Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.05.21-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Ирэх долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллана

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлсэн. Тиймээс маргааш МАН-ын бүлэг хуралдах товтой байна. Харин байнгын хороод, УИХ-ын чуулган  хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, 126 гэх тооны талаар иргэдийн саналыг сонсох юм.

Эргэн сануулбал, Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй билээ. Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо очиж загнуулан, шүүмжлэлтэй тулгарсан юм. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм.

Иргэдийн зүгээс ҮХӨ-ийн төсөл биш цалин тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөд арга хэмжээ авах шаардлагыг тавьж буй. Тиймээс Засгийн газраас ирэх долдугаар сард төсөвт тодотгол хийхээр судалж буй талаар чуулганы индэр дээрээс Сангийн сайд мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж