"IU"-ийн биед хүрсэндээ уучлалт гуйв

"IU"-ийн биед хүрсэндээ уучлалт гуйв

"IU"-ийн биед хүрсэндээ уучлалт гуйв

"Gucci" брэнд "Cruise Fashion Show"-аа тавдугаар сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотод зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд жүжигчин Шин Мин А, Лим Жи Ён, "New jeans" хамтлагийн Ханни, "IU" зэрэг Өмнөд Солонгосын А зэрэглэлийн алдартнууд оролцов. Түүнчлэн Дакота Жонсон, Элизабет Олсен, Алиа Батт, Галф Канавут зэрэг олон улсын алдартнууд хүрэлцэн ирж оролцжээ.

Тайванийн загварын нөлөөлөгч Молли Чианг ч бас гайхамшигт зочдын жагсаалтад багтсан байв. Тэгвэл Моллигийн "IU"-тай харьцаж байгаа бичлэг цахим орчинд тарсан нь шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, к-поп дуучин "IU" камерын өмнө үзэгчидтэй мэндэлж байхад Молли Чианг өмнүүр нь явж таарчээ. Тэр "IU"-г хармагцаа бугуйнаас нь барьж авсан байна. Энэ үед "IU"-ийн бие хамгаалагч тэр даруй гарч ирж, Моллигийн гарыг тавиулжээ.

Энэ үеэр "IU" тайван байдлаа хадгалж, инээмсэглэсэн ч гэлээ интернет хэрэглэгчдийн анзаарснаар тэр тухгүй харагдсан аж.

Молли өмнө нь үүнтэй ижил төстэй зан байдал гаргаж байсныг интернет хэрэглэгчид нэхэн санажээ. Тодруулбал, Тайваньд энэ жил болсон "Louis Vuitton" шоуны үеэр Молли жүжигчин Жүн Хэ Ин рүү мөн ойртсон нь шүүмжлэл дагуулсан юм.

Хэдэн өдөр шүүмжлүүлсний эцэст Молли цахим хаягаараа дамжуулан "IU"-аас уучлалт гуйв. Үүнээс гадна "IU"-ийн харьяалагддаг агентлаг руу албан ёсоор уучлал гуйх хүсэлтээ явуулсан гэдгээ хэллээ. "Солонгос хэлтэй найзынхаа ачаар би уучлалт гуйсан захидлаа орчуулж чадсан. Үүнийгээ англи хувилбартай нь нэгтгээд түүний агентлаг руу явуулсан. Миний үйлдэл зохимжгүй байжээ. Хүн бүр өөр өөр зан чанар, соёлтой. Тиймээс би илүү анхааралтай байх хэрэгтэй байжээ. Даанч би тэгж чадсангүй. Би өөрөө өөртөө л ийм маргаан авчирлаа. Таниж мэдэхгүй хүний биед хүрч болохгүй гэдгийг сурч авлаа. Энэ зангаа засахыг хичээх болно" гэж тэр цахим хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: KOREA BOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
10
БурууБуруу
9
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.89.81

teneg medee hend heregtei yum be? oor heregtei yum bicheech

Avatar

Нэргүй 2023-05-21 66.181.161.71

Lim-Им гэж орчуулагдана.

Avatar

fckmylife 2023-05-21 192.82.74.54

Baruunii soylos uur humus shudekk

Avatar

ссс 2023-05-21 64.119.18.25

Сүртэй Кмчи вэ? Хүрхээ

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.89.153

жон хэ ин гэдэг байгаа жүү

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.88.157

Удахгүй нэг нэгэнрүүгэж харсандаа уучлал гуйдаг хөгийн нийгэм бүрэлдэх нь дээк

Avatar

Нэргүй 2023-05-21 150.129.141.34

IU бол хайр хүрмээр ухаалаг, даруухан, авьяаслаг шүтээн. Энэ тэнэг хүүхэн олон хүний уурыг хүргэсэн.

Avatar

Нэргүй 2023-05-21 139.5.217.223

Soeld suraltsaa manaikhan ch ikh buduuleg shuu

Avatar

Нэргүй 2023-05-21 67.184.4.56

Гайхуулчих юмаа. Мөнгө нэхэх биз.

Avatar

Нэргүй 2023-05-21 202.9.40.26

Монголын ард түмэнд ямар хэрэгтэй юм бэ. Иргэдэд боловсрол эзэмших, амьдралаа сайжруулж сайхан амьдрах, бизнесийн шинэ санаа олох гэх мэт зүйлийн талаар бичиж байгаач ээ. танай ноён эрхэм хүзүүгүй хүн та нарыг ийм зүйл нийтэл гэж хэлсэн юмуу

Avatar

Нэргүй 2023-05-21 122.201.22.219

bi ih teneg hun yum iim teneg yum unshaad suuj bdag geed uurtuu heltsgeegeerei

Avatar

Нэргүй 2023-05-21 122.201.22.219

hahah balai balai yum niitlh yum

Avatar

Зочин 2023-05-21 64.119.19.37

Алиа алиа юм нийтлэх юм, ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Уншигч 2023-05-21 94.241.160.159

сүртэй юм бэ? жижигхэн биетэй хүүхний биeд хүр ч болоохгүй гэсэн хууль хаана байна.

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.89.105

Soeltoi bai

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.89.8

Jijighen bietei bolohoor ni hurch bolno gsn huulo haana baina

Avatar

l***r we 2023-05-21 218.156.89.181

bichlegee hiigeechee llra

Avatar

Нэргүй 2023-05-21 202.126.89.105

bvvr neeh es zvi baihgu haranhuulag orchind osson n medegdeed baidg baihguyu eson shidiin h**** helhee bolichih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж