"Gucci" брэнд "Cruise Fashion Show"-аа тавдугаар сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотод зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд жүжигчин Шин Мин А, Лим Жи Ён, "New jeans" хамтлагийн Ханни, "IU" зэрэг Өмнөд Солонгосын А зэрэглэлийн алдартнууд оролцов. Түүнчлэн Дакота Жонсон, Элизабет Олсен, Алиа Батт, Галф Канавут зэрэг олон улсын алдартнууд хүрэлцэн ирж оролцжээ.
Тайванийн загварын нөлөөлөгч Молли Чианг ч бас гайхамшигт зочдын жагсаалтад багтсан байв. Тэгвэл Моллигийн "IU"-тай харьцаж байгаа бичлэг цахим орчинд тарсан нь шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, к-поп дуучин "IU" камерын өмнө үзэгчидтэй мэндэлж байхад Молли Чианг өмнүүр нь явж таарчээ. Тэр "IU"-г хармагцаа бугуйнаас нь барьж авсан байна. Энэ үед "IU"-ийн бие хамгаалагч тэр даруй гарч ирж, Моллигийн гарыг тавиулжээ.
Энэ үеэр "IU" тайван байдлаа хадгалж, инээмсэглэсэн ч гэлээ интернет хэрэглэгчдийн анзаарснаар тэр тухгүй харагдсан аж.
Молли өмнө нь үүнтэй ижил төстэй зан байдал гаргаж байсныг интернет хэрэглэгчид нэхэн санажээ. Тодруулбал, Тайваньд энэ жил болсон "Louis Vuitton" шоуны үеэр Молли жүжигчин Жүн Хэ Ин рүү мөн ойртсон нь шүүмжлэл дагуулсан юм.
Хэдэн өдөр шүүмжлүүлсний эцэст Молли цахим хаягаараа дамжуулан "IU"-аас уучлалт гуйв. Үүнээс гадна "IU"-ийн харьяалагддаг агентлаг руу албан ёсоор уучлал гуйх хүсэлтээ явуулсан гэдгээ хэллээ. "Солонгос хэлтэй найзынхаа ачаар би уучлалт гуйсан захидлаа орчуулж чадсан. Үүнийгээ англи хувилбартай нь нэгтгээд түүний агентлаг руу явуулсан. Миний үйлдэл зохимжгүй байжээ. Хүн бүр өөр өөр зан чанар, соёлтой. Тиймээс би илүү анхааралтай байх хэрэгтэй байжээ. Даанч би тэгж чадсангүй. Би өөрөө өөртөө л ийм маргаан авчирлаа. Таниж мэдэхгүй хүний биед хүрч болохгүй гэдгийг сурч авлаа. Энэ зангаа засахыг хичээх болно" гэж тэр цахим хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: KOREA BOO
Холбоотой мэдээ