Тойм: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Хуучирсан мэдээ: 2023.05.21-нд нийтлэгдсэн

Тойм: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Тойм: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


Л.ЭНХ-АМГАЛАН: ДАРГА НАРЫН ХҮҮХДЭД ДАВУУ БОЛОМЖ ОЛГОСОН БОЛ БУРУУ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5 Ш ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн мэдээллийг хамгийн тэргүүнд олон нийтэд ил болгосон. 1997 оноос хойш БЗС-гаас 1.2 сая хүүхэд зээл авсан нь том тоо юм. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэвэл гурван  хүний нэг нь БЗС-гаас зээл авч, суралцсан байна. Нийт 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцсан бол 1 сая 997 мянган хүүхэд дотоодын их дээд сургуульд суралцсан. 1997 оноос хойш БЗС-гаас 1 их наяд төгрөгийг тэтгэлэгт зарцуулсан.

Бүх нийтэд ил болгосон мэдээллийг улс төрийн зорилгоор эсвэл улс төрд тодрох зорилгоор ташаа мэдээлэл хийж байгаад харамсч байна. О.Батнайрамдал МАН-ын нарийн бичгийн дарга, хариуцлагатай алба хашдаг.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдэгрүүлэх, ард олныг төөрөгдүүлэх мэдээлэл хийсэнд харамсч байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"126 НЬ ТӨЛӨӨЛӨХ ЧАДВАРТ НИЙЦСЭН УЧРААС НАМУУД САНАЛ НЭГДСЭН"

Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Монгол орон даяар ҮХНӨ-ийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоотой холбоотой тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлагууд гарсан нь үнэн. Тэр тусмаа холимог тогтолцоо гэдэг улс орны хөгжил дэвшилд байх ёстой гэдэг санал санаачлага олон удаа яригдсаар ирсэн. 2019 оны ҮХНӨ-өөр дутуу хийсэн зүйлс ч байгаа гэж үздэг. ҮХНӨ-д тал талдаа анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдийн тоо нэмчихээр бүх зүйл сайн сайхан болчих юм шиг хэт өндөр хүлээлт тавьдаг асуудалд анхаарах ёстой. Ардчилсан намын бүлгээс саяны ҮХНӨ-өөр өөрийн байр суурьтай байж ирсэн. Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэх, шүүхийг хараат бус болгох гэх мэт таван багц, 18 саналыг хүргүүлсэн. Энэ удаа тогтолцооноос бусад зүйлүүдийг хэлэлцсэнгүй. Бид цаашдаа бусад саналаа хүргүүлнэ. Сая Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гарч, УИХ-ын гишүүдийн харьцааг 60/40 буюу мажиротар нь илүү давамгай байя гэсэн. Үүний цаана тодорхой үндэслэлүүд бий. Яг одоо 76 УИХ-ын гишүүний 24 нь хотоос сонгогдож байгаа. Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь байна. Энэ нь өөрөө улс орон даяарх төлөөлөл юм. Үнэндээ 60/40 харьцаа 50/50 харьцаанаас хэтэрсэн 40/60 харьцаа. Эргээд мажиротар нь 40, пропорциональ нь 60 болж байгаа шүү. Тэрнээс орон нутагт хотыг ч орон нутаг гэж тоолдог. Монгол Улс хот улсын загвар руу явж байгаа мөртлөө тооны хувь 60/40, чанарын хувьд 50 хувиас илүү пропорциональ нь давамгай тогтолцоо юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ч.НОМИН: СОЁЛЫН САЛБАРЫНХАНД 6 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаанаас алслагдсан газарт ажиллаж байгаа соёлын салбарынханд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Хуульд алслагдсан соёлын салбарт  ажиллагсдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг тул  дээрх нөхцөл хангасан хүмүүс хамаарах аж.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарт 452 байгууллага байдаг. Үүнээс 432 нь орон нутагт хамаардаг бөгөөд 4070 албан хаагчдын 3002 хүнд таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болж, журмыг баталлаа. Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэхүү нэг удаагийн тэтгэмж авна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

ФОТО: 2022 ОНЫ ШИЛДЭГ 100 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТОДРУУЛЛАА

Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж