнэ…хүн ДОРЖХАНД…ман НЯМДОРЖ …..гэх мэт хэрэгт шалгагдвал зохих хүмүүс орж ирэх гэж байна ТА МИНЬ ЭЭ……Энэ хуучин хэдээс нэгч хүн гарахгүй байх шүү…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж