“Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас нягтлан шалгаж байна”

Хуучирсан мэдээ: 2023.05.21-нд нийтлэгдсэн

“Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас нягтлан шалгаж байна”

“Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас нягтлан шалгаж байна”

Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч баасан гаригт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус зээлийн сантай холбоотой мэдээлэл хийсэн билээ. Үүнтэй холбогдуулж тус зээлийн сангаас зээл авсан улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүсийн зээлийн төлөлтийн мэдээлэл иргэдийн бухимдуулж буй. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Устгагдсан, алга болсон материалыг ЭЦА-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэж цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр “Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй…

  • Боловсролын зээлийн сан
  • Хөдөө аж ахуйг дэмжих сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Улсын авто замын сан
  • Соёл, урлагийг дэмжих сан
  • Байгаль орчин, уур амьсгалын сан
  • Мал хамгаалах сан
  • Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
  • Тариаланг дэмжих сан гэх мэт.

Монгол Улсад өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдаж байсан. Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна. Дашрамд БЗС-ын устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж